Иноүэ Сэцүко

Иноүэ Сэцүко
тамирчны тухай
Төрсөн өдөр1946 оны 9 сарын 16 (1946-09-16) (77 настай)
Төрсөн газарЯпон, Канагава
Улс, оронЯпонЯпон Япон
Тамир, спортволейбол
Өндөр / жин175см / 68 кг
Байдалзодог тайлсан

Иноүэ Сэцүко (井上 節子 Inoue Setsuko?)Япон улсын эмэгтэй волейболын шигшээ багт тоглож 1968 оны Мехикогийн зуны олимпийн мөнгөн медаль хүртэж яваад зодог тайлсан волейболчин, өдгөө 77 нас зооглож буй хүн.

Тэрээр 1946 оны 9 сарын 16 (1946-09-16)-нд Канагава аймагт төржээ. Анх Токио дахь Шибүя охидын ахлах сургууль, дараа нь Токиогийн эмэгтэйчүүдийн биеийн тамирын дээд сургууль, хожим Хитачи Мүсаши (1967-1969) багт орон тоглож байв. 1968 онд багийн хамтаар Япон улсын аварга болж, өөрөө Японы шигшээ багт багтаж олимпийг зорьсон ажээ.

Мехикод очоод Японы баг 7 тоглож мөнгөн медаль хүртэхэд долууланд нь Иноүэ гарч тоглосон байдаг.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  • Японы волейболын холбооны сэтгүүл. 1967 оны 4-р сарын дугаар. 42-45-р тал.  (яп.)

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]