Жим Моррисон

Жим Моррисон
"The Smothers Brother Show"-ийн үеэр Моррисоны сурталчилгааны зураг. 1968 оны 12 сард.
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрЖеймс Дуглас Моррисон
Төрсөн1943 оны 12-р сарын 8, АНУ, Флорида муж, Мелбурн хот
ХарьяалалАмерикийн Нэгдсэн Улс
Нас барсан1971 оны 7-р сарын 3, (27 насалсан), Франц, Парис хот
Хөгжмийн урсгалРок, блюз рок, аман яриа
МэргэжилДуучин, ая зохиогч, яруу найрагч
Идэвхтэй1963-1971

Жим Моррисон (1943 оны арванхоёрдугаар сарын 8 - 1971 оны долоодугаар сарын 3) (бүтэн нэр: Жеймс Дуглас Моррисон, Англи: James Douglas Morrison) нь Америкийн дуучин, ая зохиогч, яруу найрагч мөн Америкийн рок хөгжмийн хамлаг болох The Doors хамтлагийн гоцлол дуучин юм. Түүний зэрлэг зан чанар, өвөрмөц хоолой, яруу найргийн гэмээр дууны үгс, урьдчилан таамаглахын аргагүй, тогтворгүй үзүүлбэрүүд, түүний амьдрал болон залуу насандаа нас барсан эрс тэрс нөхцөл байдлаас шалтгаалан Моррисоныг дуу шүүмжлэгчид болон шүтэн бишрэгч нар нь рок хөгжмийн түүхэнд хамгийн нөлөө бүхий эрхэм гэж үнэлдэг. Түүнийг нас барсанаас хойш түүний алдар нэр нь үе үеийн залуучуудын соёлын хамгийн алдартай бэлгэ тэмдгүүдийн нэг болсон.

Жим Моррисон нь төгөлдөр хуурч Рей Манзарекийн хамт Калифорни мужийн Вениц хотод 1965 онд The Doors хамтлагийг үүсгэн байгуулжээ. Тус хамтлагийн The Doors гэх анхны дебют цомгийн "Light My Fire" нэртэй сингл нь Америкийн Нэгдсэн Улсад нэр хүндтэй болж зураг авалтаа хийх хүртлээ эхний хоёр жилийг тодорхойгүй өнгөрүүлсэн. Жим Моррисон The Doors хамтлагт нийт зургаан студийн цомог бичсэн бөгөөд бүгд сайн борлогдож, шүүмжлэгчидээс маш өндөр үнэлгээ авсан. Моррисон нь хамтлагт амьд тоглолт хийж байхдаа аман ярианы яруу найргийн хэсгүүдийг зохиож хийдгээрээ алдартай байсан. Манзарек хэлэхдээ Моррисон "Хиппи соёлын эсрэг бослогыг тусгасан." гэжээ.

Моррисон карьерын туршид архины хамааралтай болсон бөгөөд энэ нь заримдаа түүний тайзан дээрх үзүүлбэрт нь нөлөөлж байв. 1971 онд Моррисон нь 27 насандаа Парис хотод гэнэтийн байдлаар нас барсан байв. Түүний эртэдсэн үхэл нь заримдаа "Клуб 27"-той холбогддог. Задлан шинэжилгээ хийгээгүй тул түүний үхлийн шалтгаан маргаантай хэвээр байна.

Хэдийгээр Моррисоныг нас барсны дараа the Doors дахин хоёр цомог бичсэн ч түүний үхэл хамтлагийн хувь заяанд ихээхэн нөлөөлж хоёр жилийн дараа хамтлаг таржээ.

2011 онд Rolling Stone сэтгүүлийн уншигчдын сонголтоор Жим Моррисоныг "Бүх цаг үеийн шилдэг гоцлол дуучин"-ын тавдугаар байранд оруулж. "Бүх цаг үеийн хамгийн агуу 100 дуучин" нэртэй жагсаалтанд тэрээр 47-д бичигджээ. Тэрээр мөн Classic Rock сэтгүүлийн "Рок хөгжмийн хамгийн агуу 50 дуучин"-ын 22-т жагссан. 1993 онд Моррисон Рок-н Роллын алдрын танхимд The Doors гишүүний хувиар элссэн.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Jim Morrison – Викимедиа зураг, бичлэг, дууны сан