Jump to content

Их Авзага хайрхан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Их Авзага хайрхан
Их Авзага хайрхан, Монгол
Их Авзага хайрхан
Их Авзага хайрхан
Монгол дахь барйшил
Хамгийн өндөр цэг
Өндөр2,000 м (6,600 фут)
Солбицол46°18′06″N 102°26′51″E / 46.30167°N 102.44750°E / 46.30167; 102.44750Солбицол: 46°18′06″N 102°26′51″E / 46.30167°N 102.44750°E / 46.30167; 102.44750
Газар зүй
БайрлалТарагт сум, Өвөрхангай аймаг
УлсМонгол

Их Авзага хайрхан нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт орших уул юм. Их Авзага хайрханыг урд талаас нь харахад биеэ ороогоод хэвтэж байгаа арслан, бар шиг харагддаг. Тус хайрханы яг ард алдарт Аравгар хээр морины их шүтээн байдаг.

Орой дээр нь эмэгтэй хүн гарч болдоггүй догшин хайрхан гэх бөгөөд тус хайрханд дан ганц архи өргөхгүйгээр сүү, цай, идээ өргөдөг заншилтай. Их Авзага хайрхан өөрийгөө шүтдэг ард иргэдээ алс холоос ч маш сайн харж хамгаалдаг гэсэн яриа ард иргэдийн дунд байдаг. Мөн Ав хайрхан, Аав хайрхан ч гэж нэрлэдэг. Аав шиг харж хамгаалдаг болохооор тэгж нэрлэсэн байж болох юм.


Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ уулын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.