Jump to content

И-16

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
И-16
Төрөл: сөнөөгч онгоц
Хийцийн улс:
Үйлдвэрлэгч: Поликарпов/Улсын Нисэх Онгоцны Үйлдвэр № 1
Анхны нислэг: 1933 оны 12 сарын 31
Ашиглалтад авсан: 1934 он
Үйлдвэрлэсэн хугацаа: 1934–1943 он
Үйлдвэрлэсэн тоо: 8.643[1]

И-16 нь Зөвлөлтийн нисэх онгоцны зохион бүтээгч Николай Николаевич Поликарповын 1933 онд бүтээсэн дан далавчит сөнөөгч онгоц юм.

Дэлхийн нэг, хоёрдугаар дайны хооронд 6 мянган шихрэгийг буюу ЗХУ-д хамгийн олноор үйлдвэрлэсэн онгоц юм.

Энэ онгоц модон их биетэй байсан бөгөөд 1936-1942 оны эхэн үе хүртэл Зөвлөлтийн Улаан Армийн үндсэн сөнөөгч онгоц байсан.

1939 оны Халх голын дайнд уг онгоцыг ашиглаж байсан. Халх голын дайнд 88 ширхэг И-16, 56 ширхэг И-15, 45 ширхэг СБ, 16 ширхэг И-153, 2 ширхэг Р-5, (нийт 207 онгоц, японы 164 онгоц) сөнөөсөн байна. Японы агаарын хүчин бага тооны онгоцоор давшилж байжээ.

Монгол улсын нисэх хүчинд ердөө 1 онгоц л 1942 онд хүлээн авч ашигласан байна.

1941 онд ЗХУ-аас шинээр хүлээн авсан моноплан төрлийн буюу дан далавчит сөнөөгч онгоц болох И-16 байлдааны онгоцны анхны нисэх бүрэлдхүүнийг ЗХУ-ын Оренбургийн нисэхийн сургуульд бэлтгэжээ.

И-16 сөнөөгч онгоцны анхны нисгэгчид болох А.Доржсүрэн, Ц.Бороохой, С.Сүрэндорж, А.Чулуунбаатар, Д.Хандхүү, О.Лүндэн, Б.Наваацэрэн, Ч.Дамба, С.Лүндэгдамба нар юм.

 Commons: Polikarpov I-16 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Peter Stache: Polikarpow I-16. In: Flieger Revue 7/1970, S. 301.