Корсика
Корсика | |
Үндсэн мэдээлэл | |
---|---|
Мужийн төв | Аяччо |
Ерөнхийлөгч (гүйцэтгэх зөвлөл) | Жиль Саймон (IC) |
Хүн ам | 334,938 (1. Нэгдүгээр сар 2017) |
Хүн амын нягтрал | 38.6 хүн км² тутамд |
Газар нутаг | 8,679 км² |
Департамент | 2 |
Арондисман | 5 |
Суурингийн холбоод | 19 |
Кантон | 26 |
Коммун | 360 |
ISO-3166-2 код | FR-COR |
Корсика мужийн хөрсний газрын зураг |
Корсика (корс. Corsica, Франц: Corse [kɔʁs]) нь Газар дундын тэнгист орших онцгой статус бүхий Франц улсын харьяа, уулархаг арал юм. Тус арал нь Газар дундын тэнгисийн Сицили, Сардини, Кипр гэсэн гурвын арлын дараа дөрөвт бичигдэх ба Францын эх газраас зүүн өмнө зүгт, Сардинийн умард зүгт, Италиас баруун зүгт оршино.
Нийт 8.680 км² газар нутагтай, 334.938 (Мэдээ: 2017 оны нэгдүгээр сарын 1) хүнтэй, мужийн төв бөгөөд засаг захиргааны төв нь Аяччо.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Корсика нь тэнгисийн гүнээс сүндэрлэн өндийх байгалийн үзэсгэлэнт газар нутагтай бөгөөд зарим газраа 2500 метр хүртэл өргөгдсөн нь гайхалтай сайхан үзэгддэг. Арлын баруун эргээс дөнгөж 24 км яваад л Корсикагийн хамгийн өндөр өргөгдсөн уул болох Монте Чинтод (2706 м) очих боломжтой. Газрын байдал буюу бүтцийн өвөрмөц онцлогоос шалтгаалан Корсикаг „Тэнгис дэх нуруу“ хэмээн нэрлэдэг. Түүний тоймгүй олон булангаас хамаараад бараг 1000 гаран км урттай эрэгтэй.
Уул нурууд
[засварлах | кодоор засварлах]Энэхүү арлын баруун хэсгээр нь өндөр нурууд голчлох бол зүүн талаар дунд зэргийн уул толгодтой. Арлын нийт газар нутгийн 86 % нь уулархаг, үлдсэн 14 % эргийн нам дор газраас бүрдэнэ. Зүүн эрэг нь нам дор зурвастай ба энэ нь үсрээд л 10 км-ийн өргөнтэй аж. Корсика нь дунджаар далайн түвшнээс дээш 568 метрт өргөгдсөн байна. Түүнчлэн тус аралд 50 гаруй хоёр мянгат уул байдаг.
Хотууд
[засварлах | кодоор засварлах]Корсикагийн хамгийн их хүн амтай хотуудад:
Хот (корсикагаар) | Хүн ам (он) | Департамент |
---|---|---|
Аяччо (Айаччю) | 70,659 (2017) | Өмнөд Корсика |
Басти | 45,715 (2017) | Дээд Корсика |
Порто-Веккьо (Портивечю) | 12,042 (2017) | Өмнөд Корсика |
Борго (У Боргу) | 8,760 (2017) | Дээд Корсика |
Бигулья | 7,923 (2017) | Дээд Корсика |
Корте (Корти) | 7,446 (2017) | Дээд Корсика |
Кальви | 5,559 (2017) | Дээд Корсика |
Фуриани | 5,628 (2017) | Дээд Корсика |
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Сари-Соленцара | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Сари-Соленцара
Эх сурвалж: [1]
|
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Корсика – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- Францын аялал жуулчлалын холбооны албан ёсны цахим хуудас
- Корсикагийн жуулчны албан ёсны цахим хуудас
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]Координат: 42° 9′ У, 9° 5′ З