Bangtan Boys
BTS | |
![]() 2020 оны өвлийн DICON сэтгүүлд | |
Товч танилцуулга | |
---|---|
Үндсэн нэр | Солонгосоор 방탄소년단 -> Bangtan Sonyeondan |
Бусад нэр | англи латинаар Bangtan Boys |
Бүрдсэн газар | Өмнөд Солонгос |
Дуулдаг хэл | солонгос , япон, англи |
Зах зээл | Өмнөд Солонгос, Япон, Хятад, Тайвань, болон дэлхийн олон оронд |
Урсгал | K-pop , Hip Hop, R&B , Dance |
Танил үе | 2013 он - одоо |
Хөтөч | Big Hit Entertainment |
Гишүүн (7) | Jin Suga J-Hope RM Jimin V Jungkook |
Цахим хаяг | bts.ibighit.com |
Bangtan Boys (Солонгос: 방탄소년단 / Бангтансунёндан гэж уншигдана) буюу BTS (Англиар: Beyond the Scene)[1] [2] нь долоон гишүүний бүрэлдэхүүнтэй Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг юм. Тэд 2010 онд байгуулагдаж 2013 онд Big Hit Entertainment-ийн удирдлаганд дор дэбютээ хийсэн. Шүтэн бишрэгчид буюу пэнүүдийг нь army(арми) хэмээн нэрлэдэг.
Тус хамтлаг нь RM, Jin, Suga, J-Hope, Jimin, V, Jungkook гэсэн гишүүдээс бүрдэх ба бүх гишүүд хамтлагийнхаа дууны ая, үг, продюсерийн ажилд хамтарч ажилладаг. Анхандаа хип хоп хамтлаг байсан хэдий ч жил ирэх тусам хөгжмийн хэв маяг нь хөгжсөөр, олон янзын төрлүүдээр уран бүтээлээ туурвидаг болсон. Ихэнхдээ хувийн болон нийгмийн сэдэв дээр төвлөрсөн тэдний дууны үг нь сэтгэцийн эрүүл мэнд, сургуулийн насны залуучуудын бэрхшээл, алдаа дутагдал, өөрийгөө хайрлах үзэл, хувь хүний үзэл санааны сэдвүүдийг хөнддөг. Тиймээс ч тэдний дуу олон хүнд хүч, урам зориг өгдөг.
2013 онд дэбютээ хийснийхээ дараа 2 Cool 4 Skool хэмээх сингль цомгоо гаргаж, 2014 онд Dark & Wild нэртэй анхны студийн цомог болон Япон хэл дээрх Wake Up цомгоо тус тус гаргасан. 2016 онд гаргасан хоёр дахь студийн цомог болох Wings нь Өмнөд Солонгостоо нэг сая хувь борлогдсон тэдний анхны цомог болжээ. 2017 он гэхэд тэд дэлхийн хөгжмийн зах зээлд гарснаар Солонгосын давалгааг АНУ-руу хөтөлж, олон тооны цомог борлуулалтын рекордыг эвдсэн байна.
Тэд АНУ-ын Recording Industry Association (RIAA) холбооноос Mic Drop дуугаараа гэрчилгээ авсан анхны Солонгос хамтлаг болсны зэрэгцээ 2018 онд Love Yourself: Tear студийн цомгоороо АНУ-ын Billboard 200 чартыг тэргүүлсэн анхны Солонгос уран бүтээлчид болжээ. Тэд мөн 3 жилээс багагүй хугацаанд АНУ-д 5 цомгоороо 1т жагсаж, The Beatles хамтлагаас хойш анх удаа уг амжилтанд хамгийн хурдан хугацаанд хүрсэн хамтлаг болжээ.
Love Yourself: Answer (2018) цомог нь RIAA холбооноос 'Platinum' гэрчилгээтэй анхны Солонгос цомог юм. 2020 онд Dynamite, Life Goes On, Savage Love (Laxed – Siren Beat) дуунуудаараа Billboard Global 200 болон Billboard Hot 100 чартуудыг 3 удаа тэргүүлсэн анхны Солонгос уран бүтээлчид болсон юм.Үүний дараа залгуулан Butter , Permission to dance гэх дуунуудаараа 2021 онд 10 долоо хоног тасралтгүй 1-р байранд бичигдэж рекордуудыг эвдсэн. Dynamite MV Youtube дээр 1 жил хүрэхгүй хугацаанд 30 сая лайк авч дээд амжилт тогтоосон байна~ Дэлхийн хамгийн шилдэг хамтлаг.
BTS нь 2020 оны сүүлийн хагасын байдлаар 20 сая гаруй цомог борлуулсан бөгөөд Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн их борлуулалттай уран бүтээлчид юм. Тэдний Map of the Soul: 7 цомог нь 4,332,207 хувь борлогдсоноор Өмнөд Солонгосын хамгийн их борлуулалттай цомгийн рекордыг эзэмшдэг. 2010 онд Billboard Top Touring Artist жагсаалтанд тэд 45-р байранд бичигдсэн нь тус жагсаалтанд орсон цор ганц Англи хэлээр дуулдаггүй уран бүтээлчид байжээ. Love Yourself World Tour-ынхаа үеэр тэд Rose Bowl хэмээх алдарт цэнгэлдэх хүрээлэнгийн түүхэн дэх хамгийн их ашиг орлого олсон амжилтыг нь эвдсэн юм.
2019 оны байдлаар BTS нь БНСУ-ын эдийн засагт жил бүр 4.65 тэрбум гаруй долларын ашиг оруулдаг. Энэ нь тус улсын ДНБ-ны 0,3%-тай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт юм.
2017 онд UNICEF (НҮБ-н хүүхдийн сан)-тай хамтран "LOVE MYSELF"(өөрийгөө хайрла) компанит ажлыг хэрэгжүүлж, UNICEF-ын 73 дугаар болон 75 дугаар Ерөнхий ассемблейн хуралд үг хэлж, Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгчөөс Соёлын гавьяаны одон хүртэн, гавьяаны одон хүртсэн хамгийн залуу уран бүтээлчид болсон байна. 2020 онд Dynamite дуугаараа Грэмми-д нэр дэвшиж, хамгийн анхны Грэмми-д нэр дэвшсэн Солонгос уран бүтээлчид болсон.
Бүрэлдэхүүн[засварлах | edit source]
Долоон гишүүн[засварлах | edit source]
Тайзны нэр | Төрсөн нэр | Төрсөн өдөр, газар | ||
---|---|---|---|---|
монгол | анхдагч | монгол | анхдагч | |
Жин | Jin / 진 | Ким Согжин | 김석진 | 1992 оны 12 сарын 4 , ![]() |
Шюга | Suga / 슈가 | Мин Юнги | 민윤기 | 1993 оны 3 сарын 9 , ![]() |
Жэй-хөүп | J-Hope / 제이홉 | Жон Хусог | 정호석 | 1994 оны 2 сарын 18 , ![]() |
Ар Эм | RM / 알엠 | Ким Намжүн | 김남준 | 1994 оны 9 сарын 12 , ![]() |
Жимин | Jimin / 지민 | Пак Жимин | 박지민 | 1995 оны 10 сарын 13 , ![]() |
Ви | V / 뷔 | Ким Тэхён | 김태형 | 1995 оны 12 сарын 30 , ![]() |
Жонгүг | Jungkook / 정국 | Жон Жонгүг | 전정국 | 1997 оны 9 сарын 1 , ![]() |
Карьер[засварлах | edit source]
2010–2014 он: Бэлтгэл болон эхний жилүүд[засварлах | edit source]

2010 онд Big Hit Entertainment-ын гүйцэтгэх захирал Bang Si-hyuk хамтлагийн ахлагч RM-тай уулзаж, түүний реп хийж байгааг хараад анх BTS-ыг байгуулах талаар төлөвлөж эхэлсэн юм.[3] BTS нь анхандаа YG Entertainment-ын 1TYM хэмээх хамтлаг шиг хип хоп хамтлаг байхаар төлөвлөгдөж байсан ч,[4] оронд нь "Орчин үеийн залууст түшиг тулгуур хэрэгтэй үед нь мөрөө өгч чадар баатар хэрэгтэй" гэж Bang Si-hyuk шийдсэн байна.[5] Тус хамтлаг 2011 онд дэбютээ хийх ёстой байсан ч хойшлогдож, 2AM болон Lee Seung-gi зэрэг уран бүтээлчдийн хэд хэдэн дуунууд дээр хамтран ажиллаж, олон уран бүтээлчдийн арын бүжигчнээр ажиллан туршлага хуримтлуулсан.[6]
Гишүүд Jin, Suga, J-Hope, Jimin, V нар Big Hit Entertainment-ээс зохион байгуулсан орон нутгийг хамарсан, улсын хэмжээний Hit it сонгон шалгаруулалтаар дамжуулан 2010 болон 2011 онуудад элссэн.[7] Хамтлагийн гишүүн Jungkook 7-р ангидаа Superstar K2 сонгон шалгаруулалтад орсныхоо дараа хэд хэдэн компаниас урилга авсан, үүний дунд Big Hit байсан. Big Hit-ын урилгын хариуд татгалзсанаа хэлэх гэж Big Hit-ын төв байранд очоод RM-ыг хараад бодлоо өөрчилж, Big Hit-д орохоор шийдсэн гэсэн цуу яриа байдаг. RM Big Hit-д орохоосоо өмнө аль хэдийн Runch Randa хэмээх тайзны нэрээр дуучны гараагаа эхэлсэн байсан ба реппэр Zico-той хамтран хэд хэдэн дуун дээр ажиллаж байсан.[8][9] J-Hope Neuron хэмээх гудамжны бүжгийн хамтлагт байсан ба Гванжүгийн бүжгийн наадмаас шагнал хүртсэнийхээ дараахан, [10] Big Hit Entertainment-ээс зохион байгуулсан орон нутгийн Hit it сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн байна.
