Кебек
| Кебек | |
|---|---|
| Цагадайн улсын хан | |
| Цагадайн улсын хан | |
| Хаанчлал | 1309-1310 |
| Өмнөх | Талику |
| Залгамжлагч | Эсэнбөх |
| Цагадайн улсын хан | |
| Хаанчлал | 1318-1326 |
| Өмнөх | Эсэнбөх |
| Залгамжлагч | Илжигдэй |
| Өнгөрсөн | 1326 он Цагадайн улс |
| Гэр бүл | Хиад Боржигин |
| Династи | Цагадайн улс |
| Эцэг | Дува хан |
Кебек хан нь Цагаадайн хант улсын Дува ханы хүү юм. 1308-1309, 1316-1326 оны хооронд тус улсыг захирч байсан. 1309 онд Бөхтөмөр ханы дүү Талику ноён төрийн эрхийг булаан авахад түүнийг эсэргүүцэн цэргийн хүчийг цуглуулан байлдан ялсан. Нэгэнт дайсныг ялсны дараа хан суудлаа ах Эсэнбөхөд шилжүүлжээ. 1318 онд ахыгаа нас барсны дараа дахин хан болж 1326 он хүртэл суужээ.
Кебек хан Амударья болон Сырдарья голуудын хоорондох бүс нутагт (Трансоксиана) хотын соёл, худалдаа, хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлж байжээ. Тэрээр Цагадайн улсын нийслэлийг зүүн Туркестанаас (Алмалык) Трансоксиана (Карши) руу нүүлгэн шилжүүлжээ. Тэрээр мөн мөнгөний болон захиргааны шинэчлэл хийсэн байна.

Кебек хан улс орныг захиргааны "түмэн" гэх нэгжид хуваажээ. Тэрээр бүхэл бүтэн улсын нутагт өөрийн нэрээр зоос цутгасан анхны хаан болжээ. Зоос цутгах газрууд Самарканд, Бухар, Термез хотод байрладаг байв. 1321 онд тэрээр мөнгөний шинэчлэлийг эхлүүлж, мөнгөн динар болон жижиг дирхам (1 дирхам = динарын 1/6)-ийг "кебек" гэж нэрлэжээ.
1326 онд Кебек хан хуйвалдааны улмаас алагджээ. Карши дахь түүний булшны дээр бөмбөгөр хэлбэртэй бунхан барьсан. Кебек хааны дараа эрх мэдэл түүний дүү Илжигдэйд богино хугацаанд шилжжээ.
| Өмнөх Талику |
Цагаадайн хант улсын хан 1309-1310 |
Дараах Эсэнбөх |
| Өмнөх Эсэнбөх |
Цагаадайн хант улсын хан 1318-1326 |
Дараах Элжигдэй |