Загамайлсан эцэг (кино)

"Загалмайсан эцэг" киноны лого.

«Загалмайлсан эцэг» кино (англи. The Godfather) — америкийн найруулагч Фрэнсис Форд Копполагийн 1972 онд бүтээсэн кино. Кино зохиолыг найруулч өөрөө Марио Пьюзо-той хамтран бичсэн юм. Гол дүрүүдэд Марлон Брандо, Аль Пачино, Жеймс Каан, Ричард Кастеллано, Роберт Дюваль, Стерлинг Хэйден, Жон Марли, Ричард Конте болон Дайан Китон нар тоголсон байна.

Киноны үйл явдал 1945-1955 онд Вито Корлеонегийн удирдлага дор Корлеонегийн гэр бүлийг харуулсан ижил нэртэй гурмалсан зохиолын анхны кино юм. Энэ нь түүний бага хүү Майкл Корлеонегийн гэр бүлийн энгийн ноомой хүнээс харгис хэрцгий мафийн толгойлогч болон хувирсан тухай өгүүлдэг.

Киноны зураг авалт нь ихэвчлэн Нью-Йорк хот, Сицилийн арал дээр хийсэн байна. Энэхүү киноны хөгжмийг Нино Рота зохиосон бөгөөд нэмэлт хөгжмийг Кармайн Коппола хийсэн байна.

Киноны нээлт 1972 оны 3-р сарын 14-нд Лоу улсын театрт (англи. Loews’s State Theatre) , 3-р сарын 24-нд нийт АНУ-д болсон ажээ. Энэ нь 1972 оны хамгийн их ашиг олсон кино байсан бөгөөд богино хугацаанд 250-291 сая долларын орлого олсон бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой кино болсон юм. Уг кино шүүмжлэгчид болон үзэгчдийн талархлыг хүлээж, жүжигчид, ялангуяа М.Брандо, А.Пачино нар болон найруулга, зохиол, зураглаачийн ажил, монтаж, хөгжмийг магтан сайшаасан байна.

45 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр тус кино Шилдэг кино, Шилдэг эрэгтэй гол дүр (Брандо), Шилдэг кино зохиол (Пьюзо, Коппола) зэрэг шагналуудыг хүртсэнээс гадна Шилдэг туслах дүр, Шилдэг найруулагч зэрэг долоон номинацид нэр дэвшсэн юм.

Сүүлд уг киноны үргэлжлэл болох: «Загалмайлсан эцэг-2» (1974), «Загалмайлсан эцэг-3» (1990) гарсан байна.