И Сү-мань

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
И Сү-мань
Бүтэн нэр сол. 이수만, И Сү-мань
Lee Soo-man, I Su-man
Төрсөн өдөр 1952 оны 6 сарын 18 (1952-06-18)
(одоо 64 настай)
Төрсөн газар Өмнө Солонгосын Сөүл
Яс үндэс солонгос үндэстэн
Улс орон Өмнөд Солонгос Өмнө Солонгос (БНСУ)
Сурсан нь Калифорнийн их сургууль,
Сөүлийн их сургууль
Ажил үйл дуучин, бизнесмен

И Сү-мань (сол. 이수만, Lee Soo-man; 1952 онд төрсөн) — Өмнө Солонгосын урлагийн компанийн эзэн бизнесмен.

И Сү-маний байгуулсан «S.M. Entertainment» компани олон хамтлаг, дуучин, жүжигчнийг урлагт хөл тавиулсан. Түүний байгуулсан компани улсынхаа энэ салбарт тэргүүлдэг бөгөөд 200.1 тэрбум вониор үнэлэгджээ.

Намтар[засварлах | edit source]

Сүмань 1952 оны 6 сарын 18-нд төрсөн. Одоо 64 настай. Анх Сөүлийн их сургуульд суралцжээ.

1972–1980 он: Дуучин[засварлах | edit source]

И овогт 1972-1980 онд дуучин байсан. "Happiness", "One piece of Dream" зэрэг сайн дуу гаргасан ба дуулахын хажуугаар телевизийн нэвтрүүлэг хөтлөх болжээ.

1980–1985 он: Америкт[засварлах | edit source]

1980 онд И Сүмань «이수만과 365일» (И Сү-мань ба 365 өдөр) гэсэн нэртэй хүнд метал хамтлагийг Өмнө Солонгост анх удаа байгуулсан ч шинэ ерөнхийлөгч Чүнь Ду-хуаний бодлогоор энэ төрлийн дуу хөгжим хоригдсон. Үүнээс И өөрийн инженер мэргэжлээрээ Америкт очиж Калифорнийн их сургуульд магистр зэрэг олохоор суралцсан. Роботын салбарт суралцахын хажуугаар Америкийн дуу хөгжмийн зах зээлийг ажиглаж авсан гэдэг.

1985 оноос хойш: Продюсер[засварлах | edit source]

1985 онд эх орондоо, дуу хөгжмийн салбартаа эргэн ирж дуулах, телеизээр хөтлөх, радио хөтлөх, ди-жей хийх, ресторан ажиллуулж явсаар 1989 онд 200 сая вонийн хөрөнгөөр «S.M. Entertainment» компаний үүсгэн байгуулж 1995 онд хувьцаат компани болгожээ. 1996 оны «H.O.T.» хөвүүдийн хамтлагийг продюсэлснээс эхлээд их амжилтанд хүрч салбартаа тэргүүлэх компани болсон.

Гэр бүл[засварлах | edit source]

И Сү-маний эхнэр Ким Ынь-жинь 2014 онд хорт хавдар тусаж нас барсан. Хоёр хүү нь Америкт суралцаж байгаа.