2012 он гэхэд Jin, Suga, J-Hope, RM, Jimin, V, Jungkook гэсэн 7 гишүүн албан ёсоор бүрэлдэж, түүнээс өмнө фэнүүдтэйгээ холбоо барихын тулд ашиглах гэж 2011 оны 7 сард хувийн twitter хаягаа нээсэн байна. Дэбют хийхээс нь өмнө Big Hit-ээс гишүүн V-гын царайг олонд харуулахгүйн тулд нууцалдаг байсан нь хэтэрхий царайлаг болохоор өөр компанид алдчихаж магадгүй гэж айдаг байсан учраас гэж ч үздэг, зарим нь V хэтэрхий ичимхий байснаас болсон ч гэгддэг. [11] Дэбютээ хийхээс 6 сарын өмнө олон нийтийн вэбсайтууд болон Youtube, SoundCloud дээрх ковер дуунуудаараа олны анхаарлыг татаж эхэлсэн юм.[12][13]
2013 оны 6 сарын 12нд BTS анхны цомгоо 1980-90-ээд оны хуучны хип хоп төрхтэйгээр,[14] 2 Cool 4 Skool нэртэйгээр гаргасан бөгөөд гол дуу болох No More Dream нь Солонгосын чартад 124-р байранд ороод төд удалгүй жагсаалтаас хасагдсан юм. Тэдний анхны цомгийн дууны үгсэд залуучуудын үл ойлголцол, өрөөсгөл хандлага, залуучуудын мөрөөдлийг нурааж буй нийгмийг шүүмжилж, залуучуудын ирээдүйн талаарх сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутрал зэргийг тусгасан байна.[14] Цомгийн үйлдвэрлэлийн явцад Suga, RM хоёр No More Dream дууныхаа үгийг 20 гаруй удаа дахин бичиж байсан. Тэдний анхны MV болох No More Dream MV нь Youtube дээр эхний 24 цагт 25,500 үзэлт авсан ба анхны цомог нь 2013 онд ердөө 24,000 хувь зарагджээ.[15][16] [17] [18] Тус single цомгоо гаргаад Солонгосын долоо хоног бүр болдог хөгжмийн шоунуудад анх удаа оролцож эхэлсэн юм.[19][20] Тэдний анхны амьд үзүүлбэрүүд нь чадвар болоод тайзны эрч хүч, сэтгэл татам байдлыг харуулж өгсөн байдаг.[19] Тэдний дараагийн дуу болох We Are Bulletproof Pt. 2 дуу нь чартуудад жагсаж чадаагүй. 2014 онд No More Dream дуугаа Япон хэл дээр дахин хоолойн бичлэг хийлгүүлж, 2014 оны 6 сард Японд гаргасан байна.[21]
2013 оны 9 сард O!RUL8,2? хэмээх өргөтгөсөн цомгоо гол дуу болох N.O-ын хамт гаргаж, тэр нь Солонгосын чартанд 92-р байранд бичигджээ.[22] O!RUL8,2? цомог нь гарсан жилдээ анхны цомгоосоо 10,000-аар их буюу 34,000 хувь борлогдсон байна.[23] Хөгжмийн хувьд өмнөх 2 Cool 4 Skool цомгоосоо тэс өөр төрөл жанраар гаргаж чадаагүй ч, дууны үгний хувьд мөрөөдөл болон аз жаргалыг түлхүү тусгаж өгч, мөн түүнийхээ хажуугаар боловсролын хатуу тогтолцоог хөндсөн байна.[24] Солонгосын хөгжмийн шоу нэвтрүүлгүүдэд хэд хэдэн удаа оролцсон хэдий ч чартуудад удаан тогтож чадаагүй юм.[25] Тэр сардаа Rookie King хэмээх өөрсдийн телевизийн шоугаа SBS MTV-гээр гаргасан.[26] 2014 оны төгсгөлд Melon Music Awards, Golden Disc Awards болон Seoul Music Awards-аас тус тус New Artist of the Year шагналыг авчээ.[27]
2014–2015 он: Дундаж амжилт болон анхны аялан тоглолт[засварлах | edit source]
Тэдний дараагийн цомог болох Skool Luv Affair нь 2014 оны 1 сард гарсан [28] бөгөөд Солонгосын Gaon цомгийн жагсаалтыг тэргүүлж, тэр ондоо 100,000 хувь борлуулагдаж, дараа жилүүдэд нь нийт 250,000 гаруй хувь борлуулагджээ. [29] Энэ үед мөн Billboard-ын World Albums Chart-д 3-т жагссан нь [28][30] BTS-ын хувьд хамгийн анхны удаа Billboard-д жагссан явдал байлаа. Тус цомогт нь багтсан Boy in Luv (Солонгосоор: 상남자 / Сан-намжа гэж уншина) дуу болон Just One Day (Солонгосоор: 하루만 / Харүман гэж уншина) дуунууд нь Солонгосын чартад 45, 149-р байруудад тус тус оржээ. [31] Skool Luv Affair-ийг гаргасныхаа дараа Солонгосын хөгжмийн нэвтрүүлгүүдэд хэд хэдэн удаа оролцож, 3 сард Сөүлд анхны фэн уулзалтаа 3'000 хүнтэйгээр хийжээ. [32][33] Тэр оны 7-р сард нь АНУ-ын Баруун Холливудад 200 үзэгчдэд үнэ төлбөргүй тоглолт зохион байгуулж,[34] 8-р сард нь Лос Анжелесд зохион байгуулагддаг KCON хөгжмийн наадамд анх удаа оролцсон байна.[35]
2014 оны 8-р сард тэд анхны студийн цомог Dark & Wild-аа гаргасан нь Солонгосын цомгийн чартад 2-р байранд бичигдэж, нийт 200,000 гаруй хувь борлогдсон байна.[36] Тус цомогт багтсан Danger дуу болон War of Hormone (Солонгосоор: 호르몬 전쟁) дуунууд нь Солонгостоо 58-р байр, 173-р байруудад тус тус оржээ.[37] Цомгийн үйлдвэрлэлийн явцад тэд Лос Анжелесын нэгэн гаражид байрлах түр зуурын студидээ Danger дуугаа бичжээ.[38] Солонгосын хөгжмийн шоу нэвтрүүлгүүдэд хэд хэдэн удаа оролцсоныхаа дараа,[39] BTS өөрсдийн анхны Live Trilogy Episode II: The Red Bullet нэртэй аялан тоглолтыг эхлүүлж, 10-р сараас 12-р сар хүртэл Сөүл, Кобе, Токио, Манила, Сингапур, Бангкок гэсэн зургаан хотод тоглолтоо зохион байгуулсан.[40]
Тэдний Японы анхны студийн цомог болох Wake Up цомог нь 2014 оны 12-р сард гарч, долоо хоног бүрийн Oricon Albums Chart жагсаалтын 3-т бичигдэж, 28,000 хувь зарагджээ.[41] Хуучин дуунуудынхаа Япон хувилбарыг дахин бичсэнтэй зэрэгцэн Wake Up, The Stars гэсэн Япон дуунуудаа гаргасан.[42] Цомгийнхоо үйл ажиллагаатай холбогдуулан тэд 2015 оны 2-р сард анхны Япон аялан тоглолтоо Wake Up: Open Your Eyes гэсэн нэртэйгээр эхлүүлж, 4 хотын 25,000 фэнүүдтэйгээр тоглолтоо хийсэн юм.[43] Япон дахь аялан тоглолтоо дуусгасныхаа дараа 3-р сард Солонгост хоёр дахь бие даасан тоглолтоо Live Trilogy Episode I: BTS Begins нэртэйгээр зохион байгуулсан бөгөөд тус тоглолтонд нь 6500 фэнүүд цугларчээ.[44]
