Jump to content

Жон Малкович

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жон Малкович
John Malkovich
Жон Малкович 2009 онд
Жон Малкович 2009 онд
Бүтэн нэр Жон Гэвин Малкович
Иргэншил  Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо 1953 оны 12 сарын 9
Төрсөн газар Кристофер, Иллиной, Америкийн Нэгдсэн Улс
Танил үе 1984—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин, продюсер
Гавьяа шагнал «Эмми» (1986), «Obie»

Жон Гэвин Малкович (Англи: John Gavin Malkovich; 1953 оны арванхоёрдугаар сарын 9; Иллиной, Кристофер) — Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин, продюсер. «Оскарт» хоёр дэвшсэн.

Жон Малкович 1953 оны 12-р сарын 9-нд АНУ-ын Иллиной мужийн Кристофер хотод төрсөн. Түүний эцэг Даниел Леон Малкович Иллиной мужийн Байгаль хамгааллын газрын захирал бөгөөд байгаль хамгааллын сэтгүүл болох Outdoor Illinois-ийн хэвлэн нийтлэгч байжээ. Түүний эх Жо Анн (төрсөн овог нь Чойссер) өдөр тутмын "Benton Evening News" сонины эзэн байжээ. Тэрээр ах Дэнни, гурван эмэгтэй дүү Аманда, Ребекка, Мелисса нарын хамт өссөн. Түүний эцгийн эцэг, эх нар Хорватаас ирсэн цагаачид байсан бөгөөд тэрээр мөн Англи, Шотланд, Серб, Франц, Герман гаралтай гэдэг. 2025 сонинд өгсөн ярилцлагадаа Малкович ДНХ-ийн шинжилгээгээр 43% нь Румын гаралтай гэж мэдэгджээ.

Малкович Логан бага сургууль, Вебстер бага сургууль, Бентон Консолидейтед ахлах сургуульд сурч байжээ. Тэрээр залуу насандаа хөгжим судалсан. Дараа нь тэрээр Зүүн Иллиной Их Сургуульд биологийн чиглэлээр суралцаж, экологич болохоор төлөвлөж байсан ч удалгүй Иллиной Их Сургуульд шилжиж, театрын чиглэлээр суралцжээ.

 Commons: Жон Малкович – Викимедиа зураг, бичлэг, дууны сан