Кирсти Ковентри
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Кирсти Лэй Ковентри (англи. Kirsty Leigh Coventry Seward, 1983 оны 9-р сарын 16-нд Хараре хотод төрсөн) -Зимбабвегийн усанд сэлэгч, улс төрч, дэлхийн дээд амжилтын эзэн тамирчин юм. Олимпын 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медальтай, дэлхийн 7 удаагийн аврага тамирчин.
Тэрээр төрөлх Хараре хотынхоо ахлах сургуульд суралцаж байхдаа Сиднейн олимпод оролцож, Зимбабвегийн түүхэнд олимпын усанд сэлэлтийн хагас шигшээ уралдаанд шалгарсан анхны тамирчин болж, тухайн ондоо Зимбабвегийн шилдэг эмэгтэй тамирчнаар нэрлэгдэж байв. Ахлах сургуулиа төгсөөд АНУ-ын Обурны их сургуульд элсэн орж, усанд сэлэлтийн багт хичээллэн, сургуулийнхаа шигшээ багт багтан тэмцээн уралдаанд оролцож байв. 2018 оноос Зимбабве улсын Залуучууд, спорт, урлаг амралтын сайд (англ. Minister of Youth, Sport, Arts and Recreation)-аар ажиллаж байв.

2025 оны 3-р сарын 20-нд болсон Олон улсын Олимпийн хорооны 144-р чуулганаар тус байгууллагын 10 дахь ерөнхийлөгчөөр 8 жилийн хугацаатай сонгогдсон юм. Түүний төлөө ОУОХ-ны 97 гишүүний 49 нь саналаа өгч 2025 оны 6-р сарын 23-нд ажлаа хүлээн авсан бөгөөд ОУОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллах анхны эмэгтэй бөгөөд Африкийн анхны төлөөлөгч болсон байна.
| Өмнөх |
Эмэгтэйчүүдийн 100 метрийн араар даллах төрлийн дэлхийн дээд амжилт 2008 оны 8 сарын 11 - одоог хүртэл |
Дараах Одоогийн эзэмшигч |
| Өмнөх |
Эмэгтэйчүүдийн 200 метрийн араар даллах төрлийн дэлхийн дээд амжилт 2008 оны 2 сарын 16 - 2008 оны 7 сарын 5 |
Дараах |
| Өмнөх |
Эмэгтэйчүүдийн 200 метрийн араар даллах төрлийн дэлхийн дээд амжилт 2008 оны 8 сарын 16 - одоог хүртэл |
Дараах Одоогийн эзэмшигч |