2015–2016 он[засварлах | edit source]
BTS нь "залуу нас"-ны гоо үзэсгэлэн хийгээд сэтгэлийн түгшүүрийг илэрхийлэхийг хүсч, түүнийгээ "花樣年華" (Солонгосоор: 화양연화 / ХваЯнЁнХва) хэмээн нэрлэн эхлүүлэхээр зорьж эхэлсэн. Энэ нь Англиар Hwa Yang Yeon Hwa бөгөөд фэнүүд хоорондоо товчлоод HYYH гэж их хэрэглэдэг. 花樣年華 гэдэг ханз нь "Амьдралын хамгийн үзэсгэлэнтэй мөч" гэсэн утгатай. Үүгээрээ тэд залуу нас бол амьдралын хамгийн үзэсгэлэнтэй мөч гэж тодорхойлсон байна.[45] Тэдний гурав дахь цомог The Most Beautiful Moment in Life, Part 1 нь 2015 оны 3-р сард гарч, Америкийн алдарт суваг Fuse-ээс тус цомгийг "2015 оны хамгийн шилдэг 27 цомог" жагсаалтад багтааснаар тус жагсаалтанд орсон цорын ганц Солонгос цомог болсон байна.[46] Тус цомог өнөөдрийг хүртэл 415,000 гаруй хувь борлогдоод байна.[47] Тус цомгийн гол дуу болох I Need U нь BTS-ын анхны Солонгосын чартын эхний 5-т жагсаж чадсан дуу болсон[48] бөгөөд 2015 оны 5 сарын 5-нд SBS MTV-ын The Show хөгжмийн шоу нэвтрүүлгээс I Need U дуугаараа анх удаа ялалт авсан юм.[49] Тус цомгийн хоёр дахь гол дуу болох Dope (Солонгосоор: 쩔어) дуу нь зөвхөн Солонгостоо 44-р байранд жагсаж байсан[50] бол Billboard-ийн World Digital Songs Chart жагсаалтанд 3-р байранд бичигдэж,[51] тэр оныхоо 10-р сард Youtube дээр 100 сая гаруй үзэлттэй болсон BTS-ын анхны клип болжээ.[52] 2015 оны 6-р сард Live Trilogy Episode II: The Red Bullet хэмээх өргөтгөсөн дэлхийн аялан тоглолтоо эхлүүлж, Ази, Далайн орнууд, Хойд Америк, Латин Америкийн хотуудаар тоглолтоо зохион байгуулсан.[40] Тэдний дөрөв дэх Япон дуу нь Японд дэбютээ хийсний нэг жилийн ойг тохиолдуулж гаргасан For You хэмээх дуу бөгөөд уг дуу нь 6-р сарын 17-нд цацагдаж, Японы Oricon өдөр тутмын чартыг тэргүүлж, эхний өдөртөө 42,000 гаруй хувь борлогджээ.[53] Дараа нь 8-р сарын 15, 16-нд Японы Summer Sonic Festival-д оролцсон байна.[54][55]
11-р сард BTS гурав дахь аялан тоглолтын аянаа "The Most Beautiful Moment in Life: On Stage" нэртэйгээр эхлүүлж, Сөүл дахь тоглолтуудынхаа үеэр дөрөв дэх цомог болох The Most Beautiful Moment in Life, Part 2-ынхаа гол дуу RUN-ыг хамгийн анх удаа дуулж, тайзан дээр уг дууныхаа дэбютийг хийж байсан юм.[56] Энэхүү цомог нь Солонгосын Gaon чартын долоо хоног тутмын цомгийн жагсаалтыг тэргүүлж, мөн Billboard-ын World Albums чартыг тэргүүлснээр олон долоо хоногийн турш World Albums жагсаалтанд үлдэж чадсан анхны Солонгос уран бүтээлчид болж байжээ.[57][58] Түүнчлэн тэдний хувьд анхны Billboard 200 жагсаалтанд орсон мөч нь энэ үед байсан бөгөөд тэд 171-р байранд жагсаж чадсан юм.[59]
2017 он[засварлах | edit source]
2017 оны 2 сард "You never walk alone" цомгоо гаргасан бөгөөд энэ нь зарим рекордуудыг шинэчилсэн юм. Мөн 5 сард Billboard Music Awards- аас "Top Social Artist" шагналыг хүртсэнээр энэ ёслолоос шагнал авсан анхны Солонгос хамтлаг болжээ. Үүний дараа 9 сард "Love Yourself: Her" цомгоо гаргаснаар маш олон амжилтыг бий болгож, түүгээрээ олон рекордыг эвдсэн. Үүний нэг нь тэдний "Love Yourself: Her" цомгийн "DNA" дуу нь 24 цагийн дотор хамгийн их хандалт авсан дуу болсноос гадна хамгийн хурдан 100 сая хандалт хүрсэн дуу болсон юм. Мөн энэхүү цомгийн "Best of me" дууг "The Chainsmokers"-той хамтран гаргасан. Үүний дараагаар тэд AMA (American music awards)-д уригдаж, үзүүлбэрээ үзүүлсэн анхны К-Поп хамтлаг болсон. Энэ ёслолын үеэр олон алдартай хамтлаг, дуучид, жүжигчид тэдний болон тэдний фэнүүдийн талаар Twitter-т жиргэцгээж байсан юм.
Тус оны MAMA (Mnet Asian Music Award)-аас Artist Of The Year (Оны шилдэг уран бүтээлч) шагналыг дахин авснаар тэд энэхүү шагналыг дараалан авсан анхны хамтлаг болж байгаа юм.
2018 он[засварлах | edit source]
2018 оны 5 сард гарсан "Love Yourself : Tear" цомог нь тэдний өмнөх амжилтуудыг шинэчлэн тогтоосон. Мөн 8 сард гарсан "Love Yourself : Answer" цомгийн гол дуу "IDOL" 24 цагт хамгийн их хандалт авсан дэлхийн рэкордыг шинэчлэн, хамгийн хурдан 100 сая хандалт авсан рэкордыг шинэчилсэн юм. Мөн тэд НҮБ-ын томоохон чуулган дээр үг хэлж илтгэл тавьсан анхны K-POP хамтлаг болсон.
2018 онд "Love Yourself" нэртэй аялан тоглолтоороо дэлхийн том том стадиумуудад тоглолтоо хийсэн, BTS нь Wembley Stadium(London)-д тоглолтоо хийсэн хамгийн анхны К-Поп уран бүтээлч бөгөөд тус аялан тоглолтын орон орны тасалбарууд минут болон секундээр хэмжигдэн зарагдаж дууссан нь ямар том хамтлаг болохыг нь харуулах байх. Дурьдвал: Wembley, Citi Field, Rose Bowl, Soldier Field, Metlife Stadium. Мөн Billboard-д нэр дэвшсэн анхны К-Поп хамтлаг бөгөөд 3 жил дарааллан шагнал хүртсэн билээ. (Тус шагналд нэр дэвшсэн бусад уран бүтээлчид: Justin Bieber, Ariana Grande, Demi Lovato, Shawn Mendes зэрэг) BTS бол уг Awards-д оролцсон Цор Ганц Солонгос Уран Бүтээлчид бөгөөд 2 жил дарааллан оролцож, шагнал гардуулан, Lil Nas X-тэй хамтран "Old Town Road" дуун дээр performance үзүүлсэн.
