Кооносүкэ Мацушита
Кооносүкэ Мацушита (япон. 松下 幸之助 , 1894 оны 11-р сарын 27-нд төрсөн—1989 оны 4-р сарын 27-нд нас барсан) — Японы алдартай бизнесмен. Panasonic, Technics, National зэрэг нэрээр аж ахуйн электрон бараа бүтээгдэхүүнээрээ алдартай Matsushita Electric, компани үүсгэн байгуулагч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Өнөөгийн Вакаяма (Япон) хотын нэг хэсэг болох Васамура тосгонд төрсөн. Түүний эцэг жижиг газрын эзэн, нутгийн иргэд дунд нэр хүндтэй хүн байсан. Кооносүкэ Мацушита айлын отгон хүүхэд бөгөөд тэр үед таван эгч, гурван ахтай байсан. Түүнийг 4 настай байхад гэр бүлийн ажил дампуурч фермээс хотын нэгэн жижиг байшин руу нүүхээс өөр аргагүй болжээ. Гэр бүлээ тэжээхийн тулд Мацушитаг 9 настай байхад нь Осака дахь шарсан махны дэлгүүрт дагалдангаар ажиллуулжээ. Жил хүрэхгүй хугацааны дараа уг дэлгүүр нь дампуурчээ. Түүний эх бөгөөд хэд хэдэн ах эгч нар нь багадаа хорвоог орхиж тэрээр гэр бүлийн цорын ганц амьд үлдсэн хүүхэд болж үлджээ.
Кооносүкэ ундаг дугуй зардаг дэлгүүрт цагийн ажил олсон байна. Тэр үед унадаг дугуй нь тансаг эд зүйл байсан бөгөөд Англиас Японд импортолдог байсан.
1909 онд Осака хотын гудамжинд трамвай явж эхэлсэн байна. 1910 онд Мацушита "Osaka Light" компанид ороод 7 жил ажилласан байна. Эхлээд сард нэг иенийн цалин авч, цахилгаанчны туслахаар цагийн ажил хийж эхэлжээ. Хожим нь тэрээр театруудыг кино театр болгон хувиргахад оролцож, чинээлэг бизнес эрхлэгчдийн гэрт холбооны утастай болгох ажил эрхэлж байжээ.
Кооносүкэ чөлөөт цагаараа зохион бүтээсэн сайжруулсан шинэ хэлбэрийн цахилгаан хайрцагны талаар ажил олгогчдоо санал болгосон боловч түүнийг тэр үед ойлгоогүй байна. Дараа нь бизнес эрхлэхийн ашиг тусын талаар аавынхаа зөвлөгөөг санаж, өөрийн бизнесээ эхлүүлэхээр шийдэж 20 настайдаа компаниас халагдсан байна.
Matsushita Electric компаний үүсэл
[засварлах | кодоор засварлах]1917 оны 6-р сарын 15-нд Кооносүкэ 100 иенээс илүүгүй анхны хөрөнгөтэй өөрийн компанийг анх байгуулжээ. Тэрээр эхнэр, хоёр хөлсний ажилчин, хүргэн ахтайгаа жижиг түрээсийн байранд цахилгааны залгуур үйлдвэрлэдэг байв. Бүтээгдэхүүний борлуулалт бага байсан тул 1917 оны эцэс гэхэд жижиг компани дампуурлын ирмэг дээр иржээ. Гэтэл нэгэн том компани цахилгаан сэнсүүдэд зориулсан 1000 дулаалгын хавтан захиалж тэднийг аварсан юм. Үүнээс хойш бизнес хөгжиж эхэлсэн тул Кооносүкэ хоёр давхар байшин түрээсэлсэн бөгөөд энэ нь "Matsushita Electric" компанийн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэх эхлэл болсон байна.
Тус компани тухайн үед шинэлэг байсан цахилгаан залгуур шилжүүлэгч үйлдвэрлэж эхэлсэн. Бүтээгдэхүүн нь маш их алдартай байсан бөгөөд хямд үнэтэй, чанартай гэж нэр хүнд олсон юм.
1923 онд тэрээр унадаг дугуйны гэрэл чийдэнгийн зах зээлд асар их боломж байгааг ойлгосон байна. Тэр үед чийдэн байсан боловч гурван цагаас илүү ажилдаггүй байжээ. Эдгээр дутагдлыг арилгахаар шийдсэн Кооносүкэ дөчин цаг цэнэглэхгүйгээр ажилдаг сум хэлбэртэй дугуйны чийдэн зохион бүтээжээ. Эхлээд зах зээл дээр уг бүтээгдэхүүний талаар эргэлзээтэй байсан боловч хэсэг хугацааны дараа нь чийдэн нь маш их эрэлттэй болсон байна. Үүний дараа керосин дэнлүүний оронд ашиглах боломжтой ширээний цахилгаан чийдэнг гаргасан. Ингэж компанийн анхны брэнд болох "National" гарч ирсэн түүхтэй.
