Ишжанцангийн Батсайхан
Харагдац
Ишжанцангийн Батсайхан нь Завхан аймгийн Яруу сумын харъяат. Үндэсний бөхийн аймгийн заан цолтой.
Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 2003 | АХ-ын 82 жилийн ойн баяр наадамд улсын заан Д.Хишигдоржоор дөрөв давж тавын даваанд улсын заан Д.Сумъяабазарт өвдөг шороодсон. | 512 |
| 2004 | АХ-ын 83 жилийн ойн баяр наадамд улсын заан И.Доржсамбуугаар дөрөв давж тавын даваанд улсын аварга А.Сүхбатад өвдөг шороодсон. | 512 |
Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 1997 | Завхан аймгийн баяр наадамд аймгийн арслан Д.Чинзоригтой үлдэн үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. | 128 |
| 1999 | Завхан аймгийн баяр наадамд залуу бөх Ж.Оргилд өвдөг шороодон үзүүрлэж заан цолоо баталсан. | 128 |
| 2000 | Өмнөговь аймгийн баяр наадамд аймгийн арслан Ё.Эрдэнэбатад өвдөг шороодон үзүүрлэж заан цолоо баталсан. | 128 |