Jump to content

Иохан Готтлиб Ган

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Иохан Готтлиб Ган
Иохан Готтлиб Ган
Төрсөн огноо1745 оны 8 сарын 19 (1745-08-19)
Хельсингланд, Воксна брук
Нас барсан огноо1818 оны 12 сарын 8
(73 насалсан)
Фалун
ҮндэсШвед
СалбарХими
Алдаршсан зүйлМанганыг нээсэн

Иохан Готтлиб Ган (шве. Johan Gottlieb Gahn, 1745 – 1818) нь Шведийн химич, металлургч бөгөөд 1774 онд манганыг нээсэн эрдэмтэн юм[1].

Ган 1762-1770 онд Уппсалад суралцаж байх хугацаандаа Торберн Бергман, Карл Вильхелм Шееле нартай танилцжээ[2]. 1770 онд Фалунд суурьшсан Ган зэс баяжуулах аргыг сайжруулж, хэд хэдэн үйлдвэр барихад оролцсон аж.

Тэрээр Шведийн Уурхайн Зөвлөлд 1773-1817 онд химичээр ажилласан юм. Өөрийн шинжлэх ухааны ололт нээлтүүдийг хэвлэж нийтлүүлэхдээ тун дурамжхан байдаг байсан тэрээр Бергман, Шееле нартай харин чөлөөтэй харилцдаг байв. Ганы нээлтүүдийн нэг нь нүүрстөрөгч ашиглавал манганы диоксид дахь манганы агууламж нэмэгдэх явдал байсан бөгөөд ингэснээр манганыг анх удаа металл хэлбэрээр нь гарган авч чаджээ.

1784 онд Ган Шведийн Эзэн Хааны Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогджээ. Тэрээр мөн Шведийн уурхайд удирдах албан тушаал эрхэлж байсан аж.

  • Ганит, Ганы нэрээр нэрлэгдсэн эрдэс
  1. Weeks, Mary Elvira (1932). "The discovery of the elements: III. Some eighteenth-century metals". Journal of Chemical Education. 9: 22–30. doi:10.1021/ed009p22.
  2. Nordisk Familjebok (1908): Gahn, Johan Gottlieb (Швед)
  • "Biographical Account of Assessor John Gottlieh Gahn". Annals of Philosophy, New Series. 8 (July): 1–11. 1824.