Жэксон Ван

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Жэксон Ван
Төрсөн нэр Жэксон Ван -> 잭슨왕 (Jackson Wang), Wang Jiaer
Тайзны нэр Jackson ( 잭슨 -> Жэксон )
Төрсөн 1994 оны 3 сарын 28 (1994-03-28) (27 настай)
Гарал Хятад
Хөгжмийн урсгал К-Поп, Хип хоп
Мэргэжил дуучин, рэппэр, бүжигчин, продюсер, бүтээлч (creative director)
Идэвхтэй 2014 - одоо
Студи JYP Entertainment, TEAM WANG
Хамтардаг уран бүтээлчид GOT7, JYP Nation

Жэксон Ван (Хятадаар:王嘉爾) нь Хонг Конг хотод төрсөн, Хятадын рэппэр, дуучин, бүжигчин юм. Түүнийг Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг GOT7-ын гишүүн гэдгээр нь хүмүүс сайн мэддэг.

Пак Жинёны үүсгэн байгуулсан компани болох JYP энтертайментийн харьяагаар 2011 оны 7 сараас анх урлагийн гараагаа эхэлсэн бөгөөд 2020 оны 1 сарын 19-өөр тэдний хамтран ажиллах гэрээ дуусгавар болж Жэксон Ван өөрийн үүсгэн байгуулсан TEAMWANG компанийнхаа нэр дор үйл ажиллагаа, уран бүтээлээ туурвихаар тогтоод байгаа юм.

1994 оны 3 сарын 28-нд төрсөн бөгөөд эцэг Ван Рүйжи нь Хятад улсыг төлөөлөх туялзуур сэлмийн спортын тамирчин байсан тул багаасаа мэргэжлийн туялзуур сэлмийн тамирчнаар дагнан 2010 он хүртэл хичээллэсэн. Тэбрээр туялзуур сэлмийн олон улсын олон тэмцээнд медаль хүртсэн бөгөөд тухайн үедээ чансаагаараа эхний 10-д бичигдэж байсан. 2011 онд түүнд Стэнфордын их сургуулиас урилга ирсэн ба спортоороо олимпод өрсөлдөх боломжтой байсан.

2010 онд түүнийг сургуулийнхаа сагсны талбай дээр тоглож байхад Өмнөд Солонгосын JYP Entertainment анзаарч Хон Конгийн  Коулунд болох сонгон шалгаруулалтдаа урьсан бөгөөд 12 сард оролцоод тэрээр тэнцсэн. 2011 оны 7 сард Өмнөд Солонгос руу нүүж өнөөгийн гараагаа эхэлсэн. 2 жил хагас бэлтгэл хийсний дараагаар тэрээр 2016 оны 1 сарын 16 нд GOT7-ы бусад гишүүдийн хамтаар албан ёсоор урлагийн бүтээлүүдээ туурвиж эхэлсэн.