Жючуань

Газрын зургийн шар өнгө нь Жючуань

Жючуань (Хятад: 酒泉市 - jiǔquán shì; Англи: Jiuquan) — БНХАУ-ын Ганьсү мужийн харьяа тойргийн энтэй хот. Засаг захиргааны нэгж зүйлээрээ хот гэгдэвч үнэндээ Ганьсү мужийнхаа умар захад байх, харьцангуй хөдөө маягийн 191,342 км2 талбай бүхий өргөн уудам газар нутаг юм. 2010 онд 1,095,947 хүн оршин сууж байв.

Умард захаараа Монгол Улсын Говь-Алтай аймагтай хиллэж, бусад талаар улсынхаа Ганьсү мужийн бусад нутаг, Өвөр Монгол, Хөхнуур муж, Шинжааны нутагтай хаяа залгадаг.

Засаг захиргааны хуваарь[засварлах | кодоор засварлах]

Газрын зураг (хүснэгтийн дугаараар)
# Нэр Орос Хятад Хүн ам
(2004 он)
1 Сүжоу дүүрэг Сучжоу 肃州区 - Sùzhōu Qū 350,000
2 Юймэнь хот Юймэнь 玉门市 - Yùmén Shì 170,000
3 Дуньхуан хот Дуньхуан 敦煌市 - Dūnhuáng Shì 140,000
4 Жинта шянь Цзиньта 金塔县 - Jīntǎ Xiàn 140,000
5 Гуажоу шянь Гуачжоу 瓜州县 - Guāzhōu Xiàn 90,000
6 Сүбэй шянь
(Монголын ө.з)
Субэй 肃北蒙古族 自治县
Sùběi Měnggǔzú Zìzhìxiàn
10,000
7 Аксай шянь
(Казахын ө.з)
Аксай 阿克塞哈萨克族 自治县
Ākèsài Hāsàkèzú Zìzhìxiàn
10,000

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Jiuquan – Викимедиа зураг, бичлэг, дууны сан