2019 он[засварлах | edit source]
2019 оны Grammy шагнал гардуулах ёслолд урилгаар оролцсон бөгөөд олон алдартай уран бүтээлч нарт шагнал гардуулсан. Тэд 4-р сарын 12нд boy with luv гэх дуугаа Halsey тай хамтран эргэн ирэлт хийж, эхний 24 цагийн дотор 78 сая хүн үзэж youtube-д ахин шинэ рекорд тогтоосон юм.
2019 оны "Солонгос улсын хэн авч явдаг вэ?" судалгаанд 1000+ эдийн засаг, санхүү, улс төрийн шинжээчид оролцсон бөгөөд BTS-ийн нэг жилд Солонгос улсад оруулдаг эдийн засгийн нөлөө нь 5.6 триллион вон буюу 13.44 триллион төгрөг гэсэн тооцоо гарснаар уг жагсаалтын 8-рт бичигдсэн.
Мөн Солонгосын хамгийн нөлөө бүхий алдартан хэмээх 1000 хүний дунд явуулсан санал асуулгад BTS 29.5%-н саналаар 1-р байранд орсон. Одоогоор BTS хамтлаг нь хамгийн шилдэг хамтлаг юм. Мөн бусад хамтлагууд BTS хамтлагт Америкийн зах зээлд орох үүд хаалгыг нээж өгсөнд мөн замыг нь засаж өгсөнд талархаж буйгаа илэрхиййлсээр байдаг.
Гаргасан цомог[засварлах | edit source]
Солонгос[засварлах | edit source]
- "2 COOL 4 SKOOL" (2013)
- "O!RUL8,2?" (2013)
- Skool luv affair(2014)
- "Dark & Wild" (2014)
- "The Most Beautiful Moments In Life pt.1" (2015)
- "The Most Beautiful Moments In Life pt.2" (2015)
- "Young Forever" (2015)
- "Wings" (2016)
- "You Never Walk Alone" (2017)
- "Love Yourself: Her" (2017)
- "Love Yourself: Tear" (2018)
- "Love Yourself : Answer" (2018)
- "Map of the Soul : Persona" (2019)
- "Map of the Soul : 7" (2020)
- "BE (DELUXE EDITION)" (2020)
Япон[засварлах | edit source]
- Wake Up (2014)
- Youth (2016)
- Face Yourself (2018)
- Map of the Soul: 7 – The Journey (2020)
Аялан тоглолт[засварлах | edit source]
"Солонгос/Азийн тоглолт"
- 2014 BTS Live Trilogy-Episode II: The Red Bullet (2014)
- BTS Live Trilogy Episode I: BTS Begins (2015)
- The Most Beautiful Moment in Life On Stage (2015)
- The Most Beautiful Moment in Life On Stage: Epilogue (2016)
"Япон тоглолт"
- BTS's First Japan Tour-Wake Up: Open Your Eyes (2015)
"Дэлхийн тоглолт"
- 2015 BTS Live Trilogy Episode II: The Red Bullet (2015)
- The Most Beautiful Moment in Life On Stage: Epilogue (2016)
- 2017 BTS Live Trilogy Episode III: The Wings Tour (2017)
- 2018 BTS WORLD TOUR (2018)
"Оролцсон тоглолтууд"
- KCON: Los Angeles (2014)
- KCON: Abu Dhabi, Paris, Newark, and Los Angeles (2016)
- KCON: Mexico City (2017)
- Music Bank World Tour: Singapore (August 4, 2017) (2018)
- Lotte Family concert (2018)
Filmography[засварлах | edit source]
Телевизийн шоу[засварлах | edit source]
Реалити/Variety шоу[засварлах | edit source]
Он | Нэр | Телевиз | Гишүүн(үүд) | Тайлбар |
---|---|---|---|---|
2013 | "Rookie King: Channel Bangtan" | SBS MTV | Бүгд | BTSд суурилсан реалити шоу, 1-8 ангитай |
"[[After School Club]" | Arirang | Анги 24 | ||
2014 | "2014 Idol Star Athletics Championships" | MBC | ||
"A Song For You" | KBS World | |||
"4 Things Show - Rap Monster" | Mnet | RM | Түүний тухай баримтат нэвтрүүлэг, анги 3 | |
"American Hustle Life" | Бүгд | BTS-д суурилсан реалити шоу, анги 1-8 | ||
"BTS GO!" | Mnet | BTS-д суурилсан реалити шоу | ||
"Yinyuetai BTS China Job" | ||||
"After School Club" | Arirang | Анги 46 | ||
"Weekly Idol" | MBC Every 1 | Анги 144 | ||
"[[After School Club]" | Arirang | RM, Jimin | Анги 56 | |
RM | Анги 63 | |||
Анги 64 | ||||
"Beatles Code 3D" | Mnet | Бүгд | ||
"After School Club" | Arirang | Jimin, Jungkook, RM | Анги 68 | |
Анги 70 | ||||
"After School Club" | Бүгд | Анги 95 | ||
"100 Choice, Best Ramyun" | MBC Every 1 | J-Hope | ||
2015 | "Problematic Men" | tvN | RM | Анги 1-22 |
"4 Things Show - MFBTY" | Mnet | Tiger JK-ын тухай баримтат кино, анги 11 (2) | ||
"Yaman TV" | Бүгд | Анги 24 | ||
"Hello Counselor" | KBS | RM, V | Анги 223 | |
"Star King" | SBS | Анги 413 | ||
"Running Man" | RM | Анги 265 | ||
"Same Bed, Different Dreams" | Анги 32 | |||
"Quiz to Change the World" | MBC | Анги 315 | ||
"Weekly Idol" | MBC Every 1 | Бүгд | Анги 203 | |
Анги 229 | ||||
"After School Club" | Arirang | Анги 158 | ||
"Idol Star Athletics Championships" | MBC | Chuseok Special Part 1 | ||
Chuseok Special Part 2 | ||||
"After School Club" | Arirang | Анги 191 | ||
2016 | "Birth of a Rapstar" | MBC | RM | Тусгай баримтат |
"The Boss is Watching" | SBS | Бүгд | Анги 1 | |
"Idol Star Athletics Championships" | MBC | Lunar New Year Special Part 1 | ||
Lunar New Year Special Part 2 | ||||
"National Idol Singing Contest" | KBS2 | Анги 1 | ||
"Celebrity Bromance" | MBig TV | V | реалити шоу, Kim Min-jae-тай хамт орсон, Анги 1-4 | |
"Star King" | SBS | J-Hope, V | ||
"Close-up Observation Diary on Idol: Find Me" | MBig TV | RM | Түүний өдөр тутмын амьдралын тухай реалити шоу, Анги 2 | |
"Star King" | SBS | RM, J-Hope, Jimin | ||
"Running Man" | Бүгд | Анги 300 | ||
"Celebrity Bromance" | MBig TV | Jungkook | Lee Min-woo-тай хамт орсон реалити шоу | |
2017 | "Idol Star Athletics Championships" | MBC | Бүгд | |
"Law of the Jungle" | SBS | Jin | ||
"MBC King of Masked Singer" | MBC | Jimin | ||
SBS Baek Jong Won’s Top 3 Chef King | SBS | J-Hope, Jin | ||
"New Yang Nam Show" | Mnet | Бүгд | Анги 1 | |
"BTS on Idol Party" | Chosun | Бүгд | Анги 11 | |
"Hello Counselor Ep 316" | KBS | Jin, Jimin | Анги 316 |
Телевизийн драм[засварлах | edit source]
Он | Нэр | Телевиз | Гишүүн | Үүрэг | Тайлбар |
---|---|---|---|---|---|
2016 | Hwarang: The Beginning | KBS2 | V | Han sung |
Шагнал номинациуд[засварлах | edit source]
MelOn Music Awards[засварлах | edit source]
Дугаар | Жил | Хүлээн авагч | Шагнал | Үр дүн | Холбоос |
---|---|---|---|---|---|
5th | 2013 | BTS | New Artist of the Year | ялсан | [60][61] |
7th | 2015 | Top 10 Artists | Нэр дэвшсэн | [62] | |
"I Need U" | Best Male Dance | ялсан | [63] | ||
8th | 2016 | BTS | Top 10 | Ялсан | |
