Jump to content

Ирина Хакамада

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ирина Хакамада

Ирина Хакамада (орос. Ири́на Муцу́овна Хакама́да; 1955 оны 4 сарын 13-нд Москвад төрсөн) нь Оросын Холбооны Улсын улс төрч бөгөөд 2004 онд тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөж байв. Түүний эцэг нь Японы коммунист Хакамада Мүцүо бөгөөд тэрээр 1938 онд Японоос ЗХУ уруу дүрвэн гарсан юм. Авга ах Хакамада Сатоми нь Японы Коммунист Намын Төв Хорооны дарга байв.

Тэрээр 1978 онд Москва хот дахь Патрис Лумумбын нэрэмжит Улс Түмний Найрамдлын Их Сургуулийг дүүргэжээ. 1980 оноос Зөвлөлт Оросын улсын төлөвлөгөөний газрын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан.

1984 онд Москвагийн Их сургуульд эдийн засгийн дэд эрдэмтний цол хамгаалсан.

1993 - 2003 онд ОХУ-ын Төрийн Думын гишүүнээр сонгогдон ажилласан. Барууны Хүчнүүдийн Холбооны (орос. Союз Правых сил, СПС) лидерүүдийн нэг байсан бөгөөд энэ нам нь Владимир Путиныг дэмжих шийдвэр гаргасныг Хакамада эсэргүүцэн, 2004 оны ерөнхийлөгчийн сонгуульд бие даан өрсөлдөж, сонгогчдын 3.9 хувийн санал авчээ. Сонгуулийн дараа тэрээр "Бидний Сонголт" намыг байгуулан ажиллаж байгаад Ардын Ардчилсан Холбоонд нэгдэж, Михаил Касьяновтай хамтдаа уг эвслийг тэргүүлэх болжээ.

Англи, франц хэлтэй.

 Commons: Irina Hakamada – Викимедиа зураг, бичлэг, дууны сан