Зундуйн Цэндээхүү

Зундуйн Цэндээхүү
Төр. он1905 он
Тө. газарМонгол улсын Төв аймгийн Алтанбулаг сум
Нас бар.1980 оны 7 сарын 23
      (75 насалсан)
ҮндэстэнМонгол үндэстэн
Иргэн Монгол
Ажилжүжигчин

Зундуйн Цэндээхүү БНМАУ-ын Ардын Жүжигчин 1955.

Нийслэл хүрээний ярганы газарт мах зөөгч, Дотоодыг хамгаалах газарт зарлага зэрэг ажил хийж байгаад 1931 онд Ардыг гэгээрүүлэх яамнаас гаргасан авьяаслаг залуучуудыг театрт авах тухай зарлалын мөрөөр орж урлаг, уран сайхны ажилд амьдралынхаа 50 шахам жилийг зориулах гараагаа эхэлжээ. “Говийн хүүхэн Гүндэгмаа” жүжгийн бэр гуйгчаас эхлээд “Харанхуй засаг”, “Халхын баатар”, “Шинэ зам”, “Өөрийн замаар”, “Хонины булаг”, “Байцаагч түшмэл”, “Кремлийн цаг”, “Отелло” зэрэг үндэсний болон сонгодог хийгээд Орос, Зөвлөлтийн зохиолчдын олон жүжиг, “Гонгор баатар” киноны сумангийн даргаас эхлээд “Цогт тайж”, “Сэрэлт”, “Ардын элч”, “Өглөө”, “Тэмцэл” зэрэг кинонд тоглож үзэгчдийн сэтгэлд шингэсэн дүрүүд бүтээсэн байна. УАДБЧ, Баян-Өлгий, Дорнод аймгийн театрыг байгуулах, урын санг нь баяжуулах, залуу жүжигчдийг ажил мэргэжилд нь сургаж дадлагажуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан байна. “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.