Jump to content

Зүй Ёс Нам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Зүй Ёс нам-с чиглүүлэгдэв)
Зүй Ёс Нам
ᠵᠦᠢ ᠶᠣᠰᠣ ᠨᠠᠮ
Намын удирдагчБатбаярын Насанбилэг
Ерөнхий нарийн бичгийн даргаСандагдоржийн Баярбаатар
Байгуулагдсан2019 оны 06-р сарын 08 (2019-06-08)
Төв байрУлаанбаатар
Гишүүдийн тоо1,533
Улс төрийн жигүүрТөв
Улсын Их Хурал
0 / 76
Намын далбаа
Цахим холбоос
justiceparty.mn

Зүй Ёс Нам нь Монголын Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 36 намын нэг, улс төрийн Төв үзэлтэй нам.

Зүй Ёс нам нь 2019 оны 6 сарын 8 ний өдөр үүсгэн байгуулах их хурлаа хийж, Улсын Дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 20 дугаар тогтоолоор бүртгүүлсэн улс төрийн хүчин юм. Улсын дээд шүүхийн бүртгэлээр 1533 гишүүнтэй байна. Анхны намын дарга Батбаярын Насанбилэг, намын ерөнхий нарийн бичгийн дарга Сандагдоржийн Баярбаатар. Нийслэлийн намын хорооны дарга Адъяабатын Амарбаяр.

Монгол Улсын Их Хурлын Сонгууль 2020

[засварлах | кодоор засварлах]

2020 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд Зүй Ёс нам нь Монголын Социал Демократ нам, Хөдөлмөрийн Үндэсний намтай хамтран Зөв Хүн Электорат эвслийг байгуулан оролцсон бөгөөд тус эвслээс Хан-Уул дүүргийн 29-р тойрогт нэр дэвшсэн Т.Доржханд сонгогдон парламентад суудалтай улс төрийн хүчин болсон. Зөв Хүн Электорат эвсэл орон даяар нийт 27 тойрогт 53 нэр дэвшигчийг нэр дэвшүүлсэн бөгөөд үүнээс 8 тойргийн 9 нэр дэвшигч нь Зүй Ёс намаас нэр дэвшсэн байна.

Нэр дэвшигчид
ТойрогНэр дэвшигчАвсан санал
3-р тойрог Баянхонгор аймагМ.Ариунтуяа204 (0.5%)
5-р тойрог Говь-Алтай аймагЛ.Энхнасан1104 (3.9%)
14-р тойрог Төв аймагБ.Насанбилэг1710 (3.9%)
16-р тойрог Ховд аймагГ.Буянбаатар1740 (4.1%)
17-р тойрог Хөвсгөл аймагТ.Ууганбаяр1084 (1.7%)
17-р тойрог Хөвсгөл аймагТ.Туяа1724 (2.8%)
19-р тойрог Дархан-Уул аймагА.Галтбаяр2483 (5.5%)
27-р тойрог Сонгинохайрхан дүүрэгБ.Эрдэнээ2078 (3.6%)
28-р тойрог Сонгинохайрхан дүүрэгА.Амарбаяр5621 (6.9%)

Албан ёсны вэбсайт