The Most Beautiful Moment in Life: Young Forever | Album of the Year | ||||
9th | 2017 | BTS | TOP 10 | Ялсан | |
Suga & Suran | Hot Trend Award | ||||
BTS | Global Artist | ||||
Spring Day | Song of the Year | ||||
10th | 2018 | BTS | TOP 10 | Ялсан | |
Fake Love | Rap / Hip Hop | ||||
BTS | Netizen Popularity | ||||
Artist of the Year | |||||
Love Yourself: Tear | Album of the Year |
Mnet Asian Music Awards[засварлах | edit source]
Дугаар | Жил | Хүлээн авагч | Шагнал | Үр дүн | Холбоос |
---|---|---|---|---|---|
5th | 2013 | BTS | Artist of the Year | Нэр дэвшсэн | [64] |
Best New Male Artist | |||||
6th | 2014 | BTS - "Boy In Luv" | Best Dance Performance (Male Group) | Нэр дэвшсэн | [65] |
Song Of The Year | |||||
7th | 2015 | BTS | Best Male Group | Нэр дэвшсэн | [66] |
Artist of the Year | |||||
Best World Performer | ялсан | ||||
Best Asian Style | Нэр дэвшсэн | ||||
The Most Beautiful Moment In Life, Part 1 | Album of the Year | ||||
8th | 2016 | BTS | Artist of the Year | Ялсан | |
Blood Sweat & Tears | Best Dance Performance - Male group | ||||
9th | 2017 | Spring Day | Best Music Video | Ялсан | |
BTS | Best Asian Style in Hong Kong | ||||
Artist of the Year | |||||
10th | 2018 | IDOL | TikTok Best Music Video | Ялсан | |
Favorite Music Video | |||||
Fake Love | Mwave Global Fans Choice | ||||
BTS | TOP 10 | ||||
Favorite Dance Artist (Male) | |||||
Best Asian Style | |||||
Worldwide Icon of the Year | |||||
Love Yourself: Tear | Album of the Year | ||||
BTS | Artist of the Year |
Golden Disk Awards[засварлах | edit source]
Дугаар | Жил | Хүлээн авагч | Шагнал | Үр дүн | Холбоос |
---|---|---|---|---|---|
28th | 2014 | BTS | Newcomer Award | ялсан | [60] |
29th | 2015 | Dark & Wild | Disk Bonsang | ялсан | [67] |
30th | 2016 | The Most Beautiful Moment In Life, Part 1 | Disk Bonsang | ялсан | [68] |
BTS | Global Popularity Award | Нэр дэвшсэн | |||
31st | 2017 | BTS | Album Bonsang | Ялсан | |
Global K-Pop Artist Award | |||||
32nd | 2018 | Love Yourself: Tear | Album of the Year | Ялсан | |
BTS | Album Bonsang | ||||
Digital Song Bonsang |
Seoul Music Awards[засварлах | edit source]
Дугаар | Жил | Хүлээн авагч | Шагнал | Үр дүн | Холбоос |
---|---|---|---|---|---|
23rd | 2014 | BTS | New Artist Award | Ялсан | [69] |
24th | 2015 | Bonsang Award | [70] | ||
Popularity Award | Нэр дэвшсэн | [71] | |||
Hallyu Special Award | |||||
25th | 2016 | Bonsang Award | ялсан | [72] | |
Popularity Award | Нэр дэвшсэн | ||||
Hallyu Special Award |
Gaon Chart K-Pop Awards[засварлах | edit source]
Дугаар | Жил | Хүлээн авагч | Шагнал | Үр дүн | Холбоос |
---|---|---|---|---|---|
3rd | 2014 | BTS | New Artist of the Year (Male Group) | ялсан | [73] |
4th | 2015 | World Rookie Award | ялсан | [74] | |
5th | 2016 | K-Pop World Hallyu Star Award | ялсан | [75] |
MBC Music Show Champion Awards[засварлах | edit source]
Дугаар | Жил | Хүлээн авагч | Шагнал | Үр дүн | Холбоос |
---|---|---|---|---|---|
– | 2015 | BTS – "Run" | Best Performance Male Group | ялсан | [76] |
Simply K-Pop Awards[засварлах | edit source]
Дугаар | Жил | Хүлээн авагч | Шагнал | Үр дүн | Холбоос |
---|---|---|---|---|---|
– | 2015 | BTS | Best Performance Boy Group | ялсан | [77] |
Олон улсад[засварлах | edit source]
Billboard Music Awards
Дугаар | Жил | Хүлээн авагч | Шагнал | Үр дүн | Холбоос |
---|---|---|---|---|---|
27th | 2017 | BTS | Top social artist | ялсан | |
28th | 2018 |
MTV Europe Music Awards[засварлах | edit source]
Дугаар | Жил | Хүлээн авагч | Шагнал | Үр дүн | Холбоос |
---|---|---|---|---|---|
21st | 2014 | BTS | Best Korean Act | Нэр дэвшсэн | [78] |
22nd | 2015 | Best Korean Act | ялсан | [79] | |
Best Worldwide Act: Asia | Нэр дэвшсэн |
YinYueTai V-Chart[засварлах | edit source]
Дугаар | Жил | Хүлээн авагч | Шагнал | Үр дүн | Холбоос |
---|---|---|---|---|---|
2nd | 2014 | BTS | Rookie Award | ялсан | [80] |
Japan Gold Disc Awards[засварлах | edit source]
Дугаар | Жил | Хүлээн авагч | Шагнал | Үр дүн | Холбоос |
---|---|---|---|---|---|
29th | 2015 | BTS | Best New Artist (Asia) | ялсан | [81] |
Best 3 New Artists Award (Asia) | ялсан |
DVD[засварлах | edit source]
Title | Album details | Peak chart positions | Sales | |
---|---|---|---|---|
Японы Oricon | ||||
DVD [82] |
Blu-Ray [83] | |||
2014 BTS [NOW]: BTS in Thailand |
|
— | — | N/A |
1st JAPAN SHOWCASE -NEXT STAGE- in Zepp TOKYO |
|
— | — | |
BTS 2015 SEASON'S GREETINGS |
|
— | — | |
2015 BTS [NOW2]: BTS in Europe & America |
|
— | — | |
Rookie King Bangtan Boys Channel Bangtan |
|
37 | — | |
1st Japan Tour 2015 Wake Up: Open Your Eyes |
|
8 | 6 |
|
BTS Memories of 2014 |
|
3 | — |
|
BTS SUMMER PACKAGE IN KOTA KINABALU 2015 |
|
— | — | N/A |
BTS 2016 SEASON'S GREETINGS |
|
— | — | |
BTS JAPAN OFFICIAL FAN MEETING VOL.2 -UNDERCOVER MISSION- |
|
— | — | |
2015 BTS LIVE <화양연화 on stage> CONCERT DVD |
|
— | — |
|
2015 BTS LIVE <花様年華 on stage> ~Japan Edition~ at YOKOHAMA ARENA |
|
6 | 5 |
|
2016 BTS [NOW3]: BTS in Chicago - Dreaming Days |
|
— | — |
|
BTS Memories of 2015 |
|
6 | — |
|
BTS SUMMER PACKAGE IN DUBAI 2016 |
|
|||
BTS 2017 SEASON'S GREETINGS |
|
— | — | |
2016 BTS LIVE <花様年華 on stage:epilogue> ~Japan Edition~ |
|
2 | 3 |
|
2016 BTS LIVE 화양연화 ON STAGE: EPILOGUE CONCERT DVD |
|
— | — | N/A |
BTS 3RD MUSTER [ARMY.ZIP+] |
|
— | — | |
BTS JAPAN OFFICIAL FANMEETING VOL.3 ~君に届く~ |
|
3 | — |
|
BTS Memories of 2016 |
|
— | — |
Music videos[засварлах | edit source]
As Lead Artist | |||
---|---|---|---|
Жил | MV | Хугацаа | Тайлбар |
2013 | "No More Dream (노 모어 드림)" | 4:50 | Debut Song |
"No More Dream (Dance Ver.)" | 4:01 | ||
"We Are Bulletproof Pt2 (위 아 불렛프루프 Pt.2)" | 3:52 | ||
"N.O(엔.오)" | 4:04 | ||
2014 | "Boy In Luv (상남자)" | 4:42 | |
