Ишбара хаан
Ишбара хаан (эртний түрэг: Ϊšbara qaγan, 沙钵略可汗, пиньинь: shābōlüè kěhàn, Уэд Гилэсийн галиг: sha-po-lüeh; 540 - 587) буюу Ашина Шэтү нь Хөх Түрэгийн хаант улсыг 581-587 оны хооронд захирсан 6 дахь хаан юм. Тэрээр Иссик хааны том хүү юм. 581 онд Ашина Амрак хааны эсрэг Мукан хааны хүү Талопен ноён бослого гаргаж, өөрийгөө хаанд өргөмжилсөн. Энэ үеийг далимдуулж, Туул голын ойролцоо хаан ширээг булаан авч, Ишбара хаан гэж өргөмжилөгдсөн. Энэ хоёрын зөрчил нь хурцадснаар Апа хааны талыг баригсад нь Баруун Түрэгийн хаант улс болж, Ишбара хааныг дагагсад нь Зүүн Түрэгийн хаант улс болж салсан байна. Ишбара хаан улмаар умард Жоу улсын Чяньжин гүнжийг хатнаа болгож холбоотны харилцаагаа бататгав. 583 оны үеэс эхлэн Сүй улстай байлдсан ч, ялагдсан. Түүнийг 587 онд нас барсны дараа түүний дүү Ашина Чулухоу хаан ширээг нь залгамжилсан.
| Өмнөх Амрак хаан |
Түрэгийн хаант улсын хаан 581-587 |
Дараах Чоллыг Ябгу Бага хаан |