Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо
Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR:The Association of North East Asia Regional Governments) нь Зүүн хойд Азийн Хятад, Япон, Өмнөд Солонгос, Монгол, Орос, Хойд Солонгос буюу 6 улсын засаг захиргааны томоохон нэгж бүхий 78 гишүүн орон нутгаас бүрдэх бөгөөд харилцан ашигтай, тэгш эрхийн үндсэн дээр харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлж, бүсийн хамтын хөгжил, дэлхийн энх тайвны үйлсэд хувь нэмэр оруулах зорилготойгоор байгуулагдсан олон улсын байгууллага юм.
Үүсгэн байгуулагдсан түүх
[засварлах | кодоор засварлах]1993 оноос Хятад, Япон, Солонгос, Орос 4 улсын орон нутгуудын захирагч нар Зүүн Хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллагуудын хурлыг зохион байгуулж ирсэн. 1996 онд БНСУ-ын Гёнсанбүг мужийн Гёнжү хотноо болсон 4 дэх удаагийн хурлаар тус Холбооны Үндсэн дүрмийг баталснаар Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо хэмээх олон улсын байгууллагыг байгуулсан. Түүнээс хойш Хойд Солонгос болон Монголын орон нутгууд гишүүнээр элссэнээр 6 улсын 78 орон нутгийг эгнээндээ нэгтгэсэн Зүүн Хойд Азийн орон нутгуудын хамтын ажиллагааны төлөөлөх байгууллага болжээ..
Бүтэц, зохион байгуулалт
[засварлах | кодоор засварлах]Тус Холбоо Бүгд хурал, Ажлын хэсгийн хорооны хурал, Салбар хороодын хурлаас бүрдэх бөгөөд Олон улсын форум, Гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал зэрэг арга хэмжээгээр дамжуулан Холбоог үүсгэн байгуулсан зорилго болох Зүүн Хойд Азийн хамтын хөгжилд хүрэхийн тулд төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж байна. Бүгд хурал нь гишүүн орон нутгуудын дарга нараас бүрдэх шийдвэр гаргах дээд байгууллага бөгөөд 2 жил тутамд хуралддаг. Хурлын тэргүүлэгч нь 1 хүн байх бөгөөд тэргүүлэгчээр ажиллах хугацаа нь 2 жил ба Бүгд хурлыг зохион байгуулах орон нутгийн захирагч Бүгд хурал дуусах өдөр хүртэл хурлын тэргүүлэгчээр ажиллана. Ажлын хэсгийн хороо нь гишүүн орон нутгуудын захирагч нарын захирамжаар тухайн орон нутгийн захиргааны газрын даргаас бүрдэх бөгөөд Ажлын хэсгийн хорооны дарга нь 2 жил тутамд буюу Бүгд хурал зохиогдох өдрийн өмнөх жил хурал зохион байгуулдаг. Салбар хорооод нь салбар бүрээр Холбооны төсөл, бусад үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлдэг. Одоо тус Холбооны харьяа Эдийн засаг, хүмүүнлэг, Байгаль орчин, Гамшгаас сэргийлэх, Боловсрол, соёл, Аялал жуулчлал, Далай, загасны аж үйлдвэр зэрэг 17 хороо үйл ажиллагаа явуулж байна.
Гишүүн
[засварлах | кодоор засварлах]1996 онд Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо байгуулагдахад Хятад (3 орон нутаг), Япон (9 орон нутаг), Өмнөд Солонгос (9 орон нутаг), Орос (8 орон нутаг) буюу 4 улсын 29 орон нутаг үйл ажиллагаанд нь оролцсон. 2002 онд Хойд Солонгос, Монгол, Оросын орон нутгууд гишүүнээр элссэнээр 5 улсын 40 орон нутагтайгаар цар хүрээ нь өргөжсөн. 2008 онд БНХАУ-ын Шаньдун мужид болсон Бүгд хурлаар Өмнөд Солонгосын Инчон, Дэжон, Гванжү, Үльсан хотууд, Оросын Магадан муж гишүүнээр элссэнээр 6 улсын 69 орон нутаг болж өргөжсөн бөгөөд 2010 онд Оросын Кемеровск муж, 2012 онд Солонгосын Сэжун хот гишүүнээр элссэнээр 6 улсын 71 орон нутаг болж өргөжсөн. Ингэснээр Солонгосоос Сөүл хотоос бусад бие даасан 16 хот гишүүнээр элссэн. 2014 онд Хятадын Жилинь муж, Оросын Хакасын БНУ элссэн бол 2016 онд Хятадын Шаньси муж, Өвөрмонголын ӨЗО, Шааньси муж, Анхүй муж гишүүнээр элссэн бөгөөд 2018 онд Япон улс ын Акита муж гишүүнээр элссэнээр нийт 6 улсын 78 орон нутаг гишүүнээр элссэн.
