Жорхоодойн Пүрвээ

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Жорхоодойн Пүрвээ (1925-1991) нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд төрсөн, Төв аймгийн Батсүмбэрийн сангийн аж ахуйн хүнсний ногооны бригадын дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар (1983 оны 7 сарын 8-ны №17) болсон хүн юм.

6-7 настайгаасаа цаа буга унаж, цанаар их тайгад аавыгаа дагаж явж түлээ мод бэлтгэж, ан гөрөө хийж хатуу ажилд борогшиж өссөн тэрээр цэргийн албыг Төв аймгийн Батсүмбэр дэх цэргийн ногооны газарт хааснаар газар тариалантай амьдралаа холбожээ. Цэрэгт байхдаа тракторчин болж, 1954 онд Батсүмбэрийн сангийн аж ахуй байгуулагдахад Сөгнөгөрийн ногооны бригадын дарга болон, өндөр насны тэтгэвэрт гартлаа ажиллахдаа жилд дунджаар 40-50 хүнтэй хамт олныг чадамгай удирдан зохион байгуулж, жил бүр ойролцоогоор 80 га талбайд төрөл бүрийн хүнсний ногоо, үүний 50 хувьд байцаа тариалж дунджаар 2 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1970-1982 оны 12 жилд гэхэд л 15684,3 тн байцаа, 52,4-2642,5 тн сонгино, манжин, лууван, сармис хурааж, төлөвлөгөөгөө 124,2 хувь биелүүлсэн бүтээлээрээ манай улсын хүнсний ногооны үйлдвэрлэлийн хамгийн шилдэг бригад болгож гарамгай амжилт гаргасан байна.

Гавьяа шагнал[засварлах | edit source]

Пүрвээ МАХН-ын XVII, XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцсон. Сүхбаатарын одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн хүндэт медалиудаар шагнагджээ. 1983 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан юм.Мөн түүний талаар олон нийтлэл гарч байжээ. Түүний нэг нь "Сөгнөгөрийн цагаан бургас" /https://commons.m.wikimedia.org/wiki/File:%D0%A1%D3%A9%D0%B3%D0%BD%D3%A9%D0%B3%D3%A9%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD_%D1%86%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BD_%D0%B1%D1%83%D1%80%D0%B3%D0%B0%D1%81.pdf/ найруулал юм. Энэ алдарт гэр бүлийн талаар 1984 онд Монгол кино үйлдвэрт бүтээгдсэн "Манайхан" нэртэй баримтат киног https://www.youtube.com/watch?v=UT2FGnxiFF4 холбоосоор орж үзэх боломжтой.

Гэр бүл[засварлах | edit source]

Түүний гэр бүлийн хүн Я.Должинжав нь мөн хөдөлмөрийн баатар юм. Энэ гэр бүл Монгол улсын анхны Хөдөлмөрийн баатар гэр бүл юм. Энэхүү гэр бүлийн дурсгалын хөшөөг Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр гэдэг газар түүний үр хүүхдүүд нь босгосон юм. Хөшөөний зураг : https://www.google.com/search?client=firefox-b-d&biw=1920&bih=966&tbm=isch&sa=1&ei=mQjdXLe5DfmRr7wPq7COmAk&q=%D0%96.%D0%9F%D2%AF%D1%80%D0%B2%D1%8D%D1%8D&oq=%D0%96.%D0%9F%D2%AF%D1%80%D0%B2%D1%8D%D1%8D&gs_l=img.3...18455.20423..21269...0.0..0.142.4059.0j37......0....1..gws-wiz-img.NbgC0i1SaHE#imgrc=Aa_-kNjZThlo_M: