Константин Голстунский
Константин Голстунский (орос. Константи́н Фёдорович Голсту́нский, 1831 оны 6-р сарын 14-нд Васильсурск тосгонд төрсөн—1899 оны 7-р сарын 4-нд Санкт-Петербургт нас барсан) — оросын монгол судлаач. Петербургийн Их сургуулийн гавьяат профессор. Төрийн жинхэнэ зөвлөх (1878).
Намтар
[засварлах | кодоор засварлах]Константин Голстунский 1831 оны 6-р сарын 14-нд Нижгород мужийн Васильсурск тосгонд татарын сурвалжит гаралтай гэр бүлд төржээ. Татар үндэстэн.
Тэрээр Казань хотын гимназид сурч 1849 онд төгсөөд Казанийн их сургуульд суралцсан. 1853 онд Казанийн их сургуулийн түүх, филологийн факультетийг төгсөөд Казань хотын гимназийн монгол хэлний багшаар ажиллаж байсан. Улмаар Оросын эзэнт гүрний нийслэл рүү нүүж, Санкт-Петербургийн их сургуульд ажиллах болжээ.
1856 онд Константин Голстунскийг халимаг хэлтэй танилцахаар Астрахань, Ставрополь мужуудын нүүдэлчид рүү илгээжээ.
1883 оноос Санкт-Петербургийн их сургуулийн энгийн профессор. 1880 онд Ойрадын эх бичвэр, орчуулгыг бүрэн багтаасан бүтээл ("1640 оны Монгол-Ойрадын хууль тогтоомж, Галдан-хүн-Тайжийн нэмэлт зарлиг, Халимагийн хаан Дондук-Дашигийн дэргэдэх Ижил мөрний халимагуудад зориулан боловсруулсан хууль" докторын диссертаци") хэвлүүлсэн. 160 орчим өгүүллэг бүхий энэхүү Монголчуудын түүхийн дурсгалын тайлбарын хамт хэвлүүлжээ. Голстунский халимаг хэлний үгсийн сан, буддын шашны нэр томьёог боловсруулсан томоохон Монгол-Орос толь бичиг, мөн үндсэн “Орос-Халимаг толь бичиг”-ийг зохиожээ. Тэрээр оросын шашны удирдлагын даалгавараар олон тооны шашны номыг монгол хэл рүү орчуулсан. Мөн Оросын Гадаад яамны Азийн хэлтэст орчуулагчаар ажиллаж байсан.
Николай Рерихийн гэрт зочилдог байсан. Түүний аяллын тухай түүхүүд, дорнын ард түмний зан заншил, ёс суртахууны тухай түүхүүд нь залуу Н.К.Рерихэд нөлөөлсөн гэдэг.
Константин Федорович Голстунский 1899 оны 7-р сарын 4-нд таалал төгсөв.
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]- Монгольско-русский словарь, т. 1-3, СПб, 1893-95: литогр. переизд, Л. ,1938.
- Монголо-ойратские законы, 1640, СПб, 1880.
- Русско-калмыцкий словарь, СПб, типография Академии наук, 1860, IV, 136 стр.