Жи-Драгон
G-Dragon / GD | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Төрсөн нэр | 권지용 Квон Жи-Юун |
Тайзны нэр | G-Dragon, GD, Квон Лидер |
Төрсөн | 1988 оны 8 сарын 18 |
Гарал | Өмнөд Солонгос, Сөүл |
Хөгжмийн урсгал | Хип хоп, К-поп |
Мэргэжил | рэппэр, дуучин-дуу зохиогч, дуу бичлэгийн продюсер, загвар өмсөгч, загвар зохион бүтээгч |
Идэвхтэй | 2001–одоо |
Студи | YG Entertainment |
Хамтардаг уран бүтээлчид | Big Bang, GD & TOP,YG FAMILY |
Квон Жи-Юун (сол. 권지용, 1988 оны 8 сарын 18-нд төрсөн), хүмүүс түүнийг тайзны нэр болох G-Dragon (сол. 지드래곤) гэдгээр нь илүү сайн мэдэх ба тэрээр Өмнөд Солонгосын дуучин, дуу зохиолч, продюсер, модел юм.YG энтертайнмент-ийн доор 6 жилийн турш дадлагажиж байгаад Big Bang хамтлагийн реппэр дуучин, хамтлагийнхаа ахлагчаар анхныхаа гараагаа эхлүүлсэн юм. Бас К-попын хаан гэдгийг хүмүүс мэднэ.Үүний дараагаар цомогтоо орсон хэд хэдэн дуунуудынхаа ( "Lies", "Last Greeting", болон "Haru Haru" гэх зэрэг) үгийг бичсэн. Big Bang түр завсарлах үеэр 2009 онд өөрийнхөө Соло альбумыг гаргасан (Heartbreaker, 2009) нь Mnet Asian Music Awards-ын жилийн хамгийн амжилттай цомгоор шалгарсан ба жилдээ 200,000 аас илүү хувь борлогдсон. Гэвч үүний дараахан зохиолоос хулгайлан хийсэн гэх мэтээр маргалдаан үүсэж байсан ч сүүлдээ бүх маргаан зогссон. Бараг жилийн дараагаар хамтлагийнхаа нөгөө реппер T.O.P-тэй хамтран GD & TOP (2010) цомгоо гаргасан. Энэ цомогт багтсан "Oh Yeah", "Knock Out", "High High" зэрэг дуунууд Gaon чаартын эхний байруудыг эзэлж эхэлсэн. Тэрээр Өмнөд Солонгосын хөгжим үйлдвэрлэлийн салбарт томоохон нөлөөллийг үзүүлсээр байгаа юм. Түүний гадаад төрх, хөгжим зохиох ур чадвар зэрэг нь өөрт нь олон олон шагналуудыг гардан авахад хүргэж байгаа билээ мөн Нооми той үерхэж байгаа билээ
1992-2009: Big Bang-аас өмнөх амьдрал болон Big Bang
[засварлах | кодоор засварлах]Өмнөд Солонгост өсч, том болсон тэрээр 8 настайдаа бяцхан "Roora" хамтлагийн гишүүнээр ажлаа эхлүүлж байв. Дараа нь "Christmas" цомгоо гаргасны дараагаар тэдний дуу бичлэгийн студээс Квонийг (G-Dragon-ийг) "цочирдмоор" хэмээн дүгнэж гэрээгээ цуцалсан байна. Үүнээс болж тэр ээждээ ахиж дуучин болохгүй, үүнийг хийхгүй гэж хэлсэн ч гэр бүлтэйгээ гулгахаар явж байхдаа YG Entertainment-ынхны хараанд өртсөнөөр энэ энтертайнмэнтэд 5 жилийн турш бүжиглэх тал дээр илүү суурилан бэлтгэгдэж эхлэв. 3-р ангид байхдаа Америкийн Wu-Tang Clan хамтлагтай найзаараа дамжуулан танилцсан. Тэдний хөгжим нь түүнд урам зориг өгсөн ба, тэдэнд реп хийх сонирхолтойгоо илтгэн, 12 наснаасаа мөн бэлтгэгдэж эхэлсэн. Ийнхүү 2001 онд тэрээр хип хоп "Flex" цомгийн ажилд оролцсон. Цомогт зориулан дууны үг бичиж байсан ч, түүний англи хэл дорой муу байснаас ердөө л "I'm young, but I'm the best" гэсэн агуулгаар л бичиж байлаа. 