Кака
Кака | ||
Хувийн мэдээлэл | ||
---|---|---|
Бүтэн нэр | Рикардо Изексон дос Сантос Лейти | |
Төрсөн огноо | 1982 оны 4 сарын 22 | |
Төрсөн газар | Боско Лзексон, Бразил | |
Биеийн өндөр | 1.86 м | |
Биеийн жин | 79 кг | |
Тоглодог байрлал | Довтлох чиглэлийн хагас хамгаалагч | |
Клубын мэдээлэл | ||
Одоогийн клуб | Милан | |
Дугаар | 22 | |
Тоглосон клубууд | ||
Он | Баг | Тоглосон тоо (Гоол) |
1999-2003 2003-2009 2009-2013 2013-2 (0) |
Сан-Паулу Милан Реал Мадрид Милан |
58 (23)
193 (70) 85 (23) 0 |
Үндэсний шигшээ | ||
2002- | Бразил | 82 (27)
|
Рикардо Изексон дос Сантос Лейти (порт. Ricardo Izecson dos Santos Leite, 1982 оны 4 сарын 22-нд Бразилд төржээ) буюу Кака ([Kaká] Error: {{Lang}}: text has italic markup (help)) нь Бразилын шигшээ болон Италийн АС Милан багт тоглодог хөлбөмбөгчин юм. Кака 8 наснаасаа орон нутгийнхаа клубт тоглож эхэлсэн энэ үеэс түүний хөлбөмбөгийн карьрер эхэлсэн гэж үздэг. Тэр Сао паулогийн клубт 15 насандаа шилжин орсон. Энэ нь түний хөлбөмбөгийн анхны мэргэжилийн гэрээ байсан. 2003 онд Миланд 8,5 сая еврогоор зарагдасан тэр жилдээ Bаллон Д'Ор шагналын эзэн болсон. 2007 онд ФИФА-гийн шилдэг тоглогчоор шалгарсан. 2009 онд Реал Мадрид руу 56 сая еврогоор зарагдсан нь хамгийн үнэтэй тамирчин болсон боловч Кристиано Рональдо удалгүй 80 сая еврогоор түүний араас ирэн энэ дээд амжилтыг эзэмшигч болсон юм.
Хүүхэд нас
[засварлах | кодоор засварлах]Рикардо Изексон дос Сантос Лейти нь Боско Изексон Препра (инженер) ба Слигоне дос Сантос (бага сургуулийн багш) нарын том хүү болон Бразилын Гама хотод төржээ. Тэднийх санхүүгийн боломжтой байсан тул хичээл болон хөлбөмбөгт төвлөрөх боломжтойгоор өсчээ. Түүний дүү Родриго (Диган гэж алдаршсан) болон үеэл Эдуардо Делани нар нь мөн мэргэжлийн хөлбөмбөгчид юм.
Какаг 7-той байхад түүний гэр бүл Сан-Паулу руу нүүсэн. Түүнийг сургууль нь Альфавилль хэмээх орон нутгийн өсвөрийн багт оруулж өгсөн байна. Тэндээс Сан-Паулу багийнхан түүнийг анзаарч, гэрээ байгуулжээ.
18 настай байхдаа усанд сэлж байгаад нугасандаа гэмтэл аван хөгжлийн бэрхшээлтэй ч болж магадгүй маш хүнд байдалд байсан боловч гайхалтай тохиолдлоор эдгэрсэн байна. Тэр Бурхан өөрийг нь эдгээсэн гэж үздэг ба үүнээс хойш өөрийн орлогын аравны нэгийг сүмд хандивладаг болжээ.
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Кака хүүхэд насны хайр болох Каролайне Келикотой 2005 оны 12 сарын 23-нд Сан-Паулу хотын сүмд гэрлэсэн байна. Тэдний анхны хүүхэд Луко Целико 2008 оны 10 сард Сан-Паулуд төржээ. 2011 оны 2 сарын 23-нд дараагийн хүүхэд болох Изабел нь төрсөн. Тэр Адидас, Армани, Долчи Габбана зэрэг брэндүүдтэй гэрээ хийн хамтран ажилладаг.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Кака - Twitter
- Kaka profile on SambaFoot
- Career timeline, photo gallery and detailed statistics - Football Database
- Tactical Profile - Football-Lineups.com