Зүй Ёс Нам
Зүй Ёс Нам ᠵᠦᠢ ᠶᠣᠰᠣ ᠨᠠᠮ | |
---|---|
Намын удирдагч | Батбаярын Насанбилэг |
Ерөнхий нарийн бичгийн дарга | Сандагдоржийн Баярбаатар |
Байгуулагдсан | 2019 оны 06-р сарын 08 |
Төв байр | Улаанбаатар |
Гишүүдийн тоо | 1,533 |
Улс төрийн жигүүр | Төв |
Улсын Их Хурал | 0 / 76
|
Намын туг | |
Цахим холбоос | |
justiceparty | |
Зүй Ёс нам нь Монголын Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 36 намын нэг, улс төрийн Төв үзэлтэй нам.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Зүй Ёс нам нь 2019 оны 6 сарын 8 ний өдөр үүсгэн байгуулах их хурлаа хийж, Улсын Дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 20 дугаар тогтоолоор бүртгүүлсэн улс төрийн хүчин юм. Улсын дээд шүүхийн бүртгэлээр 1533 гишүүнтэй байна. Анхны намын дарга Батбаярын Насанбилэг, намын ерөнхий нарийн бичгийн дарга Сандагдоржийн Баярбаатар. Нийслэлийн намын хорооны дарга Адъяабатын Амарбаяр.
Монгол Улсын Их Хурлын Сонгууль 2020
[засварлах | кодоор засварлах]2020 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд Зүй Ёс нам нь Монголын Социал Демократ нам, Хөдөлмөрийн Үндэсний намтай хамтран Зөв Хүн Электорат эвслийг байгуулан оролцсон бөгөөд тус эвслээс Хан-Уул дүүргийн 29-р тойрогт нэр дэвшсэн Т.Доржханд сонгогдон парламентад суудалтай улс төрийн хүчин болсон. Зөв Хүн Электорат эвсэл орон даяар нийт 27 тойрогт 53 нэр дэвшигчийг нэр дэвшүүлсэн бөгөөд үүнээс 8 тойргийн 9 нэр дэвшигч нь Зүй Ёс намаас нэр дэвшсэн байна.
Тойрог | Нэр дэвшигч | Авсан санал |
---|---|---|
3-р тойрог Баянхонгор аймаг | М.Ариунтуяа | 204 (0.5%) |
5-р тойрог Говь-Алтай аймаг | Л.Энхнасан | 1104 (3.9%) |
14-р тойрог Төв аймаг | Б.Насанбилэг | 1710 (3.9%) |
16-р тойрог Ховд аймаг | Г.Буянбаатар | 1740 (4.1%) |
17-р тойрог Хөвсгөл аймаг | Т.Ууганбаяр | 1084 (1.7%) |
17-р тойрог Хөвсгөл аймаг | Т.Туяа | 1724 (2.8%) |
19-р тойрог Дархан-Уул аймаг | А.Галтбаяр | 2483 (5.5%) |
27-р тойрог Сонгинохайрхан дүүрэг | Б.Эрдэнээ | 2078 (3.6%) |
28-р тойрог Сонгинохайрхан дүүрэг | А.Амарбаяр | 5621 (6.9%) |