14 настайдаа YG Entertainment-ын Жи Нү-сёны анхааралд өртөж, энэ энтертайнментийн захирал Ян Хён-согтой танилцсан. Энэ энтертайнменттай гэрээ байгуулсныхаа дараах 1 жилд нь ердөө л бичлэгийн студийг цэвэрлэх, бусад уран бүтээлчдийнх нь бүжгийн бэлтгэлийн үеэр ус авчирч өгөх мэтийн ажил хийж байлаа. Харин дараа нь энтертайнментийнхаа бас нэгэн дадлагажигч Дун Ён-бэтэй танилцсан. Квон өөрийнхөө тайзны нэрийг G-Dragon хэмээн нэрлэхээр болж тэр 2 хамтран GDYB нэршлийг зохиож байсан. 6 жилийн бэлтгэлийн дараа "GDYB" нэрээрээ Дун Ён-бэтэй хамтран бусад уран бүтээлчдийн цомог дээр ажиллаж эхэлсэн. Ийнхүү 2006 оноос Дун Ён-бэтэй нийлж, шинээр гарч байгаа Big Bang хамтлагийн 5 гишүүний 2 нь болж орсон. (Ён-бэгийн одоогийн тайзны нэр нь Тэ-ян) Хамтлагийн үүсэх үеийг телевизээр гарган баримтжуулж байсан ч тухайн үедээ 6 гишүүн байсны 1 нь хамтлагт шалгаран орж чадаагүй юм. Тэдний амжилтын гараа нь шударгаар хэлэхэд үнэхээр амжилттай байсан ба анхны альбум 40,000 хувь борлогдож нилээн ашигтай ажиллаж байлаа. "We Belong Together", "LaLaLa" зэрэг синглүүд нь радиогоор цацагдан явж байсан ба эхний энэ цомогтоо G-Dragon Америкын альтернатив рок хамтлаг болох Maroon5-ын This Love дууны коверийг багтаасан. Энэ цомогт түүний өөрөө зохиосон "Lies" дуу нь багтсан. Үүнээс гадна түүний хэд хэдэн дуу байгаа. "Lies" дуу бол тэдний хамгийн анхны хит дуу болсноороо нилээд онцлогтой. Дараа нь гарсан "Last Farewell","Haru Haru" зэрэг синглүүд нь чаартын топд жагсах болж байлаа.
2009 он - Түүний амжилт, Соло
[засварлах | кодоор засварлах]Big Bang-аас анхаарлаа түр зуур Тэ-янгийн цомог руу хандуулж түүний "Look at Me" дууны 2-р хувилбарыг дуулсан. T.O.P, Тэ-ян, G-Dragon 3 дуучин Лексигийн "Super Fly" дуун дээр хамтран ажиллаж байсан. 2009 оны 5 сард [Япон]]ы W-inds хөвгүүдийн хамтлагтай хамтран тэдний "Rain Is Fallin'/Hybrid Dream" синглийн ажилд оролцов. Тэ-ян цомгоо гаргасных нь дараа өөрийнхөө цомгийн (Heartbreaker) зарим дуун дээрээ 1TYM-ын Teddy мөн Тэ-ян, Kush, 2NE1-ы CL, Паг Сандара нартай хамтран дуулсан. Цомог хийхдээ үсээ цайвар өнгөөр будаж стилиэ өөрчилсөн. Цомгийг гаргаад удаагүй байхад Sony Music-ын зүгээс цомогт орсон "Heartbreaker" болон "She's Gone" зэрэг дуунуудыг нь Фло-Ридагийн "Right Round", Oasis-н "She's Electric" дуунуудтай ижил байна хэмээх болов. Гэсэн ч EMI дуу бичлэгийн компаниас "Right Round"-ийг ижил биш байна хэмээн мэдээлсэн. 2010 оны 3 сарын 6-нд YG энтертайнментийн зүгээс хувиараа Flo-Rida-гийн төлөөлөгчтэй холбоо барьж, G-Dragon-ы "Shine A Light" амьд цомогтоо оролцох тал дээр ярилцан, саналыг Flo Rida хүлээн авсан. 