Jump to content

Загросын нуруу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Загрос-с чиглүүлэгдэв)

Загвар:Инфобокс Нуруу

Иран орны хамгийн урт, хамгийн өргөн уулын нуруу Загрос Иран улсын баруун хойд Курдистан мужаас эхлээд урагшаа Ормузын хоолой хүртэл Иран-Иракийн хил, Персийн булангийн дагуу тогтжээ. Баруун хойд бэлийн харьцангуй бага хэсэг Иракийн нутагт харьяалагдана. Нийт урт — 1500 км. Баруун урдуураа Месопотамын нам доор газартай (Хоёр мөрний сав газар) залгана. Ноён оргил нь Эсфахан хотын ойр байдаг далайн түвшнээс дээш 4548 м Зардкух уул юм. Загросын нуруу дунджаар 3000 м өндөр.

 Commons: Загросын нуруу – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Stub icon

Энэ уулын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.