Ишдоржийн Ёндонсамбуу

Ишдоржийн Ёндонсамбуу нь Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат. Үндэсний бөхийн улсын өсөх идэр начин цолтой бөх юм.

Барилдааны амжилт[засварлах | кодоор засварлах]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

1. Шөвгөрсөн амжилт

Он Амжилт Бөхийн тоо
2001 АХ-ын 80 жилийн ойн баяр наадамд улсын заан Д.Амгаагаар дөрөв, улсын начин Н.Алтансүхээр тав даван " Монгол улсын начин " цолыг хүртсэн. 1024
2006 АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Ц.Үржинбаатараар дөрөв, аймгийн арслан Б.Соронзонболдоор тав даван шөвгөрч начин цолоо батлан " Өсөх идэр " чимэг нэмсэн. 1024

2. Дөрөв давсан амжилт

Он Амжилт Бөхийн тоо
2002 АХ-ын 81 жилийн ойн баяр наадамд улсын начин П.Ганбаяраар дөрөв давж тавын даваанд улсын заан Д.Сумъяабазарт өвдөг шороодсон. 512

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
1997 Баянхонгор аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. 128
2001 Бүх цэргийн баяр наадамд цэргийн арслан Д.Цогзолдоржид өвөг шороодон үзүүрлэж " Цэргийн заан " цол хүртсэн. 128
2001 Булган аймгийн баяр наадамд улсын начин И.Доржсамбуугаар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128

Бөхийн удам[засварлах | кодоор засварлах]

Улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуугийн төрсөн ах Монгол улсын хүчит гарьд И.Доржсамбуу, үеэл дүү нар нь улсын начин Д.Амаржаргал, аймгийн заан П.Даваадорж, аймгийн харцага С.Чулуунхүү, аймгийн начин П.Сандагдорж нар билээ. Мөн хүргэчүүл бөхчүүд гэвэл аймгийн арслан А.Отгонбаатар, Н.Баттүвшин нар билээ.