2009 оны 12 сард Olympic Park-д тоглолтоо хийв. Тоглолтын нэр нь түүний "A Boy" хэмээх дууны үгнээс санаа аван гаргасан "Shine A Light" гэсэн нэртэй. Мөн тоглолтууд дууссаны дараагаар цээргүй зүйл харуулсан зэргээс болж шүүмжлэлүүд авсан. Солонгосын Эрүүл мэнд, Сайн сайхан, Гэр бүлийн хэргийн яамнаас G-Dragon эсвэл YG энтертайнмэнтийг эрээ цээргүй үзүүлбэр үзүүлсэнээрээ энэ талаарх хуулийг зөрчсөн эсэхийг шалгахыг Прокурорын газарт шалгахыг шаардсан. 2010 оны 3 сарын 15-нд ямар нэг гэмгүй хэмээн мэдэгдсэн. 2010 оны 11 сард G-Dragon-ыг хамтлагийнхаа T.O.P-тэй хамтран хамтарсан цомог хийж буйг албан ёсоор зарласан. Мөн анхны үзүүлэн/примиерээ YouTube болон Сөүлийн Times талбайд гарган, нэтрүүлсэн. Цомог Зул сарын баярын өмнөх өдөр худалдаанд гарч, урьдчилсан 200,000 хувь захиалагдаж, 130,000 хувь борлогдсон. 2012 оны 3 сард түүний 2 дахь бие даасан тоглолт болно хэмээн зарлагдсан ба, түүний төрсөн өдрийн хавьцаа 8 сард 2 дахь студио цомог нь гарах юм. Тэрээр одоо энэ цомог дээр төвлөрөн ажиллаж байгаа ба алдарт реп уран бүтээлч Ludacris-тай хамтран ажиллана. Мөн Английн дуучин Pixie Lott-той хамтран түүний Япон цомгийн "Dancing On My Own" дуун дээр T.O.P-тэй хамтдаа дуулсан. Мөн дэлхийн зарим улс орнуудын хүмүүс түүнийг к попын хаан хэмээн нэрлэдэг ба монгол япон орнуудад bigbang хамтлагийг дуурайн хамтлаг гарсан ч хамглагууд bigbang шиг алдарт гарч чадаагүйгээс үзэхэд G Dragon-г хэр сайн удирдах чадвартайг нь харуулж байгаа юм.
Дүр төрх ба Уран бүтээлч чадвар
[засварлах | кодоор засварлах]Олны өмнөх дүр төрх
[засварлах | кодоор засварлах]Хамтлагтаа хамгийн загварлаг гэгддэг ба, "Өмнөд Солонгост загварын чиг хандлагыг тодорхойлж байна" хэмээн дүгнэгдэж, 2008 онд "2008 оны загварын билэг тэмдэг" шагналын эзэн болсон. Мөн тус онд "2008 оны хамгийн нөлөөтэй эрэгтэй" шагналыг Arena сэтгүүлийн зүгээс тус тус авсан. Загварын билэг тэмдэг Kang Dong Wan түүнийг үнэлж, G-Dragon-ыг "Fashionista" хэмээн нэрлэх болжээ. Анхны соло цомгийн үеэр үсээ цайвраар будуулсан нь 2009 оны топ үсний стиль болсон. Үүнээс гадна тэр байнга спортын гурвалжин ороолтнууд зүүдэг нь өсвөр насныхны хувьд загварынх нь чиг хандлага болж, мөн "Big Bang scarves" нэр авч байсан. Өөрийн нөлөөллийг үл хамааран, хөгжмийн зохиолчийнхоо ажилдаа өөрийн яаж хоолойныхоо өнгөөр бусад зарим нэг зүйлсийг өөрчилснөө дурьдсан хэлсэн бөгөөд, учир нь тэр бусдын өмнө ажиллахдаа биеэ баримтгай болчихдог байсан. Олны өмнөх өөрийн төрхийг ямар байгааг мэдэх нь чухал бөгөөд, тэрээр дурьдахдаа "миний хийснээс олон нийт буруу санаа авсан бол миний буруу" гэжээ. Мөн тэрээр дуучдыг энтертайнмент үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гэж үзэх үзлийн эсрэг хатуу зогсдог.
