Ишийн Ламаажав

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Ишийн Ламаажав нь Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх.

Амжилт[засварлах | edit source]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Он Амжилт Бөхийн тоо
1959 АХ-ын 38 жилийн ойн баяр наадамд залуу бөх Г.Баасансүрэнгээр тав, дархан аварга Ш.Батсууриар зургаа даван шөвгөрч "Монгол улсын өсөх идэр начин" цол хүртсэн. 512
1970 АХ-ын 49 жилийн ойн баяр наадамд улсын арслан У.Мижиддоржоор тав, улсын арслан Д.Жамцаар зургаа даван шөвгөрч чимэг нэмсэн. 512
2004 Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол улсын харцага" цол хүртсэн. N/A

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Он Амжилт Бөхийн тоо
1954 Өмнөговь аймгийн баяр наадамд аймгийн арслан Н.Нацагаар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128
1956 Өмнөговь аймгийн баяр наадамд аймгийн заан Ц.Мижидээр долоо даван түрүүлсэн. 128
1958 Өмнөговь аймгийн баяр наадамд зургаа давж, улсын арслан Г.Дэмүүлд өвдөг шороодон үзүүрлэсэн. 128
1961 Өмнөговь аймгийн баяр наадамд зургаа давж, улсын арслан Г.Дэмүүлд өвдөг шороодон үзүүрлэсэн. 128
1963 Өмнөговь аймгийн баяр наадамд зургаа давж, улсын арслан Г.Дэмүүлд өвдөг шороодон үзүүрлэсэн. 128
1965 Өмнөговь аймгийн баяр наадамд аймгийн арслан Ц.Санжаагаар долоо даван түрүүлсэн. 128
1971 Өмнөговь аймгийн баяр наадамд аймгийн арслан Я.Санжмятаваар долоо даван түрүүлсэн. 128
1980 Өмнөговь аймгийн баяр наадамд зургаа давж, аймгийн арслан Н.Түмэнбаярт өвдөг шороодон үзүүрлэсэн. 128