Итгэл бишрэл

Финиксийн үнсээс боссон домог бол амилалтын итгэл үнэмшил бөгөөд барууны соёл иргэншилд тэмдэглэгдсэн байдаг тул бэлгэдлийн болон утга зохиолын ертөнцөд дамжжээ.

Итгэл бишрэл буюу итгэл үнэмшил бол хувь хүн, ямар нэг санаа таамаглал ба анхдагч нөхцөлийг үнэн зөв хэмээн баримтлах сэтгэл зүйн байдал юм.

Итгэл, мэдлэг ба танин мэдэхүйн онол[засварлах | кодоор засварлах]

Итгэл болоод мэдлэг гэсэн нэр томьёо философид өөр өөрөөр хэрэглэгддэг. Танин мэдэхүйн онол нь мэдлэг болон итгэлийн тухай гүн ухаанч сургалт судалгаа юм. Танин мэдэхүйн үндсэн зарчим нь үнэн мэдлэгийг олж авахын тулд, бидэнд яг юу хэрэгтэй вэ гэдэг асуудал болой.

Философийн уламжлалд, Платоны Theaetetus (Грек хэлээр: Θεαίτητος) буюу харилцан ярианаас үүсэлтэй ойлголтоор мэдлэгийг "үндэслэлтэй үнэн итгэл" гэж тодорхойлсон байдаг. Итгэл үнэмшил болон мэдлэгийн хоорондын харилцан холбоог - хэрвээ итгэгч хүнд итгэж байгаа зүйлээ үнэн гэх хангалттай үндэслэл (ухаалаг бөгөөд үнэмшил шаардахуйц баталгаа/нотлох баримт/мөрдлөг) бий гэх буюу хэрэв итгэл нь үнэн бол итгэл нь мэдлэг болно гэж ойлгож болно. Буруу итгэл үнэмшлийг хичнээн зөв, чин шударга байсан ч мэдлэг гэж тооцохгүй. Дэлхийг хавтгай гэж үзэх онолд чин сэтгэлээсээ итгэгч нь Дэлхийг хавтгай хэлбэртэйг мэдэхгүй билээ. Үүнтэй адилаар, ямарваа нэгэн үнэн гэсэнд хэн ч үнэмшихгүй бол энэ нь мэдлэг биш яагаад гэвэл мэдлэг болохын тулд түүнийг мэдэх хэдэн хүн зайлшгүй байх ёстой.

Хожмын Танин мэдэхүйн онолчид болох Геттиер (1963), Гоүлдман (1967) нар "үндэслэлтэй үнэн итгэл"-ийн тодорхойлолтыг дахин авч үзжээ.

Итгэлийн тухай сэтгэл зүйн онол[засварлах | кодоор засварлах]

Сэтгэл судлалын голлох чиг хандлага болон холбогдох зарчимууд нь уламжлал ёсоор итгэл үнэмшлийг, оюуны ухааны ердийн төлөөлөл мэтээр, ухамсарт сэтгэл бодлын хэсэг, хэлтэрхий гэж үзэж иржээ.