Заяатай
Заяатай (ᠵᠠᠶᠠᠭᠠᠲᠠᠢ, Хятад: 吉雅泰, Жи Яатай) (1901 оны 10 сар - 1968 оны 3 сарын 12) нь Хятадын дипломат, монгол үндэстэн.
Тэрээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол улсад сууж байсан анхны элчин сайд (1950-1953) юм. Заяатай Өвөр Монголын Хөх хотын Түмэд зүүн хошууны харьяат бөгөөд ЗХУ-ын Москвад Дорно Дахины Хөдөлмөрчдийн Коммунист Их Сургуульд боловсрол эзэмшжээ.