Квентин Тарантино

Квентин Тарантино
Тарантино 2011 онд.
Төрсөн Квентин Жером Тарантино
1963 оны 3 сарын 27 (1963-03-27) (59 настай)[1]
АНУ, Теннесси, Ноксвилл
Ажил Найруулагч, продюсер, кино зохиолч, жүжигчин
Он жил 1983–одоо

Квентин Жером Тарантино (англ. Quentin Jerome Tarantino, 1963 оны гуравдугаар сарын 27-нд Теннесси мужийн Ноксвилл хотод төрсөн) нь Америкийн кино найруулагч, продюсер, зохиолч, жүжигчин юм. Тарантино бол орчин үеийн кино урлагийн гоц төлөөллийн нэг билээ. Түүний бүтээлүүдэд өгүүллийн хүүрнэл байдлаар дүрүүд нь тусгагддаггүй бөгөөд үйл явдал нь зангилаа нь дүрүүдийн гаж үйлдэл, өс хонзон, аллагаар илрэн гардаг билээ.[2][3] Оскар, Каннын кино наадам, Алтан бөмбөрцөг зэрэг Холливүүдын хамгийн нэр хүндтэй шагналуудаас гол гол шагналыг Хямд зохиол (1994) хүртэж кино найруулагчийн байр сууриар нь дэлхийд түгээж өгсөн юм.[4][5][6] Галзуу ноход (1992), Жеки Браун (1997), Биллийг устга (2003-2004), Үхлийн баталгаа (2007), Адгийн новшнууд (2009), Жанго эрх чөлөөгөө олсон нь (2012) зэрэг кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бүтээлүүд дээр найруулагчаар ажиллажээ.

Оскарын шагнал[засварлах | кодоор засварлах]

1995Оскар
2012Оскар

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. (Mar 29, 2013) "Monitor". Entertainment Weekly (1252): 30.
  2. Виктория Карманец.. Фанатик киноискусства и эстет насилия. kinopokaz.tv. the original on 2011-08-23-с архивлагдсан. 2010-11-07-д хандсан.
  3. Michaela Latham.. Interview Quentin Tarantino  (англ.). BBC. the original on 2011-08-23-с архивлагдсан. 2009-11-09-д хандсан.
  4. Award 1994. Каннский кинофестиваль (1994). the original on 2012-10-15-с архивлагдсан. 2012-10-02-д хандсан.
  5. Writing (Screenplay Written Directly for the Screen). Оскар (1995). the original on 2012-10-15-с архивлагдсан. 2012-10-02-д хандсан.
  6. The 52nd Annual Golden Globe Awards (1995). Золотой глобус (1995). the original on 2012-10-15-с архивлагдсан. 2012-10-02-д хандсан.

Холбоос[засварлах | кодоор засварлах]