Jump to content

Загварын хэлэлцүүлэг:Инфобокс бөөмс

Page contents not supported in other languages.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
  • Composition - Бүтэц
  • Family - Ангилал
  • Group - Бүлэг
  • Interaction - Харилцан үйлчлэл
  • Antiparticle - Эсрэг бөөм
  • Symbol - Товъёолол
  • Electric charge - Цахилгаан цэнэг
  • Spin - Спин

ингэж орчуулбал ямар вэ? Family Group хоёрын хувьд их эргэлзээтэй. Ийм байх болов уу гэж таамаглаж байна. Харин Composition гэдэгийн хувьд бүтэц гэвэл зүгээр байх. Хими дээр бол яах аргагүй найрлага гэж хэлэх байх. Эгэл бөөмийн физик учир бүтэц гэх болов уу. Тухайлбал электрон бол үл хуваагдах бүтэцтэй, протон бол up and down гэсэн кваркуудаас бүтдэг. Билгүүн 16:18, 15 Арванхоёрдугаар сар 2007 (UTC)[хариулах]

Бас нэг юм мартчихаж. Generation гэдэгийг харин яаж орчуулбал зүгээр болоо. Хуваагдал гэвэл ямар байна? Билгүүн 16:19, 15 Арванхоёрдугаар сар 2007 (UTC)[хариулах]
ф
ф
ф
Бүтэц: ф
Аймаг: ф
Бүлэг: ф
Хуваагдал: ф
Харилцан үйлчлэл: ф
Эгэл бөөм: ф
Эсрэг бөөм: ф
Статус: ф
Онолчлосон: ф
Нээсэн: ф
Тэмдэглэгээ: ф
Бусад төрлүүдийн тоо: ф
Масс: ф
Бүрэн задралын хугацаа: ф
Үүсгэх эгэл бөөм: ф
Цэнэг: ф
Цэнэг: ф
Спин: ф


Билгүүн, одоо байж байгаа нь нэг иймэрхүү юм байна. Яаж засаж, сайжруулмаар байна. Бичээрэй. Бас тайлбар агуулсан хүснэгт дотор орчуулж чадахгүй байгаа зүйлсээ англиар нь орхичихлоо. Дутууг орчуулаад, бас алдаа мадагтай юм байвал англитай нь тулгаад засаарай. --Цогоо (ярианэмэр) 16:34, 15 Арванхоёрдугаар сар 2007 (UTC)[хариулах]

OK! Чадах зүйлсээ орчуулья. Билгүүн 16:39, 15 Арванхоёрдугаар сар 2007 (UTC)[хариулах]
color charge гэдгийг юу гэх вэ? --Цогоо (ярианэмэр) 16:45, 15 Арванхоёрдугаар сар 2007 (UTC)[хариулах]
Харин наадахыг чинь яг юу гэдэг юм бол оо? Timur л хэлж өгж чадах байх?
Англи вики дээр тайлбарласнаар цахилгаан соронзон харилцан үйлчлэлийн үндсэн шинж чанар болох цахилгаан цэнэгтэй аналог ойлголт юм шиг байна. Цөмийн хүчтэй харилцан үйлчлэлийг илэрхийлэгч шинж чанар юм уу даа. Жишээ нь электрон сөрөг цэнэгтэй, протон эерэг цэнэгтэй байдаг шиг кварк болон глюонууд нь color charge-тай байдаг юм байна. Ингэж л ойлголоо. Билгүүн 16:54, 15 Арванхоёрдугаар сар 2007 (UTC)[хариулах]
Одоохондоо англиар байснаас арай дээр байх гээд color charge - "цэнэг (цөмийн физик)" гэчихвэл, амьтан хүний элгийг хөшөөчихдөг юм болов уу. Хэхэ. Юутай ч ингээд биччии. Сүүлд нь засна биз. --Цогоо (ярианэмэр) 17:03, 15 Арванхоёрдугаар сар 2007 (UTC)[хариулах]