Jump to content

Жервис Булангийн Нутаг Дэвсгэр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жервис Булангийн Нутаг Дэвсгэрийн газрын зураг

Жервис Булангийн Нутаг Дэвсгэр (Англи: Jervis Bay Territory) нь Австралийн Хамтын Нөхөрлөлийн нутаг дэвсгэр юм. 1915 онд Хамтын Нөхөрлөлийн засгийн газар Холбооны нийслэл хот Канберраг далайд гарцтай болгохын тулд тус нутаг дэвсгэрийг Шинэ Өмнөд Вэльс муж улсаас худалдан авчээ. 1989 онд Австралийн Нийслэлийн Нутаг Дэвсгэр өөрийгөө удирдах эрхтэй болох хүртэл Жервис Булангийн Нутаг Дэвсгэр Австралийн Нийслэлийн Нутаг Дэвсгэрийн бүрэлдхүүнд байсан бөгөөд үүний дараа Нутаг Дэвсгэрүүдийн Сайдын удирддаг тусдаа нутаг дэвсгэр болсон. Гэхдээ энэ нутаг дэвсгэр Австралийн Сенат дахь АННД-ийн төлөөллийн хувьд одоо хүртэл АННД-ийн нэг хэсэг гэж тооцогддог бөгөөд Австралийн Төлөөлөгчдийн Танхимд Фрэйзерийн хэсгийн нэг хэсэг болж тооцогддог.

 Commons: Jervis Bay – Викимедиа зураг, бичлэг, дууны сан