Мукан хаан
Харагдац
| Мукан хаан | |
|---|---|
| Хөх Түрэгийн хаант улсын хаан | |
| Хаанчлал | 553–572 |
| Өмнөх | Иссик хаан |
| Залгамжлагч | Таспар хаан |
| Төрсөн | Ашина Еньто (阿史那俟斤) |
| Өнгөрсөн | 572 |
| Эхнэр/нөхөр | Түрэг эхнэр (хүүхэдгүй).[1] Түрэг биш эхнэр.[1] |
| Хүүхэд | Апа хаан Ашина хатан Янсу тегин |
| Гэр бүл | Ашина |
| Эцэг | Буман хаан |
| Эх | Чанлэ гүнж |
| Шашин | Тэнгэр шүтлэг |
Мукан хаан (Эртний Түрэг бичиг: 𐰢𐰆𐰴𐰣:𐰴𐰍𐰣) нь Ашина овгийн Буман хааны хоёрдугаар хүү бөгөөд 553-572 оны хооронд Хөх Түрэгийн хаан ширээнд суусан гуравдугаар хаан юм. Түүинй хаанчлалын үед Нирун улс, Эфталит улсуудыг мөхөөж, хятадын баруун Вэй, зүүн Вэй улсуудыг хараат улсаа болгоод, Персийн Сасанидын улс, Зүүн Ромын эзэнт гүрэнтэй дипломат харидцаа тогтоож, газар нутаг нь баруун зүгт Хар тэнгист тулж, зүүн зүгт Солонгосын хойгт хүрээд, умар зүгт Сибирийн их тайгад тулж, өмнө зүгт Цагаан хэрэм, Памирын уулсад хүрсэн нь Хөх Түрэгийн хаант улсын алтан үе байсан. Түүнийг нас барснаас эхлээд Түрэгийн хаант улс дотроо хаан ширээний төлөө тэмцэл өрнөж, доройтох шатандаа орж эхэлсэн. Мукан хааны дараа дүү Таспар хаан залгамжилсан.
Хүүхэд
[засварлах | кодоор засварлах]- Апа хаан Далобян (Төрмэн): Баруун Түрэгийн хаан (582-587)
- Янсу тегин: Баруун Түрэгийн Нири хааны (587-604) аав
- Ашина хатан: Умард Жоу улсын Юйвэнь Юнь хааны хатан болсон.
| Өмнөх Иссик хаан |
Түрэгийн хаант улсын хаан 553-572 |
Дараах Таспар хаан |
- ↑ 1.0 1.1 Басан, Осман Азиз (24 June 2010). The Great Seljuqs: A History (Англи хэлээр). Routledge. х. 289. ISBN 978-1-136-95392-7. "Асуудал нь Мукан хааны Түрэг эхнэр хүүхэдгүй байсанд оршино. Далобян нь Түрэг эхээс гаралтай биш бөгөөд угсаатны гэрлэлтийн үр хүүхэд байв."