Канвонь

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Канвонь аймаг
газрын зурагт

Канвонь (강원도, Канвонь-ду) — Гуулин, Чусонь улсын үеэс тогтсон Солонгосын найман аймгийн нэг нь байв.

Түүх[засварлах | edit source]

995 онд тус нутгийг Шуанбан-ду гэж нэрийдэж байв. 1391 онд Каннөн-ду гэж нэрлэгдсэн.

1395 онд Каннөн Воньжү хоёр хотын нэрийг нийлүүлэн Канвонь гэж нэрийдсэн нь өнөөдрийг хүртэл хадгалагджээ.

1895 онд Канвонь аймгийг хоёр хувааж өрнөд хагасыг Чүньчонь тойрог, дорнод хагасыг Каннөн тойрог болгожээ.

1896 онд Солонгосын засаг захиргаа дахин 13 аймаг болж хуваагдахад хоёр тойргийг нэгтгэж Канвонь аймгийг дахин байгуулсан ба аймгийн төвийг Воньжүд байсныг Чүньчоньд шилжүүлжээ.

1945 онд Солонгос хоёр хуваагдсанаар, 1948 онд хоёр Солонгос улс тогтсоноор, Солонгосын дайн дууссан 1953 оны дараах байдлаар тус уламжлалт нутаг Өмнө Солонгосын Канвонь, Умар Солонгосын Канвонь гэсэн хоёр тусдаа нутаг болжээ.

Газар зүй[засварлах | edit source]

Канвонь нутгаар Тэбэг уулын нуруу дайрдаг. Хоёр Солонгосын хил 38-р өргөргийн дагуу Канвониор дайран тогтсон.

Канвонь дорноос өрнөш 150 км, умраас өмнөш 243 км сунасан. Нийт эргийн урт 314 км болно.