"Boy In Luv (상남자) (Dance Ver.)" | 4:00 | ||
"Just One Day (하루만)" | 4:09 | Original Ver. | |
"Just One Day (Dance Ver.)" | 4:01 | ||
"Just One Day (Facial Expression Ver.)" | |||
"Just One Day (One-Take Ver.)" | |||
"NO MORE DREAM (Japanese Ver.)" | 3:50 | Japanese Debut PV | |
"BOY IN LUV (Japanese Ver.)" | 3:56 | ||
"Danger" | 4:52 | ||
"War of Hormone (호르몬 전쟁)" | 4:59 | ||
"Danger (Japanese Ver.)" | 4:12 | ||
2015 | "Awakening (각성) (覺醒)" | 2:40 | Rap Monster |
"Joke (농담)" | 3:19 | ||
"Do You" | 3:09 | ||
"I NEED U" | 3:40 | ||
"I NEED U (Original Ver.)" | 5:33 | ||
"FOR YOU" | 5:07 | Japanese Song | |
"FOR YOU (Dance Ver.)" | 4:46 | ||
"DOPE (쩔어)" | 4:17 | ||
"Run" | 7:31 | ||
"I NEED U (Japanese Ver.)" | 3:39 | ||
2016 | "Run (Japanese Ver.)" | 3:56 | |
"Epilogue: Young Forever" | 3:26 | ||
"불타오르네 (FIRE)" | 4:55 | ||
"불타오르네 (FIRE) (Dance Ver.)" | 3:38 | ||
"Save ME" | 3:37 | ||
"Agust D" | 3:06 | Suga | |
"Give it to me" | 2:34 | ||
"Blood Sweat&Tears" | 6:04 | ||
2017 | "Spring Day" | 5:29 | |
"Not Today" | 4:51 | ||
"Not Today (Choreography Version)" | 8:02 | ||
"血、汗、涙 Blood Sweat&Tears" | 4:13 | Japanese Song | |
"Come Back Home" | 4:31 | SEOTAIJI 25 Project - "Time : Traveler" | |
"DNA" | 4:16 |
Collaborations | ||||
---|---|---|---|---|
Жил | MV | Уран бүтээлч | Хугацаа | Тайлбар |
2013 | "Perfect Christmas" | Jo Kwon of 2AM, Lim Jeong-hee, Jo Hee of 8eight, Rap Monster and Jungkook | 3:45 | Special Sketch |
2014 | "Unpack Your Bags" | Rap Monster and DJ Soulscape | 2:58 | |
"Danger (Mo-Blue-Mix)" | BTS and Thanh Bui | 4:43 | ||
2015 | "P.D.D (Please Don't Die)" | Rap Monster and Warren G | 4:19 | |
"One Dream One Korea" | Jungkook and Various Artist | 4:56 | ||
"Fantastic" | Rap Monster feat. Mandy Ventrice | 3:56 | Fantastic Four OST | |
"Bucku Bucku" | MFBTY feat. EE, Dino J, Rap Monster | 4:20 | ||
"ProMeTheUs" | Yankie ft Dok2, Juvie Train, Double K, Topbob, Don Mills, Rap Monster | 6:34 | Animation | |
2017 | "Change" | Rap Monster, Wale | 4:50 | |
"Gajah" | Rap Monster, Gaeko | 4:22 | Animation |
Бусад видео[засварлах | edit source]
Жил | Видео | Уран бүтээлч | Хугацаа | Тайлбар |
---|---|---|---|---|
2012 | "Vote Or Just Shut Up" | Rap Monster | 1:40 | |
"A Typical Trainee's Christmas" | Rap Monster, Suga, Jin | 1:23 | ||
"School of Tears" | 3:12 | |||
2013 | "Beautiful" | J-hope, Jimin, V Jungkook | 3:11 | Cover version for Mariah Carey "Beautiful" ft. Miguel. |
"Adult Child (어른아이)" | Jin, Suga, Rap Monster | 3:08 | ||
2015 | "화양연화 on stage: prologue" | BTS | 11:57 | |
"Butterfly (버터플라이)" | 3:58 | Comeback Special Edition | ||
"INTRO: NEVER MIND" | Suga | 2:27 | ||
2016 | "WINGS Short Film #1 BEGIN" | Jungkook | 2:36 | |
"WINGS Short Film #2 LIE" | Jimin | 2:34 | ||
"WINGS Short Film #3 STIGMA" | V | 3:19 | ||
"WINGS Short Film #4 FIRST LOVE" | Suga | 2:58 | ||
"WINGS Short Film #5 REFLECTION" | Rap Monster | 2:51 | ||
"WINGS Short Film #6 MAMA" | J-Hope | 2:52 | ||
"WINGS Short Film #7 AWAKE" | Jin | 5:20 | ||
"WINGS Comeback Trailer: Boy Meets Evil" | J-Hope | 2:53 |
Сонирхолтой Баримтууд[засварлах | edit source]
Big Hit ent-ийн албан ёсны Youtube хуудсан дээр тавигдсан BTS-тэй холбоотой хамгийн анхны бичлэг нь Jimin-ы бүжгийн бичлэг байдаг.
BTS-д BANGTANTV гэдэг youtube хуудас байдаг.
BTS Twitter дээрээ хамгийн олон дагагчтай Солонгос хамтлаг юм. Мөн хамгийн их хандалт авдаг ба одоогоор тавьсан контентийн дундаж хандалт 1 сая байдаг.
BTS дэбютээсээ өмнө болон одоог хүртэл ямар нэгэн асуудалгүй байдаг маш цөөхөн хамтлагуудын нэг юм. Энэ нь тэд ямар ч гэмт хэрэг, үерхэл гэх мэтэд холбогдож байгаагүй гэсэн үг.
BTS-д Seoul-д төрсөн хүн байдаггүй.
BTS-д Burn The Stage хэмээх Youtube-ийн шоу байдаг. Энэ нь тэдний Wings аялан тоглолтын үеэр авагдсан шоу бөгөөд, уг шоугаараа тэд өөрсдийнхөө үнэн төрх, зан чанар, багийн ажиллагаа болон Idol байхын хэцүү талыг харуулсан.
BTS-д Twitter, Instagram, Facebook page, Weibo, Cafe daum зэрэг байдаг ч тэд Twitter-ийг хувийн хэрэглээндээ илүү их ашигладаг.
BTS Instagram-ыг бараг ашигладаггүй учир тэдний Instagram фен хуудас нь гишүүд тус бүртээ 1 сая дагагчтай.
BTS-ын гэр бүлийн гишүүдээс фенүүдийн хамгийн их мэддэг хүмүүс нь Jungkook-ын ах , J-Hope-ын эгч [1] бөгөөд тэд ч мөн адил Instagram дээр 1 саяаас дээш дагагчтай.
BTS дуу бүрийг өөрсдөө хийхийг илүүд үздэг. Тийм учраас хэрэв ямар нэгэн дуутай адилхан дуу байвал тэр нь нэг бол тэр дууных нь эзэнтэй хамтарч хийсэн, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр адил sample ашигласан, эсвэл demo нь огт өөр байдаг.
BTS албан ёсоор фэнүүдээсээ бэлэг авахаа больсон. Тэд зөвхөн захидал л авч болно.
BTS-д хятад болон ихэнх европын орнуудад ямар ч албан ёсны үйл ажиллагаа явуулдаггүй. Тэд зөвхөн Солонгос Япон Америкт эргэн ирэлт хийн үйл ажиллагаа явуулдаг. Харин европын орнуудаар зөвхөн аялан тоглолт хийдэг.
BTS одоогоор дэлхий дээрх хамгийн олон шүтэн бишрэгчтэй эрэгтэй хамтлаг юм.
BTS Америкийн алдарт Ellen Show. Jimmy Kimmel TV show, The Late Late Show with James Corden-д оролцож байсан. Мөн Америкт очин үйл ажиллагаа явуулах бүртээ телевиз болон радиануудад оролцон ярилцлага өгдөг.
BTS LoveYourself: Her цомгийн MIC Drop дуу нь Shazam дахь 1 сая хандалттай дуу.
BTS V Live (live stream дамжуулдаг апп) дээрх хамгийн эрэлттэй хамтлаг бөгөөд 2018 оны 4-р сарын 23нд хийсэн Jimin-ын solo live нь 2 тэрбум хандалт авсан. Энэ нь V Live-ийн түүхэн дэх хамгийн их хандалт авсан live юм.
BTS V Live дээр долоо хоног болгоны мягмар гарагт өөрсдийн BTS Run хэмээх шоугаа гаргадаг. Мөн пүрэв гараг бүр V Live+ (V Live-ийн төлбөртэй суваг) дээр BTS Run-ы Behind The Scene-ыг гаргадаг.
1theK буюу солонгос уран бүтээлчдийн хөгжмийн бичлэгүүдийг гаргадаг Youtube Site-ийн хамгийн их үзэлттэй хамтлаг нь BTS юм.