1932 онд тэрээр компанийнхаа эрхэм зорилгыг тодорхойлсон нь хожим "Panasonic" зэрэг брэндүүдийн өсөлтөд хүргэсэн байна. Тэрээр компанийн ирээдүйн талаар ярихдаа “Бидний бизнес бол нийгмээс бидэнд даатгасан зүйл. Тиймээс нийгмийн хөгжил, иргэдийн амьдралыг сайжруулахад хувь нэмэр оруулахуйц чиг үүрэгтэй компанийг хөгжүүлэх нь бидний үүрэг юм" гэж байжээ.
Дайны үе
[засварлах | кодоор засварлах]Компанийн түүхэнд бүх зүйл тийм ч жигд сайн байгаагүй. Япон-Хятадын дайн, дараа нь Дэлхийн 2-р дайны улмаас тус компанийг Засгийн газраас дайнд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг шахаж шаардах болжээ. Дайны үеэр "Matsushita Electric Industrial" компани голдуу Токио, Осака хотод гучин хоёр үйлдвэр, оффисоо хаахад хүрчээ. Аз болоход төв оффис болон үндсэн үйлдвэрийг аварсан боловч компани ноцтой хохирол амсаж, бараг бүхнийг эхнээс нь сэргээхэд хүрсэн байна. Арван таван мянга гаруй ажилтны гарын үсэг зурсан өргөдлийн ачаар Кооносүкэ өөрөө дайны гэмт хэрэгтэн гэх ялаас зайлсхийж чадсан юм.
Өрнөдийн рүү чигэлсэн бодлого
[засварлах | кодоор засварлах]1951 онд тэрээр олон улсын зах зээлд тодорхой байр суурь эзлэх цаг болсон гэж үзсэн. Улмаар тэр 1951 онд АНУ явж өөрөө нүдээрээ америкийн аж үйлдвэрийг сонирхож амжилтай хөгжиж буй АНУ, дайны дараах ядуу Япон хоёрын хоорондох том ялгааг олж харжээ. Өрнөдийн орнуудтай амжилттай өрсөлдөхийн тулд түүний компани электорникийг түлхүү сурч, шинэ бараа боловсруулан бүтээх хэрэгтэй мэдсэн юм.
Matsushita Electric Industrial компаний цаашдын хөгжилд "Philips" концернтай хамтран ажилласан явдал их үлхэц өгчээ. Ингээд тэдний телевиз, радио тоног төхөөрөмж үйлдвэрлэл цоо шинэ чанарын шатанд гарсан байна. Тодорхой амжилттай ажиллсан хугацааны дараа Matsushita Electric Industrial компани шинэ Panasonic брэнд гарсан байна.
1950-1973 онуудад Мацушитагийн компани алдартай Panasonic болон Technics зэрэг брэндийн цахилгаан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийн тэргүүлэгч болж чадсан байна.
1961 онд жил бүр зохион байгуулдаг удирдлагын бодлогын хурал дээр Кооносүкэ огцрох тухайгаа зарлаж, ТУЗ-ийн даргаар ажиллаж компаниа үргэлжлүүлэн дэмжинэ гэсэн үг хэлжээ. Түүнийг хүргэн Масахару Мацушита удирдлагыг залгамжлан авсан. Кооносүкэ Мацушита Panasonic компанийн ерөнхийлөгчийн албан тушаалаа орхисныхоо дараа 1973 он хүртэл компанийн ТУЗ-ийн даргаар ажилласан байна.
Дэлхийн нэр хүнд
[засварлах | кодоор засварлах]Matsushita Electric компаний амжилт хилийн чанадад тархаж эхэлснээр Мацушита дэлхийн шилдэг ажил хэрэгч хүний нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн. Роберт Кеннеди, Индира Ганди, Иосип Броз Тито зэрэг гадаадын олон өндөр хэмжээний төлөөлөгчид тусгайлан түүний компанийг сонирхож үзэхээр Японд ирж байжээ.
Тэрээр 94 настайдаа 1989 оны 4-р сарын 27-нд нас барсан.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]Кооносүкэ Мацушита олон ном бичиж хэвлүүлсэн, түүний алдартай нрмууд:
- «Хөгжил цэцэглэтийн замаар аз жаргалд хүрэх замын эрэлд» (япон. 『道をひらく』, 1968) — 4,5 сая хувь.
- «Бизнес-шийдлийн цуглуулга» (япон. 『商売心得帖』, 1973) — 850 мянган хувь.
- «Мэдлэгийг удирдах цуглуулга» (япон. 『経営心得帖』, 1974) — 450 мянган хувь.
- «Нөхцөлүүдийн удирдлага» (япон. 『指導者の条件』, 1975) — 550 мянган хувь.
- «Манай ажилтнуудын шийдлийн цуглуулга» (япон. 『社員心得帖』, 1981) — 450 мянган хувь.