Кооно Таро

Кооно Таро (Япон: 河野 太郎, 1963 оны 1 дүгээр сарын 10-нд Канагава аймгийн Хирацүкад төрсөн) - Японы улс төрч, 2019-2020 онд Японы Батлан хамгаалахын сайд байсан. 2017-2019 онуудад Японы Гадаад хэргийн сайдаар ажилласан. 2020 оны 9 дүгээр сараас "Умард нутгийн" хэрэг эрхлэх сайдаар ажиллаж байгаа. Японы Либерал Ардчилсан Намын гишүүн.

Коно Таро

Кооно Тарогийн эцэг Кооно Ёохэй ( 1937 онд төрсөн) Либерал Ардчилсан намын дарга (1993-1995) , Японы парламентын доод Танхим болох Төлөөлөгчдийн танхимын дарга (2003-2009) байсан.

Ууган хүү Т. Коно Ханамизү бага сургууль төгсөөд 1981 онд Японы Кэйо Их сургуульд элсээд дараа нь 1982 онд АНУ руу явж Жоржтауны Их сургууль руу шилжиж, харьцуулсан улс төр сэдвээр суралцаж төгссөн (1985). АНУ-ын сенатор Алана Крэнстоны сонгуулийн ажилд оролцсон тэрбээр 2 жил АНУ-ын Конгрессын гишүүн Ричард Шелбийн туслах байв. Японд эргэж ирээд "Fuji Xerox", "Nippon Tanshi" компаниудад ажилласан.

1984 онд Польшийн Варшав хотын Эдийн засгийн сургуульд богино хугацаанд дадлага хийж байхдаа Лех Валенсатай уулзаж байжээ.

1996 онд Японы парламентын Төлөөлөгчдийн Танхимд сонгогдсон. 2002 онд Төрийн байгуулалт, удирдлагын асуудлын парламентын нарийн бичгийн дарга. 2005-2006 онд Шүүх яамны Төрийн нарийн бичгийн дарга. 2015-2016 онд Японы Аюулгүйн Зөвлөлийн дарга.

АНУ-тай дотно харилцааг баримталдаг улс төрч юм.

2021 оноос Захиргааны шинэчлэлийн асуудлын буюу "Умард нутгийн" хэрэг эрхлэх сайд.

Эхнэр Кооно Каори, тэд 2002 онд төрсөн нэг хүүтэй.

Англи хэлтэй.

2021 оны 9 сард Японы Либерал Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөж эцсийн шатанд шалгарсан ч Кишида Фүмиод ялагджээ.