Jump to content

Залуу дугуйчин клуб

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
МонголЗалуу Дугуйчин клуб
Үүсгэн байгуулагдсан2012.7.28
Үүсгэн байгуулагчМонголын Залуучуудын Холбоо
Төв байрМонголын Залуучуудын Холбоо Улаанбаатар
Байршлын тоо1
Үйл ажиллагааны бүсУлаанбаатар
Удирдах хүмүүсЧимэддагвын Түвшинжаргал
Үзүүлдэг үйлчилгээДугуйн аялал, бусад
Эзэмшигч(ид)Монголын Залуучуудын Холбоо
ЗДК Албан ёсны өмсгөл.
Клубын ТЭРГҮҮН Ч.Түвшинжаргал.

Залуу дугуйчин клуб нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, сонирхогчдын дугуйн клуб юм.

Монголын Залуучуудын Холбооноос "Спирт үү?, Спорт уу?" аяны хүрээнд 2012 оны 7-р сард унадаг дугуйн аялал зохион байгуулсан нь клуб үүсгэн байгуулагдах эхлэл болсон бөгөөд 2013 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Монголын Залуучуудын Холбооны дэргэд байгуулагдсан Залуу дугуйчин клуб нь сонирхогчдын дугуйн клуб бөгөөд нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Тус клуб нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн сайн сайхны төлөө байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, унадаг дугуйг сурталчлан таниулах, мэдээллээр хангах, унадаг дугуй сонирхогчдыг нэгтгэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Тус клуб нь унадаг дугуйтай аялал зугаалга зохион байгуулахаас гадна нийгэмд чиглэсэн олон арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож, унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулсаар байгаа билээ. Клубээс зохиогддог үйл ажиллагаа: 

  1. Үүргэвчтэй дугуйн аялал
  2. Эко дугуйн аялал-Улаанбаатар хотоос 30 км зайд зохиогддог аялал
  3. Майхантай дугуйн аялал - Албан ёсны гишүүдийн 2 өдөр 1 шөнийн аялал
  4. "Хатан туул голоо хайрлан, хамгаалъя" аян- Туул голын ойр орчмын цэвэрлэгээ
  5. "Хариу нэхээгүй тус" -асрамжийн газрын хүүхдүүдэд дугуй унуулах тусламж үзүүлэх
  6. "Дэлхий ээждээ мод бэлэглэе" аян -Мод тарих 
  7. Өвлийн улиралд дугуйн хэрэглээ багасдагтай холбоотой гишүүдээ илүү ойр байлгах зорилгоор клубийн аварга шалгаруулах боулинг, кибер спорт, сагсан бөмбөг, волейбол, теннис, биллъярдын тэмцээнээс гадна шинэ жил, март, цэргийн баярыг албан ёсны гишүүдтэйгээ тэмдэглэдэг. 

Залуу дугуйчин клуб нь байгаль орчноо хайрлан хамгаалах зорилгоор үндсэн 3 өнгийг бэлгэдэл болгон хэрэглэдэг.

Цэнхэр өнгө Мөнх хөх тэнгэрийг бэлгэдэнэ. Клубийн Тэргүүн энэ өнгийн хувцас, үнэмлэхтэй байна.
Хар өнгө Эрүүл хөрс, газар шороог бэлгэдэнэ. Клубийн Менежерүүд энэ өнгийн хувцас, үнэмлэхтэй байна.
Ногоон өнгө Ногоон байгалийг бэлгэдэнэ. Клубийн Гишүүд энэ энэ өнгийн хувцас, үнэмлэхтэй байна.
  • Тэргүүн - Ч.Түвшинжаргал (2012-)
Он Хаанаас Тайлбар
2013 Нийслэлийн эрүүл мэндийн газар ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА ӨРГӨМЖЛӨЛ
2013 Монголын залуучуудын холбоо 1000 ДУГУЙЧНЫ ПАРАД-Д БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНООРОО  АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТАЛАРХАЛ 
2013 Монголын залуучуудын холбоо Залуу дугуйчин клубийн үйл ажиллагаагаар "ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ" цол тэмдгээр Ч.Түвшинжаргал
2014 Монголын дугуйн холбоо ДОТООДЫН ДУГУЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БАЙГААГ ҮНЭЛЭН ТАЛАРХАЛ 
2015 Монголын дугуйн холбоо МОНГОЛЫН ДУГУЙН ХОЛБООНЫ ГИШҮҮН БАЙГУУЛЛАГА БАТЛАМЖ 
2015 Монголын Үндэсний Олимпын Хороо Залуу дугуйчин клубийн үйл ажиллагаагаар МҮОХ-ны "АЛТАН МЕДАЛЬ"-аар   Ч.Түвшинжаргал
2016 Нийслэлийн замын цагдаагийн газар ЗАМЫН  ЦАГДААГИЙН 100 АЛБАН ХААГЧДЫН ДУНД ДУГУЙН АЯЛЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЛАРХАЛ 
2016 Байгаль орчин Ногоон хөгжил Аялал Жуулчлалын Яам- ны харъяа Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв ЦЭНГЭГ УСНЫ НӨӨЦ,БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨВ ИЙН НЭРЭМЖИТ ӨРГӨМЖЛӨЛ
2016 Монголын Үндэсний Олимпын Хороо Залуу дугуйчин клубийн үйл ажиллагаагаар МҮОХ-ны "ОЛИМПЫН АЛДАР " одонгоор  Ч.Түвшинжаргал
2017 Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР УНТРААХ АЖИЛД ИДЭВХИ  САНААЧИЛГАТАЙ ОРОЛЦСОН ТАЛАРХАЛ
2017 Монголын залуучуудын холбоо Залуу дугуйчин клубийн үйл ажиллагаагаар "ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР" цол тэмдгээр  Ч.Түвшинжаргал