Кашалот
Кашалот | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Physeter macrocephalus Карл Линней, 1758 | ||||||||||||||||
Кашалотын амьдрах бүс (Цэнхэр)
| ||||||||||||||||
Ижил утгатай нэршил | ||||||||||||||||
Physeter catodon Linnaeus, 1758 |
Кашалот (Physeter macrocephalus) нь Шүдэт халимын багийн далайн хөхтөн бөгөөд умард туйлаас өмнөд туйл хүртэл өргөн уудам нутгаар амьдарна.
Анатоми
[засварлах | кодоор засварлах]Кашалот нь шүдэт халимын дотор хамгийн том ба нас бие гүйцсэн эр халим 20.5 м урт, 57,000 кг жинтэй. Эм нь арай жижиг 12 м урт, 14,000 кг жинтэй байна. Энэ халим нь биеийнхээ 3-ны 1-тэй тэнцэхүйц том толгойтой ба хамгийн том тархитай ажээ. Тархи нь 7 кг байна.
Доод эрүүндээ 20-26 шүдтэй, 1 шүд нь 1 кг жинтэй. Идэш тэжээлийн 95 нь далайн арваалж, үлдсэн хувь нь загас зэрэг болно. Тиймээс зажлах шаардлагагүй, бүхлээр нь залгигдах арваалжаар хооллоход шүдний хэрэгцээ байхгүй гэгдэж байв. Шүдгүй мөртлөө эрүүл чийрэг, тарга тэвээр сайтай халим ажиглагдана. Өдгөө үүний учрыг зарим эрдэмтэд эр кашалотууд хоорондоо өрсөлдөн, тэмцэлдэхэд хэрэглэгддэг байх гэж таамаглаж байна. Үнэхээр ч шүд нь мохоо үзүүртэй, хоородоо нилээд зайтай ургасан байдаг. Мөн ойрын жилүүдийн судалгаагаар зулзагаа далайн мандалд орхиод гүн рүү шумбан, хоол тэжээл авлахаар явсан эх халим барьсан олзоо амандаа зуусан чигээр буцаж ирж буй нь мэдэгдсэн. Бичлэгээс харахад бүхэл биш, тасдсан далайн аварга арваалж байсан ба үүнээс үүдэн шүд нь барьсан идшээ тасдаж хуваах, далайн гүнээс дээшээ буцан гарах үед гулсаж унагахгүйн тулд хэрэгтэй гэсэн таамаглал дэвшигдэж байна. Кашалот нь амьдралынхаа 2/3-г далайн гүнд өнгөрүүлэх ба дэлхий дээрх хамгийн гүн шумбадаг хөхтөн юм. 3000 м далайн гүн рүү хялбархан шумбаж, нэг амьсгаагаар 90 минут хүртэл байж чаддаг байна. Бусад төрлийн халим 400 м орчим шумбаж, 35 минут хүртэл амьсгаа авахгүй байдаг.
Үржил
[засварлах | кодоор засварлах]Кашалот 70 гаруй насалдаг. Үр зулзагаа халамжлан өсгөдөг байна. Эм халим 14-16 сар зулзагаа тээдэг ба зулзага нь төрөхдөө 4 м урт, 1000 кг жинтэй байна. 19-42 сар эхийгээ хөхдөг ба өөр эм халимыг хөхөх тохиолдол бас байдаг аж. Эм кашалот 7-13 нас хүрээд үржилд орох нас бие гүйцдэг бол эр нь 18 хүрж байж нас бие гүйцнэ. Мөн эр кашалот 50 нас хүрж байж биеийн өсөлт бүрэн дуусдаг байна.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Кашалот – Энэ үгийг тайлбар толиос харна уу |