Чүньчонь

Өмнөд Солонгос орон болон
|Канвонь аймаг дахь Чүньчонь хот

Чүнчон (/n/ авиаг /ng/-ээс ялгавал Чүньчонь; сол. 춘천 Chuncheon, Ch'unch'ŏn буюу чүн-чон; Англи: Chuncheon; Орос: Чхунчхон) — Өмнөд Солонгосын Канвонь аймгийн төв, Хан мөрөн Суян гол хоёрын бэлчирт байрладаг, 27 түмэн хүнтэй хот. Хотын харьяалах нутагт Суян мэтийн хэд хэдэн нуур, арал бий. Зарим газарт нь Өвлийн хайрын дуу киноны зургийг авсан нь жуулчдын анхаарлыг татаж хөтөлдөг болсон. Тэр газруудын нэг нь амарч зугаацахаар тохижуулагдсан Нами арал юм. Дотроо 1 балгас (eup), 9 сум (myeon), 15 хороо (dong), бүгд 25 нэгжид хуваагддаг.

Хотын үзэмж[засварлах | кодоор засварлах]

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]