Жао ванлиг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт



Жао ванлиг нь (МЭӨ 403-МЭӨ 222) эртний хятадын байлдаант улсуудын үед оршиж байсан. Умард хил дагуулан Хүннү нараас хамгаалан хэрэм босгосон нь Цинь улсын үе болоход бусад хэрэмтэй залгагдаж нэгэн цогц болсон. МЭӨ 403 онд Жин ванлиг задрасанаар Жао, Хань, Вэй зэрэг гурван улс болон тогтсон. Умард, баруун, баруун умард талаараа Хүннү, баруун өмнөд талаараа Цинь ванлиг, өмнөд талаараа Вэй, зүүн өмнө талдаа Чи ванлигтай, зүүн хойд талдаа Янь ванлигтай тус тус хиллэж байлаа.