Jump to content

Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
CITES
Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц
Файл:CITES logo.jpg
Баталсан1973 оны 03-р сарын 03 (1973-03-03)
БайршилЖенев, Швейцар
Үйлчилж эхэлсэн7 сарын 1, 1975
Нөхцөл10 батлалт
Оролцогчид185
ХадгалагчШвейцарын Холбооны Улсын засгийн газар
Хэл
Бүрэн эх
Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц Викинөөц дээр

Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц буюу “Вашингтоны конвенц” (Англи: CITES, Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora) нь 1973 онд АНУ-ын Вашингтон хотноо гарын үсэг зурж, 1975 оны 7 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон ба одоогоор дэлхийн 182 орон (талууд) нэгдэн ороод байгаа конвенц юм. Уг конвенцын зорилго нь зэрлэг амьтан, ургамлын аль нэгэн зүйл олон улсын худалдаанд хэт их хэмжээгээр ашиглагдаж, устах аюулд орохоос хамгаалах явдал бөгөөд тухайн зүйлийг хамгаалахын зэрэгцээ олон улсын хяналт зохицуулалттай худалдах зорилготой. Тиймээс энэхүү конвенцод устах аюулд орсон хамгаалах шаардлагатай зэрлэг амьтан ургамлыг гурван бүлэгт хувааж, тус бүрт нь олон улсын худалдааны хяналт тогтоодог.

Олон улсын худалдаа нь тухайн зүйлийн оршин тогтноход нөлөө үзүүлж байгаа, эсвэл гөлөө үзүүлж болох, устах аюулд орсон бүх зүйл хамаарна. I хавсралтад орсон зүйлийн худалдааг хатуу хяналт зохицуулалттайгаар явуулдаг бөгөөд арилжаа наймааны зорилгоор худалдаалахыг үндсэндээ хориглож, судалгаа шинжилгээний зорилгоор экспортлох болон импортлоход экспорт, импортын бичгийг хоёуланг нь бүрдүүлэхийг шаарддаг.

Эдүгээ устах аюулд ороогүй ч тухайн зүйлийн цаашид оршин тогтноход харшлахаар ашиглалт явуулахгүй байх үүднээс олон улсын худалдааг хяналт зохицуулалттай явуулахгүй бол устах аюулд орж болзошгүй зйүлүүд багтдаг. II хавсралтад багтсан зүйлүүдийг арилжаа наймааны зорилгоор худалдаалж болох бөгөөд экспортлох болон импортлоход экспортлогч улсын экспортын зөвшөөрлийн бичгийг бүрдүүлэхийг шаарддаг.

Аль нэгэн тал өөрийн улсын нутаг дэвсгэрийн дотор зохицуулах шаардлагатай гэж тодорхойлсон ба тэдгээрийг худалдаалах явдлыг хянахад бусад талуудтай хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа зүйлүүд багтана. Экспортлох, импортлоход гарал үүслийн гэрчилгээ болон III хавсралтын тухайн зүйлийг оруулсан улсаас экспортлож байгаа тохиолдолд экспортлогч улсын экспортын зөвшөөрлийн бичгийг бүрдүүлэхийг шаарддаг.

Монгол улс уг конвенцод нэгдэн орох тухай хуулийг УИХ-аас 1995 оны 5 сарын 4-ний өдөр батлан гаргасан бөгөөд 1996 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс 131 дахь гишүүн орон болсон билээ. Монгол улсаас энэ конвенцын I, II хавсралтад 14 зүйл хөхтөн, 71 зүйл шувуу, 8 зүйл ургамал, 2 зүйл загас, шавж, мөлхөгч тус бүр нэг зүйл багтсан.