BTS-ын LoveYourself: Her цомгийн гол дуу болох DNA нь солонгос хамтлагуудын дунд гаргасан хөгжмийн бичлэгүүдийн хамгийн их үзэлттэй бичлэг юм. (+1.1 тэрбум )
BTS-ын Love Yourself: Tear цомгийн гол дуу болох Fake Love нь Youtube-ийн 24н цагт хамгийн их үзэлттэй бичлэгүүдийн 12т байдаг байсан бол 2018 онд гаргасан Love Yourself: ANSWER цомгийн гол дуу болох "IDOL" нь Taylor swift-н рекордыг эвдэж 45+ сая үзэлттэйгээр бүхий л цаг үеийн хамгийн их үзэлттэй бичлэг болж байсан.
BTS хамтлаг нь мөн AMA (American music award)-д нэр дэвшсэн хамгийн анхны K-POP хамтлаг.
BTS хамтлаг нь 2021 онд зохион байгуулагдах Gremmy Awards нэр дэвшсэн хамгийн анхны k-поп хамтлаг юм.
BTS хамтлаг нь Halsey, Nicki Minaj , Sia, Lauv, Steve Aoki, Becky G , Jason Derulo гэх мэт олон уран бүтээлчидтэй хамтран олон уран бүтээл туурвисан юм.
BTS хамтлаг 2020 онд олон том амжилтуудыг эзэмшсэн. Billboard HOT100 chart -ын 1р байранд Dynamite дуугаараа 3н долоо хоног, Jason Derulo-той хамтарсан дуу буюу Savage love дуугаар 1 долоо хоног жагссан хамгийн анхны K-Pop хамтлаг билээ. Харин сүүлд гаргасан Life goes on гэх дуугаараа Billboard HOT100- д 1р байранд орсон хамгийн анхны Солонгос хэл дээрх дуу болсоноор дахин том амжилтын эзэд болсон.
BTS хамтлагийн fan group- ыг ARMY гэдэг бөгөөд энэ нь Adorable Representative Mc for Youth гэсэн үгний товчлол юм.
BTS хамтлагийн 14н MV нь +100 сая, 6н MV нь +200 сая, 3н MV нь +300 сая, 1 MV нь +400 сая, 1 MV нь +500 сая, 3н MV нь +600 сая, 1 MV нь +700 сая, 3н MV нь +800 сая, 2 MV нь +1.1 тэрбум үзэлттэй.
BTS хамтлагийн Dynamite дуу нь Youtube дээрх 1 хоногийн дотор хамгийн их хүн үзсэн үзэлттэй дуугаар шалгарсан. Үзэлт: 101.1 сая. Dynamite дуу нь хамгийн хурдан хугацаанд +700 сая үзэлт хүрсэн music video юм.
Лавлах бичиг[засварлах | edit source]
- ↑ "방탄소년단, 팬클럽 아미와 연결된 새 BI 공개 "문을 열고 나아가는 청춘"", Naver, July 5, 2017 (ko)
- ↑ BTS Brand eXperience Design Renewal (September 26, 2017).
- ↑ Загвар:Cite AV media
- ↑ Song, Myeong-seon (2016). 힙합하다 1: 한국, 힙합 그리고 삶 (ko хэлээр). Annapurna. ISBN 9791186559116.
- ↑ BTS, the band that changed K-pop, explained (September 26, 2018).
- ↑ Lee, Eun-jeong. 임정희 "美서 '아메리칸 아이돌' 나가래요 (ko). Yonhap News.
- ↑ Click to view their profiles!.
- ↑ (July 22, 2013) "[INTERVIEW Bangtan Boys]" (in ko). Cuvism Magazine. Retrieved on 20 March 2015.
- ↑ Jimin, Jungkook's Story (ko). 6 June 2015-д хандсан.
- ↑ J-Hope (en-US) (2014-01-18).
- ↑ Click to view their profiles!.
- ↑ "방시혁, 오디션 통해 힙합그룹 '방탄소년단' 제작", Star News, September 2, 2010 (ko)
- ↑ "'나는 래퍼다' 방시혁, 13년만에 랩 도전", My Daily, July 13, 2011 (ko)
- ↑ 14.0 14.1 Kim, Youngdae (2019). “Review 01”, BTS - The Review: A Comprehensive Look at the Music of BTS. RH Korea. ISBN 9788925565828.
- ↑ Debut references:
- "New boy group Bulletproof Boy Scouts to hold a debut showcase on June 12", BNT News, June 13, 2013
- "[Video BTS Asks about Your Dreams in 'No More Dream' MV]", Mwave, June 12, 2013
- ↑ 2013년 25주차 Digital Chart (ko).
- ↑ Cumulative sales for "2 Cool 4 Skool":
- Gaon Yearly Chart: 2013 (see #65) (ko).
- Gaon Yearly Chart: 2014 (Domestic) (see #97) (ko).
- Gaon Yearly Chart: 2015 (see #96) (ko).
- Gaon 2016년 Album Chart (see #87) (ko).
- Gaon 2017년 Album Chart (see #98) (ko).
- "2018년 09월 Album Chart", Gaon Music Chart (ko)
- ↑ *No More Dream.
- ↑ 19.0 19.1 OSEN (June 13, 2013). '엠카' 방탄소년단, 데뷔 무대부터 압도적 '강렬 군무' (ko).
- ↑ OSEN (June 15, 2013). 2AM 정진운, 방탄소년단과 '뮤뱅' 대기실 인증샷 '훈훈' (ko).
- ↑ ""日本デビュー決定"防弾少年団、初めての日本ショーケースを経て韓国カムバックへ…「2年目も今までのように突っ走るだけ", KStyle, March 7, 2014
- ↑ 2013년 38주차 Digital Chart.
- ↑ Cumulative sales of "O!RUL8,2?":
- Gaon 2013년 Album Chart (see #55) (ko).
- Gaon 2014년 Album Chart (see #92) (ko).
- Gaon 2015년 Album Chart (see #87) (ko).
- Gaon 2016년 Album Chart (see #83) (ko).
- Gaon 2017년 Album Chart – 국내(Domestic) (see #99) (ko). Gaon.
- "2018년 09월 Album Chart", Gaon Music Chart (ko)
- ↑ Kim, Youngdae (2019). “Review 02”, BTS - The Review: A Comprehensive Look at the Music of BTS. RH Korea. ISBN 9788925565828.
- ↑ 방탄소년단 N.O 발표…"진정한 행복에 대한 메시지" (ko).
- ↑ Lee, Jung-hyuk. "방탄소년단, '신인왕 채널방탄'으로 리얼 버라이어티 도전", Sports Chosun, August 28, 2013 (ko)
- ↑
- 2013 Melon Music Awards (ko) (November 14, 2013).
- The 28th Golden Disc Awards Winners.
- 23rd Seoul Music Awards Winners (en) (January 23, 2014).
- ↑ 28.0 28.1 Herman, Tamar (May 14, 2018). How BTS Took Over the World: A Timeline of The Group's Biggest Career Moments. Billboard.
- ↑ Cumulative sales of "Dark & Wild":
- Gaon Album Chart – 2014 (see #14) (ko).
- Gaon Album Chart – 2015 (see #68) (ko).
- Gaon Album Chart – 2016 (see #71) (ko).
- Gaon Album Chart – 2017 (see #82) (ko).
- "2018년 09월 Album Chart", Gaon Music Chart (ko)
- ↑ [[[:Загвар:BillboardURLbyName]] BTS Album & Song Chart History: World Albums]. Billboard.
- ↑ *Загвар:Cite av media
- Hong, Grace Danbi. [Video BTS Wishes for 'Just One Day' with You in New MV].
- ↑ [T포토 방탄소년단 "우리가 바로 상남자!"(엠카운트다운)].
- ↑ BTS Holds First Fan Club Inauguration Ceremony with 3000 Fans.
- ↑ BTS Announces Free, Surprise L.A. Concert.
- ↑ Brown, August. "K-Pop stars Girls' Generation, Bangtan Boys headline KCON 2014", LA Times, May 22, 2014
- ↑ Cumulative sales of "Dark & Wild":
- ↑ Hong, Grace Danbi. [Video BTS Rages in the 'War of Hormone' MV].
- ↑ 기사입력: August 19, 2014 16:35 (August 19, 2014). 슈가, "방시혁PD, 미국은 전기 달라 사운드 더 좋다더라" [방탄소년단 기자간담회].
