Жин (дуучин)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Jin / 진
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэр 김석진 / Ким Сокжин
Тайзны нэр Jin / Жин
Төрсөн 1992 оны 12 сарын 4 (1992-12-04) (29 настай)
Гарал Өмнөд Солонгос, Анян
Хөгжмийн урсгал Хип хоп, К-поп
Мэргэжил Дуучин
Идэвхтэй 2013 оноос хойш – одоог хүртэл
Студи Big Hit Entertainment
Хамтардаг уран бүтээлчид BTS
Цахим хуудас bts.ibighit.com


Жин (сол. , англ. Jin) хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Ким Сокжин (сол. 김석진 нь Өмнөд Солонгосын дуучин, BTS хамтлагийн гишүүн юм.

Анх Big Hit Entertainment-д жүжигчнээр орж байсан. Жин анх дуулахдаа тийм сайн байгаагүй ч маш их хичээл зүтгэл гаргаж бэлдсэний эцэст чадварлаг хоолойтой болсон. Тэрбээр дээд өнгөөр дуулахдаа чадварлаг бөгөөд түүний хоолойг "Stable silver voice" хэмээдэг.

Намтар[засварлах | edit source]

Ким Согжин Өмнөд Солонгосын Анянд 1992 оны 12 сарын 4-нд төрсөн. Төрсөн 1 ахтай. Анх жүжигчиний мэргэжил эзэмшиж сурч байхдаа Bighit ent-тэй таарч шалгаруулалтад нь орохоор шийдсэн. Түүндээ тэнцээд Bighit-д жүжигчний хувиар элсэн орсон ч өөрийн дуу хоолойгоо сайжруулан одоогийн BTS хамтлагт гол нүүр царай, вокалистаар тэнцэн орсон.