Jump to content

Дональд Сазерленд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дональд Сазерленд

Дональд Сазерленд (англи. Donald Sutherland; 1935 оны 7-р сарын 17-нд Канадад төрсөн—2024 оны 6-р сарын 20-нд АНУ-ын Флорида мужийн Майами-д нас барсан) — канадын театр, киноны жүжигчин, киноны продюсер. «Эмми» (1995) , «Алтан бөмбөрцөг» (1996; 2003) шагналтан. Жүжигчин Кифер Сазерлендын эцэг.

Тэрээр 2010 оны 2-р сарын 12-нд Ванкуверт болсон XXI Өвлийн Олимпийн наадмын нээлтэд Олимпийн далбааг мандуулсан багийн хэсэгт орж байв.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1935 оны 7-р сарын 17-нд Канадын Нью-Брансвик мужийн Сент Жон (англи. Saint John, франц. Saint-Jean) хотод төрсөн. Явуулын худалдагч, гэрийн эзэгтэйн нарын гэр бүлд төрсөн тэрээр эхлээд инженер болох гэж байсан ч театрт тэмүүлэх хүсэл нь дийлсэн гэдэг. Тэрээр Торонтогийн Их Сургуулийн дэргэдэх театрын жүжигт оролцож байсан. Инженер, жүжигчний мэргэжлээр хоёр диплом аваад тэрээр радиогийн сурвалжлагчаар ажиллаж байгаад 1957 онд Их Британи руу явсан байна. Тэнд тэрээр Хатан хааны драмын урлагийн академид суралцаад Английн театруудын тайзан дээр жижиг дүрүүдэд тоглож байжээ. Тэрээр анхны дүрүүдээ түүний биеийн өндөр, өвөрмөц дуу хоолойны ачаар авсан гэдэг.

Д.Сазерленд “Цэргийн хээрийн эмнэлэг” (англи. MASH; Mobile Army Surgical Hospital ) киноны гол дүр бүтээж олны танил болсон байна.

2024 оны 6-р сарын 20-нд АНУ-ын Майяами хотод нас барсан тухай хүү Кифер мэдэгдсэн юм.

Тэрээр 4 хүү, 1 охинтой байсан.