NEAR-ийн гишүүн орон нутгууд
[засварлах | кодоор засварлах]БНХАУ (11 орон нутаг) :
Хэйлонжан муж, Хэнан муж, Хубэй муж, Хунан муж, Жилинь муж, Ниншягийн Хотон үндэстний ӨЗО, Шаньдун муж, Шаньси муж, Өвөрмонголын ӨЗО, Шааньси муж, Анхүй муж
Япон улс (11 орон нутаг) :
Аомори муж, Ямагата муж, Нигата муж, Тояама муж, Ишикава муж Фүкүй муж, Киото муж, Хёго муж, Тоттори муж, Шиманэ муж, Акита муж
БНСУ (16 орон нутаг) :
Бүсан хот, Дэгү хот, Инчон хот, Гванжү хот, Дэжон хот, Үльсан хот, Гёнги муж, Ганвон муж, Чүнчонбүг муж, Чүнчоннам муж, Жоллабүг муж, Жолланам муж, Гёнсаннам муж, Гёнсанбүг муж, Жэжү муж, Сэжун хот
БНАСАУ(2 орон нутаг) : Хамгёнбүг муж, Насон хот
Монгол улс (22 орон нутаг) :
Улаанбаатар хот, Архангай аймаг, Баян-Өлгий аймаг, Баянхонгор аймаг, Булган аймаг, Говь-Алтай аймаг, Говьсүмбэр аймаг, Дархан-Уул аймаг, Дорнод аймаг, Дорноговь аймаг, Дундговь аймаг, Завхан аймаг, Орхон аймаг, Өвөрхангай аймаг, Өмнөговь аймаг, Сүхбаатар аймаг, Сэлэнгэ аймаг, Төв аймаг, Увс аймаг, Ховд аймаг, Хөвсгөл аймаг, Хэнтий аймаг
ОХУ (16 орон нутаг) :
Буриадын БНУ, Сахагийн БНУ, Тувагийн БНУ, Алтайн хязгаар, Забайкаль хязгаар, Красноярск хязгаар, Приморийн хязгаар, Хабаровск хязгаар, Амур муж, Эрхү муж, Камчатк хязгаар, Магадан муж, Сахалин муж, Томск муж, Кемеровск муж, Хакасын БНУ,
Үе үеийн тэргүүлэгч
[засварлах | кодоор засварлах]Анхны тэргүүлэгч(1996.9-1998.10 ) Гёнсанбүг мужийн захирагч И Ы Гэн
2 дох үеийн тэргүүлэгч (1998.10-2000.9 ) Тояама мужийн захирагч Нагауки Ютага
3 дахь үеийн тэргүүлэгч (2000.9-2002.9 ) Хёго мужийн захирагч Ито Тошицу
3 дахь удаагийн Ажлын хэсгийн хорооны хурал(2001.08)-ын үеэр Хабаровск хязгаарын саналаар тэргүүлэгч орон нутгаас зохион байгуулдаг хурлыг Ажлын хэсгийн хорооны хурал→Бүгд хурал гэсэн дарааллаар зохиохоор өөрчлөлт оруулсан.
4 дөх үеийн тэргүүлэгч (2002.9-2002.9) Хабаровск хязгаарын захирагч Исаев
3 дахь удаагийн Ажлын хэсгийн хорооны хурлаар Хабаровск хязгаар Хэйлонжан мужид тэргүүлэгчийн үүргийг шилжүүлсэн(2002.09)
5 дахь үеийн тэргүүлэгч (2002.9-2004-9) Хэйлонжан мужийн захирагч Жан Зүо Жи
6 дахь үеийн тэргүүлэгч (2004.9-2006.9) Бүсан хотын захирагч Хо Нам Шиг
7 дох үеийн тэргүүлэгч (2006.9-2008.9) Шаньдун мужийн захирагч Жиан Дамин
8 дахь үеийн тэргүүлэгч (2008.9-2010.9) Кёнги мужийн захирагч Ким Мүн Сү
9 дэх үеийн тэргүүлэгч (2010.10-2012.10) Ниншя Хуйн ӨЗО-ны дарга Вуан Жон Вэй
10 дахь үеийн тэргүүлэгч(2012. 7-2014.6) Жолланам мужийн захирагч Пак Жүн Ён
( 2014.7-2014.10) Жолланам мужийн захирагч Ли Наг Ён
11 дэх үеийн тэргүүлэгч(2014.11 ~ 2015.09) Эрхүү мужийн захирагч Ерщенко Сергей Владимирович
(2015.10 ~ 2016.09) Эрхүү мужийн захирагч Левченко Сергей Георгиевич
12 дахь үеийн тэргүүлэгч(2016.10 ~ 2018.10) Хунан мужийн захирагчийг түр орлогч Ши Да Жин
13 дахь удаагийн тэргүүлэгч(2018.11. ~ одоог хүртэл) Сахагийн БНУ-ын тэргүүн Айсен Николаев
NEAR-ын Хэрэг эрхлэх газар
[засварлах | кодоор засварлах]БНСУ-ын Гёнсанбүг муж NEAR-ын байнгын Хэрэг эрхлэх газрыг байгуулж 2005 оны 5 сарын 2-ны өдрөөс Гёнсанбүг мужийн Пухан хотноо үйл ажиллагаа явуулж байна. Бүтэц, зохион байгуулалтын хувьд Ерөнхий нарийн бичгийн дарга, 2 хэлтэс(Төлөвлөлт, Олон нийттэй харилцах хэлтэс, Олон улс, Хамтын ажиллагааны хэлтэс)-ээс бүрдэх ба Гёнсанбүг мужаас томилогдон төрийн албан хаагчид, улс бүрээрх мэргэжилтнүүд, гишүүн орон нутгаас төлөөлж томилогдсон төрийн албан хаагчид ажиллаж байна. Гол ажил үүрэг нь төсөв боловсруулах болон хэрэгжүүлэх талаар санхүүгийн тайлан гаргах, гишүүн орон нутгууд хооронд холбоо барих, харилцааг зохицуулах, Бүгд хурал, Ажлын хэсгийн хорооны хурал, Салбар хороодын үйл ажиллагааг дэмжиж ажиллах, шийдвэр хэрэгжүүлэх зэрэг Холбооны үйл ажиллагааг явуулахад гол үүрэг гүйцэтгэж байна.
Үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга
[засварлах | кодоор засварлах]- Ли Хэ Дү (2006.1-2011.3)
- Ким Жэ Хю(2011.5-2014.12)
- Жон Жэ В он(2015.4-2017.3)
- Хун Жун Г ён(2017.4-2019.4)
- Ким Уг Чэ(2019.5-одоог хүртэл)