- ↑ '엠카운트다운' 방탄소년단, 카리스마 넘치는 '데인저'로 컴백 (ko) (August 21, 2014).
- ↑ 40.0 40.1 "방탄소년단, 홍콩 콘서트로 11개월 간 월드투어 '성황리 마무리' 출처", SBS News, August 31, 2015 (ko)
- ↑ *Error on call to Template:cite web: Parameters url and title must be specified (ja). Oricon.
- "【オリコン】防弾少年団、アルバム初首位 自己最高売上もマーク", Oricon, September 13, 2016 (ja)
- ↑ iTunes Preview.
- ↑ BTS Wraps Up Concert Tour in Japan Gathering 25,000 Fans.
- ↑ "BTS to Hold Second Exclusive Concert in Seoul", Mwave, February 9, 2015
- ↑ 재배포금지>, <ⓒ “텐아시아” 무단전재 (April 28, 2015). | 방탄소년단이 말하는 '화양연화' (인터뷰①)텐아시아 (ko-KR).
- ↑ 27 Best Albums We've Heard in 2015 ... So Far #24 (June 2015).
- ↑ Cumulative sales of "The Most Beautiful Moment In Life, Part 1":
- Gaon 2015년 Album Chart (see #6).
- Gaon 2016년 Album Chart (see #22) (ko).
- Gaon 2017년 Album Chart (see #60) (ko). Gaon.
- "2018년 09월 Album Chart", Gaon Music Chart (ko)
- ↑ I Need U (ko).
- ↑ Mark, Jae-min (May 13, 2015). 방탄소년단, '쇼챔피언' 1위..벌써 5개 트로피 (ko).
- ↑ 쩔어 (Dope) (ko).
- ↑ World Digital Song (July 11, 2015).
- ↑ "BTS' 'Dope' music video hits over 100 million views", Yonhap News Agency, October 25, 2015
- ↑ デイリー CDシングルランキング 2015年06月18日付 (ja). Oricon.
- ↑ SUMMER SONIC TOKYO LINE UP – SUMMER SONIC 2015.
- ↑ BTS Fan Meeting in Japan a Roaring Success.
- ↑ 방탄소년단, 콘서트서 신곡 첫 공개…11월 30일 본격 컴백 (ko).
- ↑ Gaon Chart; The Most Beautiful Moment in Life, Part 2 (ko) (December 5, 2015).
- ↑ BTS' 'Most Beautiful Moment in Life, Pt. 2' Returns to #1 on World Albums.
- ↑ "BTS Break Into Billboard 200 With 'The Most Beautiful Moment in Life, Pt. 2'", Billboard
- ↑ 60.0 60.1 "BTS to make foray in Japan in June", The Korea Times, March 7, 2014. February 7, 2015-нд авсан.
- ↑ "EXO and SHINee Win Big at the ‘2013 MelOn Music Awards’", enewsWorld, November 15, 2013. February 7, 2015-нд авсан.
- ↑ "TOP10 투표 진행 중!", October 8, 2015. October 15, 2015-нд авсан.
- ↑ "2015 Melon Music Awards: BIGBANG, EXO Take Home The Big Prizes"
- ↑ "2013 Mnet Asian Music Awards", Mnet
- ↑ MAMA Vote 2014. Mnet. February 7, 2015-д хандсан.
- ↑ The 2015 Mnet Asian Music Awards: BIGBANG and EXO Take Home The Grand Prizes. December 2, 2015-д хандсан.
- ↑ The 29th Golden Disk Awards in Beijing. the original on February 7, 2015-с архивлагдсан. February 7, 2015-д хандсан.
- ↑ Winners of the "30th Golden Disk Awards" - Day 1 & Day 2 (en-US) (January 21, 2016).
- ↑ "EXO Takes the Daesang at the Seoul Music Awards", CJ E&M enewsWorld, 24 January 2014. 28 December 2014-нд авсан.
- ↑ "SM Sweeps ′Seoul Music Awards′ Taking Rookie and Daesang Awards", Newsen, CJ E&M, January 23, 2015. February 7, 2015-нд авсан.
- ↑ "BTS at The 24th Seoul Music Awards", btsdiary, November 27, 2014. November 7, 2015-нд авсан.
- ↑ Winners of 25th Seoul Music Awards (January 14, 2016).
- ↑ "EXO Wins Big Trophies from Gaon Chart K-Pop Awards", Newsen, February 13, 2014. 7 February 2015-нд авсан.
- ↑ "[FULL WINNERS LIST Super Junior and More Catch Attention with Their Words as They Win Big at ′Gaon Chart Awards′]", Newsen, January 29, 2015. 7 February 2015-нд авсан.
- ↑ ilmare42. Winners of the 5th Gaon Chart K-Pop Awards.
- ↑ "'Show Champion' reveals 'Best Champion Songs' of 2015 and more for its end-of-the-year awards". December 25, 2015-нд авсан.
- ↑ "The 2015 #SimplyKpop Best Performance Boy Group went to #BTS, topping the votes in Asia, Africa, Oceania, N&S America & Europe! Congrats!". December 27, 2015-нд авсан.
- ↑ BTS Moves On to MTV EMA’s Best Korea Act Vote, Up Against B.A.P, BEAST, CNBLUE, and KARA (September 18, 2014). 2015-10-11-д хандсан.
- ↑ aoshima11. "BTS wins Best Korean Act in MTV awards", 19 October 2015
- ↑ "Super Junior-EXO-BTS Sweeps Awards at China 'YINYUE V-Chart Awards'", April 15, 2014. 27 June 2015-нд авсан.
- ↑ The Japan Gold Disc Awards 2015. 24 July 2015-д хандсан.
- ↑ Oricon - BTS DVD Chart History (Japanese). Oricon. May 10, 2016-д хандсан.
- ↑ Oricon - BTS Blu-ray Chart History (Japanese). Oricon. May 10, 2016-д хандсан.
- ↑ [Bangtan Boys Discography].
- ↑ [NOW2 in EUROPE & AMERICA].
- ↑ [Bangtan Boys Discography].
- ↑ [Bangtan Boys Discography].
- ↑ 2015 1st Japan Tour 2015 Wake Up: Open Your Eyes Sales:
- Oricon Chart - May 2015 - Week 3. Oricon. May 10, 2016-д хандсан.
- Oricon Chart - May 2015 - Week 4. Oricon. May 10, 2016-д хандсан.
- Oricon Chart - June 2015 - Week 1. Oricon. May 10, 2016-д хандсан.
- ↑ [Bangtan Boys Discography].
- ↑ BTS Memories of 2014 Sales:
- Oricon Chart - June 2015 - Week 2. Oricon. May 10, 2016-д хандсан.
- Oricon Chart - June 2015 - Week 3. Oricon. May 10, 2016-д хандсан.
- ↑ 防弾少年団 JAPAN OFFICIAL FAN MEETING VOL.2 -UNDERCOVER MISSION- DVD発売決定!! (December 14, 2015). 2015-12-15-д хандсан.
- ↑ [2015 BTS LIVE <화양연화 on stage> CONCERT DVD].
- ↑ Fans all over the world are going crazy for BTS' albums, DVDs, and more! | allkpop.com.
- ↑ [Bangtan Boys Discography].
- ↑ 2015 BTS LIVE <花様年華 on stage> ~Japan Edition~ at YOKOHAMA ARENA Sales:
- Oricon Chart - March 2016 - Week 3. Oricon. May 10, 2016-д хандсан.
- Oricon Chart - March 2016 - Week 4. Oricon. May 10, 2016-д хандсан.
- Oricon Chart - April 2016 - Week 1. Oricon. May 10, 2016-д хандсан.
- Oricon Chart - April 2016 - Week 2. Oricon. May 10, 2016-д хандсан.
- ↑ 공지사항-방탄소년단 화보집 BTS NOW3 in CHICAGO 예약판매 안내.
- ↑ boxclub (March 25, 2016). BTS Joins the Elite Rank by Selling out Photobook and Concert DVD in Just 2 Hours.
- ↑ 공지사항-[공지[BTS MEMORIES OF 2015] DVD + PHOTOBOOK 출시 안내].
- ↑ 2016 Oricon Albums Chart – June Week 3. Oricon. June 29, 2016-д хандсан.
- ↑ [BTS SUMMER PACKAGE IN DUBAI 2016].