Заза Зазиров

Заза Зазиров
Чөлөөт бөх
Төлөөлдөг улс: УкраинУкраин Украин
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Заза Зазиров
Төрсөн огноо 1972 оны 4 сарын 25
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Атланта 1996 68 кг
Дэлхийн АШТ
Хүрэл Красноярск 1997 69 кг
Мөнгө Тегеран 1998 69 кг

Заза Зазиров (1972 оны 4 сарын 25-нд төрсөн) нь олимпын медальт Украины чөлөөт бөхийн тамирчин юм. Тэрээр 1996 оны Атлантын олимпоос хүрэл медаль хүртсэн[1]. Ингэхдээ шөвгийн наймд тус олимпийн аварга Вадим Богиевт (ОХУ) ялагдсан аж. Мөн бөхийн төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртжээ. Зазиров Европын АШТ-д 1993, 1999 онд түрүүлж, 1998 онд мөнгө, 1996, 1997 онд хүрэл медаль хүртсэн байна. 2000 оны Сиднейн олимпод 69 кг-ийн жинд зодоглосон ч урьдчилсан шатнаас хасагджээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "1996 Summer Olympics – Atlanta, United States – Wrestling"databaseOlympics.com (2009 оны 12 сарын 6-нд авсан)