Марихуаны хэрэглээ
[засварлах | кодоор засварлах]2011 оны 10 сарын 5-нд түүнийг марихуан татсан гэх шалгалтаар хэрэглээгүй нь мэдээлэгдсэн. Түүний шээсний шинжилгээгээр сөрөг үр дүн гаран боловч, үснээс нь авсан шинжилгээгээр бага зэрэг эерэг үр дүн гарсан байна. Шинжилгээг 6 сарын эхээр авсан боловч, хариу нь 7 сард гарсан. Хариу гарахад, хэдийгээр эхлээд бага хэмжээний хэрэглэсэн байх зөрчил илэрч, түүнийг яллах заалт гарсан ч, тэр яллагдаагүй. Түүний хэлж буйгаар тэрээр 5 сард Японд эргэн ирснийхээ үдэшлэгийн үеэр фэнийхээ санал болгосон тамхийг татсан хэмээн мэдэгдсэн. Мөн тэр хэн нэгний санал болгосон тэр тамхийг татсан гэдгээ хүлээж, мөн богино хугацааны дараа жир бус тамхи болохыг анзаарч, хаясан гэдгээ хэлсэн. Дуулиан тарьсан хэргээс болж промошин ажлаа түр зогсоож, YG-гаас түүнийг юу хийснээ тунгаахад нь цаг хугацаа хэрэгтэйг хэлэв. Удалгүй Big Bang хамтлагаараа MTV Европын хөгжмийн шагнал гардуулах ёслолоос шагнал авснаар олны өмнө эргэн гарж ирсэн билээ.
Хөгжмийн стиль, урсгал, дүүний үг, хөгжим зохиолт
[засварлах | кодоор засварлах]Соло уран бүтээлч болсноосоо хойш тэрээр хөгжмийн тал дээр хатуу хяналттай хэвээр байж, "Мэдрэмж (хөгжим зохиох) бүр өөр, мэдрэмжээ ашиглан дууныхаа үгсийг болон хөгжмөө шууд бичдэг" хэмээн ярьжээ. Өөрийгөө бусад уран бүтээлчид, ая зохиогчдоос өөр байлгахын тулд хөгжмийнхөө булан болон, өөр сэтгэгдэл төрүүлэх хэсэг бүр дээр нугалаа, эргэлт хийж өгдөг ба мөн дууны дахилт бол хамгийн анхаарал татахуйц, тогтооход хялбар сонирхолтой байх ёстой гэж үздэг ба дууны бүх хэсэг нь тогтоохуйц байхыг зорьдог гэжээ. Мөн шинээр дуу зохиохдоо өмнөх шигээ Big Bang-ийн дуунуудтай адилхан зарчмаар дуугаа ерөнхийдөө зохиодог. Шүүмжлэл, магтаал зэргээс авсан дүгнэлтэндээ үндэслэн сургамж авч байдаг. "Хөгжим яг л бодит зүйл шиг" хэмээхэд түүнийг the Korea Times "суут дуучин-дуу зохиогч" гэж магтаж байв. Хөгжмийн аялгуу зохиохоор хичээн зүтгэсэн нь 2008 онд шилдэг хөгжмийн зохиолчийн шагнал авахад нь хүргэжээ. Түүний реп дууны үгс түүнийг Японд "Хамгийн бурхан шиг" репперийн санал асуулгад 4-д оруулсан. Мөн Нью Йоркийн Forbes түүнийг "Хамгийн хөдөлмөрч шүтээн"-ээр нэгд жагсаажээ.
Цомгууд
[засварлах | кодоор засварлах]Студийн цомгууд
- Heartbreaker (2009)
- One of a Kind (2012)
- Coup D'etat (2013)
- Kwon Ji Yong (2017)
Хамтарсан цомгууд
Амьд цомгууд
- Shine A Light (2010)
Жил | Гарчиг | Дүр |
---|---|---|
2001 | Jinusean - "AYO" | Jinu-гийн багын дүрд |
2003 | 1TYM - "Hot" | Өөрөөрөө |
2004 | Jinusean - "Telephone number" | Өөрөөрөө |
2009 | Seungri - "Strong Baby" | Өөрөөрөө |
2010 | Taeyang - "I Need A Girl" | Өөрөөрөө |
2012 | SE7EN - "When I Can't Sing" | Өөрөөрөө |
Шагналууд
[засварлах | кодоор засварлах]Жил | Шагналууд |
---|---|
2007 | 2007 Mnet KM Music Festival: Music Arrangement ("Lies") |
2009 |
|
2010 |
|
2012 |
2013
|