Jump to content

Илиада

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Илиада-н эхний мөрүүд

Илиада (гре. Ἰλιάς, Iliás) буюу Илионы дуулал нь Эртний Грекийн домогт яруу найрагч Хомерын зохиосон найраглал юм. Илион, Трой гэдэг нь Бага Азийн хойгт, Дарданеллийн эрэг орчимд одоогийнхоор Турк улсын нутагт оршиж байсан нэгэн хүчирхэг хот улсын 2 нэр аж. Тийм учраас уг хотын дэргэд болсон дайны тухай алдарт найраглал Илиада буюу Илионы дуулал нэртэй байгаа юм.

Уг найраглал зохиогдохоос өмнө л баатруудын гавьяат үйлсийн тухай богино богино дуунууд ард түмний дунд түгсэн байжээ.

Эдгээрийг суут Хомер уран чадварлагаар нэгтгэн туульсийн томоохон найраглал болгосон байна.

Тэгэхдээ өгүүлэмжийн төвд он удаан үргэлжилсэн их дайны зөвхөн нэг хэсгийг сонгон авч, чухамхүү түүгээр л бүх дайны үйл явц тодорхой харагдаж байхаар зохиомжилжээ. Хомерийг хараагүй байсан гэж үздэг.

Энэхүү Эртний Грекийн найрагч Хомерын зохиолыг Элчин сайд, Соёлын гавьяат зүтгэлтэн Дагвын Цахилгаан орос, англи хэлнээс монгол хэл рүү хөрвүүлж 2021 онд "Монсудар"-т хэвлүүлжээ.