Кодекс Куманикус

Кодекс Куманикус толь бичгийн нэгэн хуудас.

Кодекс Куманикус буюу Куманы толь бичиг (латин. Codex Cumanicus) -XIV зууны (1303 онд) эхэн үеийн куман (полов, кипчак) хэлний дундад зууны түүхэн эх сурвалж болсон толь бичиг юм. Энэхүү түүхэн эх сурвалж Венецийн Гэгээн Маркогийн (итали. Basilica di San Marco) сүмийн номын санд хадаглагдаж байгаа ажээ.

Энэхүү түүхэн толь бичгийг «Кодекс Куманикус» гэж XIV зуунд Унгарт суурьшсан половуудын удам Кун хэмээх язгууртан тус гар бичмэлийг олсоны дараа санаандгүй өгсөн нэр юм байна. Гэтэл уг толь бичиг дотор : «Bu tatar til» - «Энэ бол татар хэл» гэсэн байдаг бөгөөд куманы тухай өгүүлээгүй тул энэ баримт бичгийг Кумантай холбох нь маргаантай асуудал болоод байгаа юм. Энэ толь бичгийг тухайн үеийн шашны номлогчид өнөөгийн крымын татар хэлтэй /кипчак/ тун ойр ярианы хэл дээр бүтээсэн байгаа юм. Энэ толь бичгийн үндсэн зориулалт нь бол номлогчид түрэг /кипчак/ хэл сурч Алтан ордын улсын хүн амыг христын шашинтай танилцуулах байсан гэж өнөөгийн эрдэмтэн судлаачид үздэг байна.

Баримт бичгийн эх[засварлах | кодоор засварлах]

Гар бичмэл 20х14 см хэмжээтэй 82 хуудас цаасны дээр ар өвөргүй бичсэн байдаг байна. Энэ баримт бичиг нь итали (1-110 хуудас, латин-перс-куман толь бичиг), герман (111-164 хуудас, куман-герман толь бичиг, өгүүллэг) хэл дээрх хэсгээс бүрдэж байдаг ажээ.

Кипчак хэлийг илэрхийлэхдээ латин үсэг ашигласан байна. Гэхдээ латинаар кыпчак хэлээ comanicum, chomanicho (куман) гэж тэмдэглээд, кыпчак хэлээрээ — tatarče (татар хэлээр), tatar til (татар хэл) гэж тэмдэглэсэн байна. "Куманы толь бичгийн" эхний хуудас дээр 1303 (MCCCIII) оны 7 дугаар сарын 11 гэж он сар заасан байна.

Холбогдох ном, зохиол[засварлах | кодоор засварлах]

  • Codex Cumanicus / Kuun, Géza. — Budapest, 1880.
  • MacKenzie D. N. Codex Cumanicus // Encyclopaedia Iranica. — 1992. — Vol. V, Fasc. 8. — P. 885—886.
  • Гаркавец, Александр Николаевич. Codex Cumanicus. Полное издание в 4 томах. – Алматы: Баур, 2015. – 1348 стр., в т. ч. 166 стр. факсимиле. ISBN 978-601-80218-4-8.