Jump to content

Каяаба корпораци

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Каяаба корпораци
Компанийн төрөлХувьцаат KK
Загвар:TYO
ISINJP3220200004 Edit this on Wikidata
Аж үйлдвэрийн салбарАвтомашин
Байгуулагдсан(1919 оны 11 сарын 19; 106 жилийн өмнө (1919-11-19))
Үүсгэн байгуулагчШиро Каяаба
Төв байрДэлхийн худалдааны төв, 4-1, Хамамацү-чо 2-чомэ, Минато-кү, Токио 105-6111, Япон
Удирдах хүмүүс
Озава Тадахико
(Дарга)
Үсүи Масао
(Ерөнхийлөгч болон CEO)
Бүтээгдэхүүн
  • Автомашины эд анги
  • Гидравлик эд анги
  • Нисэх онгоцны эд анги
  • Нийгмийн хангамж болон байгаль орчны бүтээгдэхүүн
Орлого US$ 3.42 тэрбум (СЖ 2013) (JPY 352.71 тэрбум) (СЖ 2013)
US$ 123.89 сая (FY 2013) (JPY 12.76 тэрбум) (FY 2013)
Ажилчдын тоо
14,754 (2018 оны 3 сарын 31-ний байдлаар нэгтгэсэн)
Вэб сайтАлбан ёсны цахим хуудас
Зүүлт тайлбар / лавлагаа
[1][2]

Каяаба корпораци (Япон: カヤバ工業株式会社, Каяаба Когёо Кабүшики-гайша, англ. KYB Corporation) нь 1919 онд Японы 21 настай Широ Каяаба гэдэг хүн 30 судлаач бүхий Каяабагийн судалгааны төвийг үүсгэн байгуулснаар тус компанийн түүх эхэлдэг. Одоо Токиогийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн (1959 онд), Токио хотын Дэлхийн худалдааны төвд төв оффис бүхий, 10.000 илүү ажилтантай, Ази, Европ, Хойд Америкийн 21 улсад 34 үйлдвэр, 62 салбартай, амаржин, хийн амаржин, жолооны систем, гидравлик шахуурга, мотор, цилиндр, хаалт зэргийг үйлдвэрлэдэг автомашины салбарын тэргүүлэгч нээлттэй хувьцаат компани болсон байна. Мөн амаржин үйлдвэрлэлийн дэлхийн том компанийн нэгэнд зүй ёсоор ордог бөгөөд Япон улсын цементийн зуурмагийн машины зах зээлийн хамгийн том хэсгийг буюу 85 хувийг хангадаг.

1927 онд нисэх онгоцны онгоц хөөрөх буух үеийн төхөөрөмж зэргийг үйлдвэрлэхээр Kayaba Seisakusho нэртэй анхны үйлдвэрээ байгуулж онгоц хөөрөх төхөөрөмж, буух тоормосны төхөөрөмжүүдийн патент эзэмшин 1935 онд Каяаба Мануфактуринг компаниа байгуулж тухайн үед зам муутай байсан Япон улсын автомашинд нисэх онгоцноос үүдэлтэй эдгээр технологио яагаад ашиглаж болохгүй гэж гээд автомашины олон бүтээгдэхүүнийг гаргасан.

 Commons: KYB Corporation – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "Corporate Information". KYB Corporation. Эх хувилбараас архивласан: Хоёрдугаар сар 5, 2015. Татаж авсан: Дөрөвдүгээр сар 16, 2026.
  2. "Company Profile". Nikkei Asian Review. Nikkei Inc. Эх хувилбараас архивласан: 2018-04-01. Татаж авсан: 2026-04-16.