Jump to content

Жиньдандаогийн хядлага

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Жиньдандаогийн үймээн-с чиглүүлэгдэв)

Улаан малгайтны бослого[1] (англи:Jingdandao incident) нь 1891 онд Хятад тариачин Ян Ей Чуан удирдсан, хятад тариачдын самуун дэгдэж, Өмнөд Монголын 49 хошууны Зостын чуулган, Зуу Удын чуулганы нутгийг хамарсан. Нийт 150,000 - 500,000 гаруй монголчуудыг хядсан нь монголчуудын түүхэнд монгол үндэстний эсрэг хамгийн том геноцидүүдийн нэг болсон юм. Дараа нь энэхүү алан хядлагыг бослого хэмээн Хятадууд нэрлэж өөрсдийгөө өмөөрсөн юм.

Бослого гарсан нь

[засварлах | кодоор засварлах]

Нангиад нар “Монгол хүнийг нь алж, газрыг нь булаая!” гэж уулгалан, Чин улсын засаг захиргааны түшмэдтэй хуйвалдаж, Зостын чуулганд (одоогийн Улаанхад), Харчин гурван хошуу, Зуу Удын чуулганы Аохан хошуу, Баарин хоёр хошуу зэрэг олон хошуу нутгийг хамарч, 48 өдөрт 150,000 - 500,000 гаруй монголчуудыг хяджээ.

Монголчуудыг мянга мянгаар нь бөөгнүүлж, нэг ч хүн үлдээлгүй алж байв. Нялх хүүхдийг хөлөөс нь барин савах, жадны үзүүрт өлгөх зэргээр хороож байлаа. Жирэмсэн эхийн гэдсийг хүүлж, ургийг нь харуулна. Хожим тэр хүмүүсийг оршуулах гэхэд толгой байвч бие үгүй, бие байвч толгой үгүй, бие толгой байвч мөчис үгүй гэхчлэн үзэшгүй аймшигт дүр зураг угтжээ. Маш болхи зэрлэгээр цавчилж, цохилж, тамлаж зовоож хядсан аж.

Олон монгол хүн цөс хэмхэртэл эмээж, араас улаан малгайтнууд гарч ирэх вий хэмээн Хянганыг давтал зугтаж дүрвэжээ. Сод зохиолч Инжиннаш хамаг бүхнээ орхин зугтаж, Ляонинд нэгэн хуучин балгасанд орогнож нуугдаж байгаад, гэрийнхээ хятад боолдоо алуулсан юм. Олон монгол хүн шударга өшөө хорсолд автаж, эрслэн тэмцэх болжээ.

Тус хядлага болж өнгөрсөнөөр дараах үр гарсан.

  1. Зостын чуулганы нутагт нанхиад тариачидын тосгон суурин ихээр байгуулагдаж, газар хагалж, тариа тарих болсон. Энэ үеэс хятад тариачид монгол малчдыг хойд зүг түрэх үйл явц эрчимжиж эхэлсэн.
  2. Энэ бүс нутгаас Монгол ардууд шахагдаж, хяналтаасаа алдсан. Энэ бүс нутгийг хожим Хөбэй муж, Ляонин мужид таслан өгсөн.
  3. Монгол үндэстний хувьд хүн амын ихээхэн хохирол хүлээж, 150,000 - 500,000 хүн амиа насаа алдсан. Ингэснэр Цагаан хэрэм дагуух нутгаа алдсан.

Судлагдсан байдал

[засварлах | кодоор засварлах]

Хятадын улс төрийн үзэл сурталд дарагдаж ирсэн нь бүрэн сайтар судлахад саад болж байгаа юм. Өвөр монголчууд энэ асуудлыг сөхөхөд хятадууд “Танай Монголын байлдан дагуулагчид 30 сая хятад хүнийг алсан. Түүний л хариу байгаа биз” гээд тоодоггүй аж.

Монгол эрдэмтэдийн зүгээс тавьдаг санал нь дараах зүйл дээр төвлөрч байдаг.

  1. Монголчууд дайны бус үед нэг дор гэмгүй нанхиад иргэдийг алж хядаагүй, зөвхөн дайн байлдааны үед л хохирол үзэх зүйл байдаг.
  2. Нанхиадуудын олон зууны турш цусан өш санаж хэрэгжүүлж явах мунхаг сэтгэлгээ хүн төрөлхтөнд байж болохгүй,
  3. Юань гүрнийг мөхөөхдөө ч, бусад олон тохиолдолд ч монголчуудыг алж хядаж, хариу гээчээ авахын дээдээр аваад зогсолгүй, асар ихээр хохироож ирсэн нь тус удаагийн хэрэгт хамааралгүй зүйл.

Энэхүү улаан малгайтны (улаан алчууртны) урвалгаан нь хожмын улаан алчууртны буюу Шударга нударгын (Ихэтуаний) бослогын эх үүсвэр болсон гэж үздэг.

  1. Бас өөрөөр Улаан малгайтны урвалгаан, Жиньдандаогийн үймээн гэж нэрлэдэг.