Jump to content

Женнифер Лопес

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Женнифер Линн Аффлек (англи. Jennifer Lynn Affleck, өмнө Лопес (англи. Lopez) буюу Жэй Ло (англи. J.Lo); 1969 оны 7-р сарын 24-нд Нью-Йорк хотод төрсөн) — америкийн жүжигчин, дуучин, бүжигчин, загвар зохион бүтээгч болон продюсер.

Тэрээр анх 1991 онд АНУ-ын "Амьдарлын өнгө" телевизийн шоунд " Fly Girl" гурвалсан хамтлагийн бүжигчин болсноор алдар нэр хүртсэн. Тэрээр 1993 он хүртэл тус хамтлагийн байнгын гишүүн хэвээр үлдэж, бүрэн цагийн жүжигчний карьераа эхлүүлэхээр шийджээ. Лопез 1997 онд дуучин Селенагийн тухай намтар кинонд анхны гол дүрээ бүтээжээ. Энэ дүр нь түүнд Алтан бөмбөрцөг шагналд нэр дэвшсэн. Дараа жил нь "Хараанаас далд" (англи. Out of Sight) кинонд тоглож нэг сая доллар авсан анхны алдартай Латин жүжигчин болсон юм. Лопез 1999 онд "If You Had My Love" сингл дуугаараа "On the 6" цомгоо гарган хөгжмийн тайзнаа анхны гараагаа эхэлж, зургаан оронд нэгдүгээрт жагсаж байжээ.

Дууны альбомууд:

[засварлах | кодоор засварлах]
  • On the 6 (1999)
  • J.Lo (2001)
  • This Is Me... Then (2002)
  • Rebirth (2005)
  • Como Ama una Mujer (2007)
  • Brave (2007)
  • Love? (2011)
  • A.K.A. (2014)
  • This Is Me... Now (2024)